2012-03-17

АлтанОвоо Шилийн Богдоороо алдартай Монгол орны зүүн хязгаар Дарьганга нутгаар аяласан тэмдэглэл

Блогийнхоо архивыг ухаж яваад нэгэн аялалын тэмдэглэлээ яагаад ийм удаан нийтлээгүй орхисоноо ойлгосонгүй. За ингээд 5н сарын өмнө шаргал намраар Дарьганга нутгаар аяласан аялалын маань тэмдэглэлтэй танилцан хамт аялаарай!

Манай аялалын баг 2011оны 10р сарын 7ны Баасан гарагийн орой Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Ганга нуур, Алтановоо, Шилийн богдыг зорин 2011оны хамгийн урт аялалдаа гарав. Баасан гарагийн орой Хэнтий аймгийн төв Өндөрхаан хот хүрч хоноглоод цааш аялалаа үргэлжлүүлсээр Бямба гаригийн орой зорьсон газар буюу Сүхбаатар аймгийн Дарьганга сумд хүрч хоноглов.

Аялал
Ням гарагийн өглөө Алтан овооны урд хэсэг. 
Өглөөний наран ургахыг харахаар хүлээж байна.

Алтан овоо
Алтан овоо

Говийн бас намрын шаргал наран мандаж байна.


Монголын говиос нар хамгийн том харагддаг, шөнө одод хамгийн сайн харагддаг гэдэг. 
Үнэхээр л тэнгэр дүүрэн одод харагддаг юм байна лээ. :-)

Урчуудаараа алдартай Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төв

Дарьганга сумын баруунтаа орших АлтанОвоо

Бидний хоносон зочид буудалд байрлах бяцхан үзэсгэлэн :-)


Чулуужсан мод

Дундаа зүрх хэлбэрийн нүхтэй мод

Томруулбаас....


Алтан Овоо

Алтан Овооны баруун өмнө хэсэгт байх нуур

Ийм үзэсгэлэн төгөлдөр ажгуу

Шувууны үүр

Навчис...

Нар мандахыг хараад Алтан Овооны зүг хөдлөв

Алтан Овоо

Эмэгтэй хүн гарч болдоггүй учир эрчүүд өөд авирч, зарим бүсгүйчүүд бэлээр нь тойрч горойлов.
 
Манай аялалын багийн 7,8 эрчүүд дээш гарч яваа харагдана даа.

Алтан овооны өмнө байх суварга


Алтан овооны бэлд байх чулуун овоо


Үүний учирыг ёстой мэдэхгүй ямар нэгэн зан үйлтэй холбоотой байх...

Алтан Овоог нар зөв горойлсон охид маань ирж явна даа.

Сумын төвийн ШТС :-)

Ганга нуурын зүг хөдлөв

Дөш хайрханы орой харагдаж байна

Ганга нуурын хөлд байх Оргихын булаг 

Дуу авиа гаргахад улам илүү оргилдог.
 
Манайхан Үлэмжийн чанар дууг дуулсан

Ганга нуур. Биднийг ирхэд хунгууд ойролцоо Молцог элсэн дунд байрлах нэгэн нуурлуу ниссэн байв. Бидэнд цаг бага байсан учир нуурлуу явж хунгийн чуулган үзэж чадаагүй ээ Жаахан харамсалтай. Ганга нуурынхаа шувуудыг дурандаж хорхойгоо дараад цааш хөдлөв.

Ганга нуур

Намар явсан учир явсан газар бүр нэлийсэн сайхан шаргал тал угтах нь энэ жил сайхан зун болсных бизээ

Шилийн богд зүг хөдлөв


Дөш хайрхан. Нутгийн дархан дөш болгохоор оройг нь тайрч аваад хажууд нь тавьсан нь зүүнтээ харагдаж буй толгод болсон гэдэг домогтой

Тэмээ

Намрын налгар өдөр

Намрын налгар өдөр

Намрын налгар өдөр

Молцог элс

Торой бандийн нутагладаг байсан газар

Халхын сайн эр Торой бандийн нутаглаж байсан газар


Торой бандий хөшөө
Тогоо нь махтай, Аяганд нь сүү дүүрэн....

Шилийн богд уулнаа өгсөж явна

Төрийн тахилгат Шилийн богд уул

Шилийн богд уулнаа өгсөж явна. Тал тийшээ хараатай сайхан газар байна лээ. Намар байсан учир хаашаа л харна нэлийсэн шаргал тал...

Өгсөх жимтэй. Жимээ дагаад овоонууд босгосон байх аж

Ийм сайхан хараатай газар. Хунгийн чуулган үзэж ойроос зураг авах үндсэн зорилготой явсан миний хувьд яг чуулгантай тааралдаагүй харамсалтай санагдаж байсан ч Шилийн богд дээр гараад юун зураг... зүгээр л тийм сайхан хараатай уулын орой дээрээс нэлийсэн сайхан шаргал тал харж зогсох нь л гайхалтай санагдаж  үнэхээр сэтгэл хангалуун буцсан даа.

Цаана монголын хил харагдаж байгаа
Энд түмэн адуу багтдаг байсан гэдэг
Харин одоо Төрийн тахилгын үеэр дүүрэн л машин тэрэг хүн болдог гэсэн.

Шилийн богд дээрээс...


Жил бүр төрийн тахилга болдог

Энэ талаасаа их өндөр санагддаггүй ч цаанаасаа ёстой сүрлэг харагддаг байх шүү



Энэ ямар учиртайг мэдэхгүй юм.
Юутай ч нэг хадны дэргэд нилээд урт хадгаар сүлжин хийсэн олс байсан. Төрийн тахилгатай холбоотой боловуу даа...

Ингээд бид бүтэн сайны орой буцах замдаа оров.

Талын агуй. Жилийн өмнө нурангитай байсан сургаар аминдаа хайртай хүүхэд дотогш орсонгүй... Юутай ч цаашаа 200м орчим үргэлжилдэг гэсэн.


Нар жаргалаа. Харин бид явсаар л...

Даваа гаригийн өглөө.Бүгд ажилтай байсан ч аялалдаа сэтгэл хангалуун байсан болоод ч уу? бухимдсан, харамссан хүн байгаагүй ээ, яриад яриад л зохицуулцгаачихсан.


Явсаар л...


Ингээд бид Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагийг зорьсон 2000 гаруй км-ийн аялалаа намрын налгар цагийн нэгэн Баасан гарагийн орой эхэлж Даваа гарагийн өглөө ирсэнээр өндөрлөсөн юм.
Хамт аяласан 27 аялагчдаа баярлалаа! :-)

5 сэтгэгдэл:

Hantulga said...

Алтан Овоо Төрийн тахилгатай, Шилийн Богд бол Төрийн тахилгагүй, сайхан тэмдэглэл байна, өвөл л явж үзэж байсан

Unknown said...

Үнэхээрийн сайхан нутаг шүү. Од харвахыг хараад гада хонох ч жаргал байж дээ.

Anonymous said...

saihan bichjee. hungiin chuulgiig uzeerei.

Melody Melo said...

эргэн дурсахад сайхан байна.Анд минь :)

Гантулга said...

:-)

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.