2011-10-27

Хасар - Миний нэг өдөр ингэж санагдаад /2009 оны Болор цомын тэргүүн шүлэг/

6 цаг 30 минут
Хар дарсан зүүд үргэлжилж
Яргачин бурхан н
үдийг минь сохолж, хэлийг минь сугалж
М
өчийг минь тасдаж зовооно
Улайрсан яргандаа тэд чихийг минь авахаа мартаад
“Одоо яах уу” хэмээн мэгдэн сандралдана
Хар дарсан з
үүд

7 цаг 30 минут
Манай ванны
өрөөнд жоомнууд
Амиа тэврэн г
үйлдээд
Жоомны цус зэвтэй ус шиг крантнаас гоожоод
Сав нь нялцайгаад
Оо хатаад
Ш
үд нь биш оо цав цагаан санагдаад
Шар ш
үдтэй амаараа
Шар юм, хар юм, улаан юм ярихаар би гарч одно

10 цаг 00 минут
Гудамж д
үүрэн хүмүүс тарни унших мэт
Зовлон, зовлон гэж
үглээд
З
өгий шиг дүнгэнэлдээд
Х
өгширч үглэх үг нь дуусахаараа
Хэдхэн удаа тарни уншаад
үхнэ дээ гэж бодогдоод
Энэ хот з
өгийний үүр шиг санагдаад
Балыг нь бурхан
өглөөний цайндаа хийж уугаад л

12 цаг 30 минут
Өдрийн цайндаа зөгийн бал хийгээд
Д
өнгөж ууж эхлэх гэж байтал
Лусын дагина, бурхны элч
Х
өөрхөн гоё тэнэг, гоё харагддаг бүсгүй урдуур явж
Өдрийн цайг халбага шиг хөлөөрөө туучаад
Залуучууд гаслаад, х
өлөг онгоц ч живээд
Лусын дагина з
үгээр яваад өгнө
Тэр буланд суугаа охин л надтай хамт живнэ дээ гэж санагдаад
Миний цай тэр олон залуучуудыг залгисан далайн ус шиг шорвог санагдаад

13 цаг 13 минут
Гудамжаар алхаад, миний гарыг чанга атгаад
Миний м
өрийг налаад
Хэзээ энэ охинтой танилцсанаа би мартаад
Гудамж нарийсаж тэдний гэр л
үү улам ойртоод
Олон давхар цоожтой айлын хаалга онгойж
өгөхгүй удаад
З
үрх минь цагийн зүүнээс хурдан цохиод
Энэ гэрийн эзэн охиноо харамлаж буруу газар олон цоож хийсэн байх
Ханхай хоосон гэр хов хоосон санагдаад
Н
үцгэн охин Венерагийн баримал шиг санагдаад
Хэрэгг
үй санагдах баахан номтой тавиур дээр
18 цаг 30 минут
Хэн нэгэн дээр очмоор санагдаад
Канёо, Ницше, Бодлер, Ремб
ү үхснийг санаад
Үхэл тэдэнтэй дайралдах байлгүй
Архины мухлаг ормоор санагдаад
Цонхоор нь харахад тэд архины шилэн дотор сууж байгаа юм шиг
Архиар тархиа угаая гэж бодоод тархиа мушгихад
Ус асгараад, шал дэмий
Шил нь согтож, тасарч унахг
үй болохоор нь
Шил шиг болмоор гэнэт санагдаад
Хэн нэгэн дээр очмоор санагдаад

21 цаг 20 минут
Нарны н
үд хорсож улайгаад
Х
үмүүсээс зугатаад, салхи шал согтуу
Тэнгэр х
үртэл согтуу, агсан тавьж уйлаад
Нулимс нь
үсчиж, намайг норгоод
Газар согтуу хурхираад
Би ганцаараа эв эр
үүл, гэр лүүгээ алхаад
Сар х
өндөлдөөд, шалбаагт хэвтээд
Би сарыг туучаад, гэрт ирсэн
Гутал нойтон
Сар нойтон байдаг юм байна гэж мэдээд
Орон дээр миний биеийн хэв
үлэг гүрвэлийн мөр шиг санагдаад
Би гэрээсээ гараад удсан юм байна

Өглөө
Өчигдөр согтуу байсан салхи, тэнгэр, газар, хот зүв зүгээр
Би ганцаараа шартсан бас хар дарсан з
үүдээ ярихаар
Ижий р
үүгээ очихоор гудмаар алхаад
алхаад

2011-10-25

Танилцъя - Сургамжит өгүүллэг

Эрт урьд цагт нэгэн бяцхан хясаа амьдардаг байжээ. Шүрэн ойн доор суун хажуугаар нь өнгөрөх өнгө өнгийн загасыг харан өдөр хоногийг өнгөрөөдөг байв. Амгалан тайван амьдралтай энэ бяцхан хясааны амьдрал нэг л өдөр хар дарсан зүүд мэт аймшигтай болон хувирав.
Учир нь нэг өдөр гадуур нь бүрхсэн ясан биеэ бага зэрэг онгойлготол биен дотор нь нэг элсний ширхэг ороод хамаг биеийг нь холгож эхлэв. Эхлээд бяцхан хясаа нэг их тоосонгүй удахгүй гарчих байх гэж бодсон ч өдөр ирэх тусам элсэн ширхэг улам бүр гүн шигдэн биеийг нь яахын аргагүй ихээр зовоож байлаа. Өдөр ирэх тусам хөөрхий хясааг хатган зовоож байгаа элсний ширхэг үнэхээр их өвтгөж байсан учир бяцхан хясаа тэсэлгүй өвчиндөө шаналан үргэлж уйлдаг болов. Өдөр өнгөрөх тусам хөөрхий хясааны нулимс нэмэгдсээр л байв. Юунд хэнд гомдохоо мэдэхгүй байлаа. Өөрийг нь зовоож байгаа элсний ширхэгт үү? Аль эсвэл анхаарал болгоомжгүй байсан өөртөө юу? Өөрийг нь хамгаалж чадаагүй далай тэнгист үү? Хөөрхий хясаа аль алинд ч гомдож чадахгүй байлаа.
Өвчин нь бага зэрэг намжиж тайвширсан нэг өдөр ингэж боджээ… Нэгэнт би элсний ширхэгийг гаргаж чадахгүйгээс хойш түүнтэй амьдарч дасах нь зүйтэй юм байна. Хэн нэгэнд гомдоод ч яах билээ дээ. Ингээд он жилүүд өнгөрсөөр хөөрхий хясаа асар их тэвчээр гарган элсэн ширхэгтэй амьдарчээ. Маш их өвдөж уйлдаг байсан ч гомдоллохоо больжээ. Гэтэл он удаан жил хөөрхий хясааг зовоосон элсний ширхэг асар их тэвчээрийн үр дүнд нэг л өдөр гайхамшигт тансаг сувд болон хувирчээ. Зовсон хясааны нулимс элсэн ширхэгийг бүрхсээр гайхамшигтай сайхан сувд болгосон юмсанжээ.
Далайн амьтад хясааны дэргэдүүр өнгөрөхдөө гайхамшигт сайхан сувдыг нь гайхан шагширч түүний тэсвэр тэвчээрийг магтан сайшаадаг болжээ.

2011-10-21

СОЛОМОН ХААН - Афоризм

Бүх юм л хоосноос хоосон.
Юуг ч хийх нь дэмий бөгөөд салхийг барихтай адил үр дүнгүй.
               *               *               *
Бүх юм хумхийн тоосноос бий болсон, эргээд хумхийн тоос л болно.
               *               *               *
Амласан бол биелүүл.
Амлачихаад биелүүлээгүй байснаас огт амлаагүй байсан нь дээр
               *               *               *
Амаа хамхина гэдэг сэтгэлээ хямгадна гэсэн үг,
Ам хэдий чинээ сул байна – төдийчинээ муу юм дагана.
               *               *               *
Өөгүй дардан мэт санагдагч замууд бий л дээ.
Гэхдээ ийм замын эцэст үхэл хэвтэж байдаг.
               *               *               *
Маргаашаараа бүү гайхуул.
Болоогүй байгаа тэр өдөр юуг ч төрүүлж мэднэ.
               *               *               *

Титэм үг - Өөрийнхөө хүчээр Өөрийгөө аврагтун

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

Нэгэн хөгжмийн зохиолч шинэ бүтээлийнхээ ноотыг толилуулахаар аугаа их Бетховенд гардуулан өгчээ. Төгсгөлийн хуудасны өнцөгт “бурханы авралаар эсэн мэнд дуусах болтугай” гэж бичсэн байв. Үүнийг уншингаа Бетховен тэр дор нь үзгээ шүүрэн авч “Бурханд найдах нь юу вэ. Өөрийнхөө хүчээр өөрийгөө аврагтун” гэж таталган бичсэн гэдэг. “Өөрийнхөө хүчээр өөрийгөө аврагтун” гэх энэ үг суу алдарт Бетховений амьдралынхаа туршид мөрдсөн зарчим, уриа дуудлага нь байжээ.
“Айлаас эрэхээр авдраа уудал” гэсэн монгол үг бий. Хүн бүрийн оюун ухааны авдарт “хүслийг хангагч чандмань эрдэнэ” дүүрэн чихээстэй байдаг юм. Гагцхүү авдрынхаа тагийг итгэлтэй сөхөж, хэрэгтэй зүйлээ оролдлого зүтгэлээр онгичин хайж, эцэж цуцашгүй чармайлтаар олж илрүүлэн, оновчтой ашиглах л хэрэгтэй. Мөрөөдөл тэмүүлэл, өөдрөг сэтгэл, хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр, цөхрөлтгүй оролдлого, ажилсаг бүтээлч чадвар – энэ бүгд бүтээлч хүнд зайлшгүй байх шилдэг чанарууд. Тэдэнгүйгээр амжилтын оргилд өөрийгөө хөтөлнө гэж бодож санахын ч хэрэггүй. Ямар ч хүн ертөнцөд өө сэвгүй сайн хүн болон бүрэн төлөвшин мэндэлдэггүйтэй адил бүтээлч шилдэг чанар эхээс төрөхөд энэ биед чинь иж бүрнээрээ цогцлон заяахгүй. Тэр бүгдийг хүн бүхэн өөрийнхөө хүчээр, өөртөө цогцлоохыг мэрийн хичээх ёстой. Тэгж баймааж нь хүсэл мөрөөдөлдөө хүрэх замаа өөрийн гараар итгэл дүүрэн дархлах боломж алхам алхмаар дөтлөн ойртоно.

2011-10-20

Миний хоёр эрдэнэ


Даархад минь сэтгэл нь жиндэх юм
Өвдхөд минь дагаад зовох юм
Бүлээцхэд минь одоо л тайвширах юм
Эдгэрэхэд минь дагаад хөөрөх юм
           Миний ээж хүүгийнхээ бодол дотор минь үргэлж залуухан
           Миний ээж хүүгийнхээ хайран дотор хайрлагдана
Ухаанд минь үг нь сургаал юм
уруудхад минь харц эь зэмлэл юм
Давхад минь уухай нь омогшил юм
Баярлахад минь дуугай л үнэрлэх юм
           Миний аав хүүгийнхээ цээжин дотор минь сүмбэр уулс юм
           Миний ээж хүүгийнхээ хүндлэл дотор минь хайрлагдана
Алтан нарны гэрлийг
Алганыхаа хонхорт тоссон
Амьдралын мөнхийн рашаан гэж
Амсуулж өсгөсөн ээж минь та
Мөнгөн сартай үдшээр
Айдас үргээсэн аавын нөмөр
Амьдралын зөөлөн хатууг
Үлгэр болгон хэлж өсгөсөн Аав минь та

Нөмөрт нь суухад амгалан юм
Дэргэдээс нь би холыг зорих юм
Зүүдлэхэд минь зөнгөөрөө мэдрэх юм
Амьдралд минь сүүгээ өргөн ерөөх юм
         Миний аав хүүгийнхээ хүн байхын эрдэнэ юм
         Миний ээж хүүгийнхээ хайр байхын эхлэл юм
Хүн байхын эрдэнэ юм

2011-10-18

Нэгэн хайрын түүх

Хурим
Нэгэн залуу хүү байв. Харамсалтай нь хорт хавдар өвчин туссан түүнд амьд явах ердөө л нэг сарын хугацаа үлджээ. Хүүд гудамжны буланд байх СД-ны дэлгүүрт ажилладаг нэг охин маш их таалагддаг байлаа. Гэхдээ тэр, түүнд сэтгэлтэй гэдгээ мэдэгдэлгүй, хайраа зөвхөн дотороо л хадгалдаг байв. Тэгээд охинтой ойр зуур юм ярихын тулд, хүү өдөр бүр СД-ны дэлгүүрт орж СД худалдан авдаг байлаа.

Нэг сарын дараа, хүү хорвоогоос халин оджээ. Хүүг ирэхгүй болохоор нь нөгөө охин учрыг асуухаар учрыг асуухаар гэрт нь очжээ. Хүүгийн ээж болсон явдлыг дуулгаад түүнийг дагуулан хүүгийн өрөөнд оров...

Түүнээс худалдан авч байсан бүх СД-нүүд нь тэнд өрөөтэй байх боловч, тэднээс нэгийг нь ч задлаагүй бүтнээрээ байхыг хараад охин гашуунаар уйлж эхлэв. Тэгээд уйлан уйлсаар эцэстээ тэр ч бас тэнгэрт халив...

Охин юуны учир уйлав...?

Хөөрхий охин өөрийн хайрын захиануудаа СД-ны хайрцагт хийж өгдөг байжээ. Охин бас өнөөх хүүг сэтгэлдээ хайрладаг байсан юмсанж...

2011-10-15

Царай муут - Сургамжит өгүүллэг

Ноён Менделсон тун царай муутай хүн байлаа. Маш намхан, бас эвгүй бөгтөр нуруутай хүн байлаа. Ноён Менделсон нэг өдөр Гамбург хотын худалдаачинтай уулзахаар гэрт нь очжээ. Тэр худалдаачин Фримтже гэдэг маш үзэсгэлэнт охинтой юм байжээ. Менделсон тэр залуу бүсгүйд ухаангүй дурлажээ. Гэвч үзэсгэлэнт охин Менделсоноос айн цочирдон, хайрын сэтгэлийг нь хүлээн авах нь бүү хэл, өөдөөс нь ч эгцэлж харахыг ч хүсэхгүй байлаа. Салахын алдад Менделссон дээд давхарт байдаг охины өрөөний үүдэнд очин бүх зоригоо чангалж байгаад түүнтэй ярилцах эцсийн боломжоо ашиглан ярилцахаар шийджээ. Залуу бүсгүйн гоо үзэсгэлэнд автсан Менделссон өөрийгөө диваажинд байгаа мэтээр төсөөлж байлаа. Гэвч бүсгүй түүн рүү эгцэлж харахгүй хэвээр байсанд хөөрхий Менделссоны урам нь хугарчээ. Маш их хүч гарган хичээж ярьсан ярианыхаа төгсгөлд Менделссон охиноос нэг асуулт асуув: -Гэрлэлтийг ариун гэгээн үйл гэдэгт итгэдэг үү? Бүсгүй, “Мэдээж” гэж хариулсан боловч бас л толгойгоо өндийлгөсөнгүй. Бүсгүй түүнээс “Харин та өөрөө итгэдэг үү?” гэж асуув. Менделсон огтхон ч тээнэгэлзэлгүй “Тэгэлгүй яахав!” гээд, үргэлжлүүлэн “Эрэгтэй хүүхэд төрөхөд Бурхан түүний гэрлэх бүсгүйг нь тодорхойлдог юм. Намайг төрөхөд Бурхан надад, чиний эхнэр бөгтөр нуруутай байх болно гэсэн юм. Тэр үед би Бурханд, эмэгтэй хүн бөгтөр байх нь түүнд маш хүнд байх болно. Харин миний эхнэрийн оронд намайг бөгтөр болгож. Түүнийг минь хамгийн үзэсгэлэн гоо бүсгүй болгооч дээ” гэж гуйсан юм.” гэжээ. Менделсоны энэ үгийг сонссон Фримтже толгойгоо өргөн түүн рүү харцаа чиглүүлэв. Залуу бүсгүй Менделсоны гарыг барин хайрын сэтгэлийг хүлээн авлаа. Ингээд түүний хайртай бүсгүй нь болжээ. Энэ түүх бол үлгэр биш, Германы алдарт хөгжмийн зохиолч Менделссоны эмээ, өвөө хоёрын хайрын түүх юм.

2011-10-13

Ц.Чимиддорж - Дурласан шиг дурлах сайхан

Дурласан шиг дурлах сайхан
Дуулаад л байх шиг гэгэлзэх сайхан
Дурлалдаа халууран эгээрэх сайхан
Дундуур бүхнийг хайраараа дүүргэн
Дурласан шиг дурлах сайхан
Алаг зүүдээ манан хөвөрсөөр
Ахиж унтаж чадалгүй өглөө болгох сайхан
Гал дүрэлзтэл харц мөргөлдөх сайхан
Ганцхан л чамайг бодон өөрийгөө мартах сайхан
Нэг их чанга хашгирмаар болох сайхан
Нэрийг чинь нэртэйгээ сүлэх сайхан
Хайртай шүү би дэндүү…гэж өөрийгөө уруу татахад
Хамар шархиран нулимс ивлэх сайхан
Дурласан шиг дурлах сайхан

2011-10-12

Титэм үг - Бэрхийг давж амьдар

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

Хүний амьдралд саад бэрхшээлгүй бүтэх зүйл гэж бараг үгүй. Аар саархан саад тотгороос аваад асар том бэрхшээл саад урагшлах замд чинь хөндөлсөнө. Саад бэрхшээлийн өмнө сөхрөлгүй давж гарч байж зорьсондоо хүрч, бодсоноо хэрэгжүүлэх зам чинь нээгдэнэ. Сөхрөлгүй давахын тулд цөхрөлгүй хичээх хэрэгтэй.
Саад бэрхшээлийг давж чадаагүй учир шалтгааны дийлэнх нь өөрөөс чинь болсон байдаг.
Би мэдэхгүй, би чадахгүй, би сурахгүй, би дийлэхгүй, би ялахгүй, энэ бүтэхгүй гэх зэрэг үгнүүд дааж дийлэмгүй хүнд чулуу чиний хүзүүнээс оосорлоод уячихсан юм шиг дотор талаас чинь чангааж, хөдөлгөөнгүй болгосон байдаг. Чи мэдэхгүйг мэдэж болно. Чадахгүйг чадна гарцаагүй. Сураагүйгээ сурна. Дийлэхгүй гэж байснаа дийлж, цаана нь гарна. Хэзээ ч ялахгүй гэж байснаа хялбархан ялна. Бүтэхгүй гэж өнгөцхөн бодож байсан зүйл чинь ид шидийн юм шиг хялбархан бүтэхийг хараад өөртөө баярлана. Энэ бүгдийг хийхийн тулд чи чухам юу хийх хэрэгтэй вэ? Юуны урьд өөрийгөө ялж сурах хэрэгтэй. “Бүх ялалт өөрөө өөрийгөө ялахаас эхэлдэг” юм. Өөрийгөө ялсан өчүүхэн төдий ялалт ч чамайг үлэмж хүчтэй болгоно. Энэ үлэмж хүч чадал чиний дараа дараагийн ялалтыг чинь найдвартай баталгаажуулна. Ер нь “өөрөө өөрийгөө ялж чадсан хүнээс илүү хүчтэй ялагч байдаггүй” гэнэ. Залуус та нар агуу хүчирхэг болохыг хүсч байна уу? Чин сэтгэлээсээ хүсч, өөрийгөө ялж дийлвэл эргэлзээгүйгээр агуу их хүчирхэг болж лавтай чадна. “Хүмүүсийг мэддэг хүн хэрсүү ухаантай. Өөрийгөө мэддэг хүн боловсорч гэгээрсэн байдаг. Хүмүүсийг ялж буй хүн хүчтэй. Өөрийгөө ялж байгаа хүн агуу их хүчирхэг” гэж эртний нэгэн сэтгэгч хэлсэн байна. Өөрийгөө ялахын тулд сэтгэлийн тэнхээгээ хураан хуримтлуул. Гагцхүү сэтгэлийн тэнхээтэй хүмүүс л өөрийгөө ялна. Өөрийгөө ялахын тулд өөрийгөө бүү гол. Чадал боломжоо бүү чамла. Өөрийгөө дорд үзэж хэзээ ч болохгүй. Өөртөө итгэ. Өөрийгөө хайрлах хэрэгтэй. Чи өөрийгөө ялж чадна. Агуу хүчирхэг болно. Хичээгээд үзээрэй.

2011-10-11

Инээмсэглэл - Сургамжит өгүүллэг

Инээмсэглэл

Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хүн руу харан инээмсэглэжээ. Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээжээ. Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань саяхан өөрт нь тусалсан нэг найздаа баярласан талархсанаа хэлээгүйгээ санажээ. Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв. Зурвасыг авсан найз нь маш их баярлаж, өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ. Зөөгч хүү хэзээч ийм их хэмжээний цайны мөнгө авч байгаагүй болохоор баярлан гэртээ харих замд нь өдөр бүр малгайгаа тосон суудаг хөгшин гуйлгачны малгайд мөнгө хийв. Хөгшин гуйлгачин тун их баярлажээ. Бүхэл бүтэн хоёр өдрийн туршид хэлэн дээрээ юу ч тавиагүй байсан юмсанж. Ингээд гэдэс цатгалан, сэтгэл тэнэгэр байдлаар байшингийн доод давхарын хонгилдоо иржээ. Тэрээр тун жаргалтай өөдрөг байсан учир гадаа даарч чичирч байсан нэг бяцхан гөлгийг гэртээ оруулж дулаан хонуулахаар болж хөлдөж үхэхээс аварчээ. Гөлөг дулаан хоносондоо мөн өвгөн түүнд элэгсэг хандсанд тун ихээр баясчээ. Дулаан оромжинд баацагнан гүйж, эрхэлж тоглож байв. Шөнө дундын алдад гэнэт байшин утаа униараар дүүрч түймэр гарчээ. Утааны үнэр авсан гөлөг чанга чанга хуцан өвгөнийг сэрээжээ. өвгөн сэрээд айлуудын хаалгыг нүдэн хүмүүсийг сэрээж байшингаа ч хүмүүсийг ч галын аюулаас аварчээ.
Энэ бүхэн ганцхан инээмсэглэлийн ач тус байсан юм...

Өглөөний шуудан - 2

Зовж шаналвал тэвчээрэй!
Зовлон үзвэл даваарай!
Жаргал ирвэл баярлаарай!
Жаахан зүйлд ч баясаарай!
Бусдыг зовбол туслаарай!
Буруутгаж гүтгэвэл тэмцээрэй!
Хууртаж мэхлэгдвэл мартаарай!
Худал хэлсэнийг өршөөгөөрөй!
Уужуу байж сураарай!
Ухаантай нэгэнтэй нөхөрлөөрэй!
Буруу бүхнээс зугтаарай!
Бусдаас найзыгаа хамгаалаарай!
Алдаж оновол босоорой!
Аргаа барвал дуулаарай!
Хайр ирвэл бүү алдаарай!
Хань заяавал хамтдаа жаргаарай!

2011-10-10

Ноён хутагтын дєрвєн vгээр таниулсан судраас ...

Дөрвөн муу хэмээвээс:

   Vнэн гурван эрдэнийг vл шvтэгчдийн заяа нь муу

   Vйлийн vрийг vл хайхрагчдын ухаан нь муу
   Vргэлж шунал тачаангуйд нийлэгчдын авьяас муу
   Өчvvхэн олзонд баясагчдын хишиг нь муу

Дөрвөн буй хэмээвээс:

   Хэн дор эрдэм буй болвоос тvvн дор олз буй
   Хэн дор чу энэрэл сэтгэл буй бөгөөс тvvн дор ч амраг буй
   Хэн дор эрх буй болвоос тvvн дор хилэнц буй
   Хэн дор эд буй болвоос тvvн дор харам буй

Дөрвөн сайн хэмээвээс:

   Дээд номоор явагчдын vйл сайн
   Олны тусыг санагч мэргэдийн санаа нь сайн
   Онц бусдын vйлийг бvтээгчдын чадал сайн
   Осол муу явдлыг тэвчигчдийн зориг сайн

2011-10-08

Ангийн багш {Сургамжит өгүүллэг}

багш
Нэгэн удаа багш шавь нартаа хандан, ангидаа байгаа бүх сурагчдын нэрсийг хоёр хуудсан дээр жагсаагаад нэр бүрийн ард зай үлдээхийг хүсэв.Багш хүүхдүүдийг бие биенийхээ талаар бодож явдаг хамгийн сайхан зүйлсийг нэр бүрийн ард бичих даалгавар өгчээ. Хичээлийн хамгийн сүүлийн цаг байсан тул хүүхэд бүр тайван гэгч нь өөр өөрсдийн ажлаа дуусгаад, багшид хураалгаж, гэртээ харьцгааж байлаа.
Ингээд багш долоо хоногийн эцсээр хүүхэд тус бүрийн нэр дээр ангийнх нь хүүхэд, өөрийнх нь тухай юу гэж бодож явдаг болохыг жагсаан бичсэн цаасыг тараажээ. Анги аз жаргал, инээмсэглэл, баяр баясгалангаар дүүрэв. Хүн бүр л "Энэ үнэхээр тийм гэж үү? Миний энэ зан бусдын талархлыг хүлээж явдаг юм гэж би хэзээ ч бодож байсангүй. Хүмүүс надад ийм сайхан ханддаг гэж үү?" хэмээн хүүосэд бүр л ам амандаа шуугилдаж байлаа. Удалгүй энэ цаасны талаар дахиж хэн ч дурссангүй. Багш хүүхдүүдийг энэ талаар бие биетэйгээ ярилцсан эсэх, ээж аавдаа энэ тухай хэлсэн
эсэхийг огт мэдсэнгүй бөгөөд өөрөө ч энэ талаар огт анхаарал тавьсангүй орхижээ. Харин энэ сэтгэлзүйн дасгал үр дүнгээ өгсөн нь илт байлаа. Сурагчид бие биедээ өмнөхөөсөө илүү сайхан хандаж, сэтгэл хангалуун байдаг болов. Хамт олны уур амьсгал ч маш сайнаар эргэжээ. Хожим тэд сургуулиа төгсөхөд, ангийнх нь нэг хүүхэд Вьетнамын дайнд явсан боловч амь үрэгджээ. Баатарлаг гавьяа байгуулсан тэр хүүгийн оршуулгын ёслолд багш оролцов. Сүм дотор түүний найз нөхөд хүрэлцэн ирсэн байлаа. Оршуулгын ёслолд оролцсон цэргүүдийн нэг нь нөгөө багш дээр ирээд, "Та Маркийн ангийнх нь багш уу?" гэж асуухад бүсгүй: "Тийм ээ!" хэмээн толгой дохилоо. Харин өнөө цэрэг: "Марк таны тухай маш их ярьдаг байсан" гэв.
Ёслолын дараа Маркийн ангийн хүүхдүүд бүгдээрээ үдийн цайны ёслолд оролцлоо. Маркийн эцэг эх нь багштай уулзаж, олон удаа эвхэж, нугалж байсан бололтой нэг цаасыг гаргаж өгөв. Аав нь "Бид хүүгээ нас барах үед энэ цаасыг олсон юм" гэж нэмж хэлэв.
Тэгэхэд багш болон ангийнх нь хүүхдүүд энэ цаасан дээр Маркийн тухай хүүхдүүд юу гэж бодож явдаг талаар бичсэн байгааг хараад танилаа.
Маркийн ээж, багшид хандан " Бид танд маш их талархаж явдаг. Хүү минь үүнийг үнэт эрдэнэ мэт хадгалж явсан байна шүү дээ" гэж хэлэв.
Маркийн ангийн хүүхдүүд бүгдээрээ энэ тухай ярилцаж эхэллээ.
Шавь Чарли томоогүйхэн инээмсэглэж, "Одоо хүртэл энэ цаас миний өрөөний хананд байнга өлгөөтэй байдаг юм" гэхэд
Жоржийн эхнэр нь: "Мшшй нөхөр энэ цаасыг бидний хуримын альбомонд эхний нүүрэнд нь хийгээрэй гэж байсан" гэв.
Гэтэл Мэрилин "Би өдрийн тэмдэглэлийн дэвтэртээ байнга хадгалдаг" гэхэд Вики халаасаа ухан түрийвчээ нээгээд, эмтэрч, муудсан цаасыг ангийн хүүхдүүддээ үзүүлээд "Манай ангийн хүүхэд бүр үүнийг хадгалж явдаг гэж би бодож байна" хэмээн ярихад багшийн сэтгэл ихэд хөдөлж, нулимс унагаж байваа.

2011-10-06

Б.Лхагвасүрэн - Ижийтэйгээ байхад /1998 оны Болор цомын тэргүүн шүлэг/

Хагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггүй шиг
Yнэнээ хэль
ө!
Нулимсаараа зуурч хэль
ө!
Хагацахын цагт
үхэл давж уулздаггүй шиг
Yнэнээ хэль
ө!
Амьсгалаа эангидаж хэль
ө!
Ижийтэйгээ байхад би баян байсан...
Орилсоор ижийдээ очин нулимсаа арчуулахад
Одод б
үгдээрээ миний нүдэн дотор л түгдэг байсан...
Ижий минь инээгээд над руу ирэхэд
Энэхэн дэлхийн наран над дээр л асгардаг байсан...
Ижийтэйгээ байхад би баян байсан...
Араг
үүрсэн ижийнхээ ар өвөрт гүйхэд
Аараг толгодын элс алтаар нурдаг байсан
Б
өртөн бөртөн зэрэглээ хормойтой минь орооцолдож
Б
үжин бор хөлийн минь сайрыг долоодог байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан...
Судас нь лугшиж халуу д
үүгсэн
Бурхны
өвөр дээр тоглодог байсан
С
үнс зайлам харанхуйн дунд
С
үү нөмөрч унтдаг байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан...
Уул уулын орой уулздагг
үй шиг
үнэнээ хэльө!
Эсээ шатааж хэль
ө!
Урсгал усан эргэж урсдагг
үй шиг
үнэнээ хэльө!
Цусаа буцалгаж хэль
ө!
Ижийгээ амирласнаас хойш би гуйлгачин болсон
Гэхдээ...
Энэ хорвоогоос
үхлээс бусдыг тоож гуйхгүй гуйлгачин болсон
Ижийтэйгээ байхад би баян байсан...

2011-10-05

Титэм үг – Чармайлт амжилтын эх мөн

МУ-ын Еранхийлөгч асан Нацагийн Багабанди

Н.Багабанди
Амжилт ололтын оргил өөд мацан авирахыг бодож мөрөөддөггүй залуу хүн энэ орчлонд байхгүй байлгүй. Амжилт ололтыг хаа нэгтэйгээс хэн нэгэн ачтан буянтан хишиг болгон хайрладаггүй, түүнийг эзэн хүн уйгагүй хичээл зүтгэлээрээ бүтээн дархлана. Тийм ч учраас аз жаргалыг төрүүлэгч ээж нь хичээл зүтгэл мөн гэж хэлдэг байх. Төрөлхийн авьяас билгээрээ амжилтын оргилд гарсан алдартнууд бий. Авьяас бол тэр болгонд заяагаад байдаггүй бурхны хишиг.
Гэхдээ л махран чармайн хөдөлмөрлөхгүйгээр дан ганц авьяасын хүчээр алдрын тавцанд хүрсэн суу билигтэн нэг ч үгүй. “Суу билиг эхлэлийг тавьж болно. Үйл хэргийг гүйцээхэд тэв­чээр, хөдөлмөр хэрэгтэй”. Амжилтад аз хөтөлдөг гэж хэл­дэг, боддог хүмүүс бий. Сугалаагаар гэнэт их мөнгө хожих нь аз мөн. Азыг буй болгон бүтээдэггүй, аз хүнд заяадаг, хааяа хааяахан азын тэнгэртэй аавын хүү, ээжийн охинд таарч тохиодог буян хишиг. “Амжилт гэдэг бол арван хувийн аз, ерэн хувийн хөлс” гэх үг байна. Тэгэхээр амжилтанд хүрэхийн тулд хөлсөө ахиухан дуслуулж хөдөлмөрлөх хэрэгтэй байх нь ээ. Амжилтад хүрсэн хүмүүс цаг бол алт гэдгийг маш сайн мэддэг, цаг хугацааг дээд зэргээр ашиглаж сурсан гайхамшигт дэглэмтэй байцгаасан. Цагийг үр бүтээлтэй ашиглаж сурсны ачаар шороон дээр сууж байсан олон хүн алтан дээр суусан жишээ захаас аван бий. Бусдаас ахиу хурдтай, илүү гавшгай байж тэднээс давсан амжилт олох магадлалтай. “Хурдан шуурхай байх нь аливаа үйл хэргийн амин сүнс нь байдаг”. 
Бүхнээс нягт нямбай, нарийн чамбай ажилладаг хүнд амжилтын бариа илүү ойрхон байна.Ус чийггүйгээр өвс ургамал ургадаггүйн адил гүйцэтгэх чадваргүй хүн амжилт олно гэж байхгүй. Цаг хугацаа, үйл ажлаараа шалгагдсан гүйцэтгэх чадварын ханш өндөртэй хэн ч гэсэн эрээд олдохгүй эрдэнэ гэдэг шиг эрэлт хэрэгцээтэй. Гүйцэтгэх чадвар сайтай байна гэдэг нь ажилсаг, хөдөлмөрч, бүтээлч, бас дээр нь санаачлагатай байхыг хэлнэ. Аливаа хүн нүдэнд харагдах гэж гүйж харайснаараа бус, нүдэнд харагдахуйц гүйцэтгэж бүтээснээрээ үнэлэгдэнэ. Хүмүүс чамайг хэрхэн үнэлж байна чи илүү ч үгүй, дутуу ч үгүй тийм л үнэлгээтэй. Хүн бүрт өөрийнх нь хийх ёстой ажил, гүйцэтгэх ёстой үүрэг бий. Хийх ажил, гүйцэтгэх үүргээ цаг хугацаанд нь, өөлөх зүйлгүй чамбай, голох юмгүй чанартай хийж, хэлсэн үгэндээ ч, хийх ажилдаа ч эзэн болох нь гүйцэтгэх чадвар сайтай хүмүүсийн нийтлэг дүр төрх.

2011-10-04

Өнөөдөрийн тухай

Өнөөдөр миний амьдралын хамгийн чухал өдөр
Амжилт ялалт, зүтгэл ялагдлаар дүүрэн өчигдөр
Нэгэнт өнгөрч одсон
Өнгөрсөн үе бол өнгөрсөн үе
Нэгэнт болоод өнгөрсөн
Нэгээс илүү олдохгүй
Эргэж ирэхгүй ард хоцорсон цаг хугацаа
Буцаж очоод өөрчилж болохгүй хугацаа
Гэвч би өнгөрсөнөөс суралцаж өнөөдрөө дээшлүүлнэ
Өнөөдөр, энэ л цаг мөч
Надад хайрласан Бурханы бэлэг
Надад байгаа бүхий л зүйл

Баяр хөөр ба уйтгар гуниг, ялалт ба шаналлаар дүүрэн
Ирээдүй надад одоо байхгүй
Ирээ ч үгүй ирээдүйн төлөө би
Энэ мөчид огтхон ч сана зовохгүй
Бурхан надад өнөөдрийг өгсөн
Надад байгаа бүхэн энэ болохоор чадлаа би дайчилна

Өнөөдөр, өөрийн бүх авьяас чадвар, зан чанараа
Гэр бүл, найз нөхөд, зочид гийчиддээ үзүүлнэ
Өнөөдөр хийх ёстой хамгийн чухал зүйлсээ олж
Эцсийг нь хүртэл чармайн хийнэ
Өнөөдөр тэгж өнгөрөхөд
Хийж бүтээсэнээ бүтээсэн бахдан харах болно
Тэр үед, чухам тэр үед, өнөөдрөөс гэрэлт ирээдүйг мөрөөдөж
Бурханы хамт би ирээдүйгээ төлөвлөнө
Тэгээд амар тайван, сэтгэл ханамжыг мэдэрч унтаж амарна
Дэйл Видеринтон

2011-10-03

Алдаж болохгүй зүйлс

  1.  Амьдралд ганцхан тохиолддог, гэхдээ эргэж ирдэггүй гурван зүйл 
    1. Үг
    2. Боломж
    3. Цаг хугацаа
  2.  Амьдралд бүрэн баталгаатай байж чадахгүй гурван зүйл 
    1. Зүүд мөрөөдөл
    2. Амжилт
    3. Аз
  3.  Амьдралд гайхамшигтай хүн болгодог гурван зүйл 
    1. Хөдөлмөр
    2. Чин сэтгэл
    3. Амжилт
  4.  Амьдралд хамгийн үнэ цэнэтэй гурван зүйл 
    1. Хайр сэтгэл
    2. Өөрийгөө хүндлэх хүндлэл
    3. Найз нөхөд
  5.  Амьдралд алдаж болохгүй гурван зүйл 
    1. Энх тайван 
    2. Итгэл найдвар
    3. Шударга чанар
  6.  Хүний хөнөөдөг гурван зүйл 
    1. Шунал
    2. Бардамнал
    3. Уур хилэн 

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.