2011онд Говийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн сургаалиа айлдаж, алдарт бүтээлүүдээ туурвиж, амьдарч байсан газар болох Дорноговь аймагийн Сайншанд хотоос холгүйхэн орших Хамрын хийд, дэлхийн энергийн төв гэгдэх Шамбалын орон, хүслийг биелүүлэгч Баянзүрх хан уул гэсэн газруудаар аялаад ирлээ. Анх удаа аялалын тэмдэглэл хийхээр оролдов. Тайлбарлагчийн ярианаас өөрийн ойгосоноор бичиж байгаа учир алдаа мадаг гарсан байвал залруулж тус болоорой!
Бид шөнийн 2 цагийн орчимд Сайншанд хотод бууж нэгэн буудалд очиж 2 цагийн нойр аваад өглөө үүрээр замд гарч, Говийн нар мандахыг харж, Эмэгтэйчүүдийн сүлд овоо болох Мээм хад/үүнийг эрчүүдийн сүлд уултай зүйрлэдэг гэсэн/-нд залбирч сүү өргөн, цааш орчиноо ариусгагч хонх цохин, Дэлхийд 2-хон байдаг Шамбалын орон буюу Энергийн төвд очин, Цагийн хүрдэнд Шамбалын оронд учирхын ерөөл талбин, Үлэмжийн чанар дууг эгшиглүүлэн, бясалгалын агуйнуудыг сонирхон, Эхийн умайд орж дахин төрсөн мэт болон, буухдаа хөтлөлцөн номын ахан дүүсийн барилдлага тогтоох зан үйл үйлдсэн бөгөөд цааш хүслийн уул буюу Баянзүрх хан ууланд очин хүслээ шивнээд Сайншанд хот дахь ноён хутагтын музейг сонирхон нэг өдрийн дотор гэхэд нилээд их зүйл үзэж, олон олон домог мэт түүхүүд сонссон юм. Ингээд аялалын үеэр хамт аяласан Нямбаяр эгч болон Солонго эгч нарынхаа авсан зургуудад тайлбар хийх байдлаар аяласан газрынхаа түүх домог, сонин сайханаас хуваалцъя!