2012-09-21

Эмүжин - Дэндүү их хайртайдаа чамтай би ханилахгүй!

Эмүжин
Дэндүү их хайртайдаа
Чамтай би ханилахгүй
Дэргэд чинь өнгөө гээж
Дээлэнд чинь нулимсаа шингээхгүй
Унаж боссон амьдралд
Уусан байхыг чинь харахгүй
Уруулд чинь духаа наагаад
Учирлаж гуйхгүй

Дэндүү хайртайдаа
Чамтай би ханилахгүй
Хардахын зовлон эдлүүлж
Хажууд чинь би гоёхгүй
Зовлон жаргалын сүүдэрт
Зогдор чинь буухыг үзэхгүй
Өвөрт чинь гандаж
Өөрийг чинь элээхгүй

Дэндүү хайртайдаа
Чамтай би ханилахгүй
Зүс сайханд хууртаж
Зүрхээ эмтлэхийг чинь мэдэхгүй
өнчрөлийн гашуунд сэтгэлээ үйн
Өр чинь сэмрэхийг тэвчихгүй
Өтлөхийн үнэнд гүйцэгдсэн
Өндрөөс унахдаа өвдөхийг чинь мэдэхгүй

Дэндүү хайртайдаа
Чамтай би ханилахгүй ээ

2012-09-13

Хүү - Сургамжит өгүүллэг

Хүү
Вьетнамын дайны дараа... Гэртээ харих гэж буй нэгэн цэрэг Сан Францискогоос гэрлүүгээ залгалаа.
- Ааваа ээжээ би харих гэж байна. Эхлээд нэг юм гуйж болхуу? Би нэг найзтайгаа хамт очих гэсэн юм.
- Тэгэлгүй яахав найзтай чинь танилцахдаа баяртай байх болно.
- Заавал хэлэх хэрэгтэй бас нэг зүйл байна. Найз маань дайны үеэр тэсрэх бөмбөгөнд өртөж шархтаад нэг хөл, нэг гаргүй болчихсон. Өөр очих газар байхгүй болхоор бидэнтэй хамт амьдрахыг  зөвшөөрөөч.
- Үүнийг сонсоход харамсалтай байна хүү минь түүнийг байж болох өөр газар олоход нь туслаж болох юм.
- Үгүй ээ би түүнийг бидэнтэй хамт байхыг хүсэж байна.
- Хүү минь түүнийг биднээс юу хүсэж байгааг нь чи мэдэхгүй байна. Түүн шиг тахир дутуу хүн бидэнд хүнд ачаа болно. Бид өөрсдийн гэсэн амьдралтай улс ийм мэт зүйлс бидний амьдралд төвөг дарамт болхыг бид зөвшөөрөхгүй. Чи наад найзаа орхиод хүрээд ир.
Яг энэ үед хүү утсаа тасаллаа. Хүүгийн гэр бүл хэсэг хугацаанд хүүгээсээ сураг сонссонгүй холбоо тасрав. Хэд хоногийн дараа хүүг нь өндөр байшин дээрээс унаж нас барсан болхыг цагдаа нар утасдаж мэдэгдэв. Цагдаа нар үүнийг азгүй тохиолдол биш амиа хорлолт гэлээ. Гүн эмгэнэлд автсан эцэг эх хоёр тэр дороо хүүгийхээ цогцсыг танихаар эмнэлэгийн моорог гуу очив. Аав ээж хоёр хүүгээ тэр дор нь танив. Харин хэзээ ч төсөөлөөгүй байсан зүйлийг мэдээд харамсан амаа барив... Хүү нь зөвхөн нэг гар, нэг хөлтэй байлаа.

Гэрээслэл

Сайхан хайр байдаг юм шүү!
Олдвол бүү алдаарай!

Өнгөрсөн зун би Архангай аймагт байдаг авга ахындаа амарч билээ. Тэдний айлыг Юндэнгийнх гэдэг. Манай ахынхтай нийлж нэгдлийн мянга шахам хонь хариулдаг байлаа. Юндэнгийнх уул нь манай нутгийнх биш. Хожим намайг сургуулийн мөр хөөж гарснаас хойш цагаачлан иржээ. Хүүхдүүд нь тус бүр айл болоод өөр нутагт байдаг ба эх нь Ханд гэгч ная гаруй настай эмгэн хамт амьдардаг байв.
Ханд гуай шиг өндөр настай эмгэд олон үгтэй, ярианд дуртай байдаг. Ялангуяа хуучны юм залуугийн явдлыг нь асуувал цэцэглэж явсан ид сайхан насаа бодож сэтгэл санаа нь сэргэн яриа нь төгсгөлгүй болдог шүү дээ. Харин Ханд гуай бол тийм биш ажээ.
Амарч байхдаа ганц өгүүллэгийн материал олж авъя гэж бодоод Ханд гуайтай хэд дахин ярих гэж оролдоод чадсангүй. Энэ тухайгаа Юндэн гуайд гомдон хэлэхэд «Манай ээж урьдах явдлаа ярих тун дургүй. Би хүү нь гэхэд уг нутаг гарал үүслийг нь мэдэхгүй. Эцэг минь ямар хүн байсныг ч ярьж өгөөгүй. Тэгээд би чинь Хандын Юндэн гэж эхээрээ овоглодог хүн шүү дээ гэжээ.
Ханд гуайгаас юм сонсох хүсэл надад их байлаа. Энэ эмгэний түмэн үрчлээс болсон гонзгой бор нүүр, илч гал нь бараг алга болсон цийлэм нүдний цаана урт удаан амьдралын сонин хачин юм нуугдаж байгаа нь тодорхой. Энэ том цоожтой хаалганы цаана мөн ч их юм буй даа. Гэвч нээх арга нь даанч олдохгүй болохоор яая гэх билээ дээ. Амралт минь дуусч явахаар бэлтгэж байтал Ханд авгай орж ирээд бэргэний хийж барьсан цайг ууж хэсэг дуугүй сууснаа:
- Хүү минь чамайг юм бичдэг гэлцэх юм. Yнэн үү? Гэж асуув.
-Тийм ээ. Би зохиолч хүн бас сонины газар ажилтай гээд л өөрийнхөө тухай товч ярьж өглөө. Ханд гуайн асуултыг сонсоод над сонин юм сонсох үлэмж горьдлого буй болсон билээ. Гэтэл дуугардаггүй. Доош харан цай ууж дууссан шаазангийнхаа хээг үзэж байлаа. Энэ үед түүний нүүр харагдсангүй. Гэвч тэр хээг анхааран сонирхож байгаа биш гэдгийг би мэдэж байв. Учир нь дотоод сэтгэлийн гүн бодолд дарагдаад сууж байгаа хүний нүүр нүд далд байвч судас амьсгаа дотор нь болж байгаа их зүйлийг илтгэх ёс бий. Ханд гуайн судас нь гүрвэлзэн, чичирч, хааяа хааяа дотроо гүн санаа алдаж байлаа. Тэгээд над руу үлэмж зөөлөн нүдээр харснаа «Хүү минь манайд ор. Эмээ нь цай чанасан юмсан» гээд босов. Би түргэн босож гэрт нь орлоо. Бүр олбог засжээ.

2012-09-07

Дартсын спорт


Дартс нь 14-р зуунд Англид үүсч бий болжээ. Сарнайн дайны үед цэргүүд виноны торх руу сум шидэж зугаацдаг байснаас үүдэлтэй. Хамгийн анх Их Британи, түүний хамтын нөхөрлөлийн орнууд, Нидерланд, Ирланд, Скандинавын орнууд, Америкийн Нэгдсэн Улс, Канад зэрэг улсуудад пабд хүмүүс чөлөөт цагаа өнгөрөөх тоглоом хэлбэрээр дэлгэрч эхэлсэн.
Харин манайд 1993 оноос монголчууд Дартсыг спорт гэдэг утгаар нь хүлээн авч хичээллэж эхэлсэн байдаг. Дартсын холбоод сар бүр чансааны тэмцээнүүд, жил бүр багийн болон, хосын, ганцаарчилсан төрлийн улсын аваргын тэмцээнүүдийг зохион байгуулдаг. Одоогийн байдлаар манай тамирчид Дартсын дэлхийн аваргын тэмцээнд багаараа 5-р байр эзэлсэн амжилтыг үзүүлсэн бөгөөд энэ оноос Дартсын спортын тамирчдад Монгол улсын спортын цол, зэрэг олгож эхэлж байна.
Дүрэм: 2 тоглогч ээлжлэн 3, 3 сум тавьж өрсөлдөх бөгөөд 501 юм уу 301-ээс эхэлж авсан оноогоо хасах журмаар хэн түрүүлж 0 оноотой болсон нь хождог. Гэхдээ 0 оноонд хүрэх сүүлийн сумаа заавал бухын нүд, эсвэл 2 дахин үржүүлж авах нарийн хэсэгт онож, яг 0 оноотой болж дуусах ёстой.
Самбарын өндөр шидэлтийн зай: Бухын нүд буюу дартсын самбарын гол цэг нь шалнаас 1.727м буюу 5 фут 8 инч зайд байрлах ёстой. Энэ нь 6 фут өндөртэй хүний нүдний харалдаа байхаар бодож гаргасан тоо аж. Тоглогчийн зогсох шугам нь дартсын самбарын нүүрнээс 2.369м буюу 7 фут 9¼ инч зайд байрлана.

2012-09-06

Аялал №10. Өврийн сайхан хангай нутгаар... (1/3)

"Зөвхөн Монголдоо" бүлгийн 10 дахь аялал Аялал бүлгийн 20 гаруй гишүүдээс бүрдсэн баг 2012оны 5р сарын 18-20ны Баасан, Бямба, Ням гарагуудад Өвөрхангай чиглэлийн "УБ - Элсэн тасархай - Хархорин - Үүртийн тохой - Улаанцутгалан - Төвхөний хийд - УБ" маршрутын дагуу 900орчим км аялалаа. Ингээд аялалын фото тэмдэглэлээ толилуулая!

Баасан гарагийн орой 8 цагийн үед хотоос гарч Элсэн тасархай зүг хөдлөв. Тэндээ хоноглон өглөө Элсэн тасархайг үзэж сонирхон цааш хөдлөх төлөвлөгөөтэй.

МАРШРУТ №1. Элсэн тасархай: Улаанбаатар хотоос 290 км зайд оршдог. ХөгнөХан уулын баруун хажуугаас Батхаан уулын баруун суга хүртэл 80 километр үргэлжилдэг. Хангай нутагт байх элс гэдэгээрээ онцлог.
Элсэн тасархайн өглөө. Манай отог :-)

2012-09-01

Зуун чухал сэдэв-1 Х.Баттулга

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.