2011-09-29

Т.Галсан - Жирмийн сүлжээ /1988 оны Болор цомын тэргүүн шүлэг/

“Жирмийн сүлжээ” хэмээх дөрвөн мөртийн цоморлигоос...


1.Афган андын асуулт
Таны нутагт эрийн гурван наадам болдог юм гэв үү?
Таван зуун арван хоёр бөхөөс нь нэг нь үзүүрлэдэг юм гэв үү?
Нар тэр өдөр жаргахаа мартан наадамддаг юм гэв үү?
Мянган морь уралдаж гав ганц нь түрүүлдэг юм гэв үү?


2.Уртын дуу
Уудам саруулхнаараа яг л Монголын дорнот тал
Утга гүнзгийгээрээ яг л гүн ухааны нэвтэрхий толь
Уяхан хөглөгөөрөө яг л эх хүний сүүн сэтгэл
Уртын дуу монгол дуу удахгүй сансрын аялгуу!


3. Ухаант буурлын асуулт
Гол гатлаагүй хүнийг усчин гэдэг юм уу?
Тал туулаагүй морийг унаа гэдэг юм уу?
Гал асаагаагүй бүсгүйг бэр гэдэг юм уу?
Хил манаагүй хөвгүүнийг эр гэдэг юм уу?


4.Хос дэрний дууль
Хоорондоо хоорондоо холдохгүй ээ хө! гэх шиг
Хоёр дэр зэрэгцэн хэвтэнэ
Үнэнч хосын дэр болохоосоо урьд
Үүр нэгтэй шувуу байсныг буу гэрчилнэ!


5.Үр ач өсч торнихын нууц
Идээ ундаа элбэгтэй айлд хүү төө өсдөг
Инээд баясал цалгиастай айлд хүү тохой өсдөг
Итгэл хайр тэгшрээстэй айлд хүү дэлэм өсдөг
Эрдэм ажил хослоостой айлд хүү алд өсдөг.

2011-09-22

Валерия и Стас Пьеха - Ты грустишь



Энэ дууг гүээ мөн их хайж билээ...

2011-09-21

Эр зориг {Титэм үг}

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

Багабанди Солонгост ажиллаж байсан монгол залуус түймэрийн аюулаас хүний амь аварч, зориг баатарлагийн үлгэр жишээ үзүүлэв. Монгол залуусын хувьд энэ түймэр эр зоригийн шалгуур байлаа. “Алтыг гал дээр, эр зоригийг гай зовлонгийн үед сорьж үздэг” гэсэн үг бий. Тэд аюултай мөчид амь насаараа дэнчин тавьж, айж сандралгүй, уужуу тайвуу байж эр зоригийн шалгуурыг нэн амжилттай давж, зовох цагт нөхрийн чанараа таниулав. Монгол хүн нөхөрлөж болох нөхөр, найдаж болох хань, хүнлэг нинжин сэтгэлтэй жинхэнэ сайн хүмүүс гэдгийг үг хэлээр бус үйлдлээрээ нотлов. Солонгосчуудын тархинд монгол хүний мөс чанарын үзүүлэлтийг маш сайнаар тамгалан хадаж өглөө. Түүнээс хойш монголчуудад хандах солонгосчуудын хандлага их өөр болсон гэж ярих юм билээ. Тэд эр зоригийн хүмүүжилтэй, эх орон нэгтнүүдийнхээ нэр төрийг өргөж өгсөн сайн залуус. “Аливаа эр зоригтон, аливаа шударга хүн эх орондоо нэр төр авчирдаг” гэж бичсэн нэрт зохиолчийн үг үнэн ажээ.
Монгол хүн аль дивангараас үр хүүхэддээ эр зоригийн хүмүүжил олгодог өөрийн гэсэн аргатай байлаа. Монгол үлгэр туульс тэр аяараа л эр зоригийн баатарлаг үйл явдлаар дүүрэн. Бидний үеийнхэн арван таван толгойтой атгаалжин хар мангасыг дарж, ард олондоо жаран жилийн жаргал авчирч, наян жилийн найр хийж байгаа эр зоригтны тухай үлгэр туульсыг чих тавин, амьсгаа даран сонсч өссөн. Ийм монгол үлгэр сонссон хүүхдүүд тэр эр зоригтон шиг баатар эр болохыг мөрөөдөлдөө тээн, зүүдэндээ үзэж, эр зоригийн хүмүүжлийг шингээн тусгадаг байв.

Ц . Хулан - ″ Анд найз нартаа ″

Ц.Хулан
Алаг дэлхийд намайг ганцаардал бүү үзэг гэж
Ашгүй бурхан гар таталгүй хайрласан
Амины хэдэн нөхөдтэй билээ би
Цэцэг шиг залуу насандаа бид инээлдэж уулзлуу
Цэнгэл найрын дунд гар сунгаж танилцлуу
Цэцэн шүлгээр тургиж сум шиг нисэж эсвэл
Цээжинд хүнд оргиод уйлж суухдаа би та нарыгаа дуудлуу
Яасныг санамаар байна хэдхэн найзаа яримаар байна
Яруу найрагчын зүрх нөхөрлөл хайрын данс юм

Алтан үсэгээр бичиж, титэм хийж өмсмөөр
Анд нөхөд минь миний цорын ганцхан гангараа юм
Будант Богдын орой ертөнцийн гунигт цэг дээр
Буугаад нисэх шувууны жигүүрт би атаархдаггүй
Буруудаж зөвдөж, дутаж, сагаж явлаач
Бусад нь яах вэ? Анд нөхдөөр би дутаагүй
Намрын усан бороо яндан дагаад урсхад
Найзынхаа дэргэд дулаацах гэж би гэрээсээ гардаг
Нанчид бүлээн цай хаанаас ч олддог орчлон дээр
Найзынхаа гараас хор уугаад сэхэх гэж би яардаг аа
Дайнтай цагын тэнгэр мэт бараан нь голдуу амьдралд
Дайзтай сум шиг эгнэж явлаа ч нөхөд минь цувж одсоор байна
Шархадсан зүрхийг минь ертөнцийн ямар ч рашаанаар анагаахгүй
Шарилынх нь цэцгийг үнэрлэж нэг тайтгардаг аа
Шүлгэндээ тавих эцсийн цэг миний нөхдийн нулимс юм
Шүтээндээ бурхантай цуг залах нь миний нөхдийн хөрөг юм
Шүүх эцсийн цааз миний нөхдийн үнэн гашуун үг юм
Шүүдэртэй талд намайг тавих нь миний нөхдийн л мутар юм аа

2011-09-16

Д.Цоодол - Миний муусайн найз нар /1993 оны Болор цомын тэргүүн шүлэг/

Толгойтой болгон мөнгөнд үхэж
Торготой нэг нь
Хоргой з
үүдлэх орчлонд
Ш
үлгээр өвчилж
Ардын дуунд уярч
Ш
үдэнз шиг асч
Зул шиг унтарч явдаг аа
Миний муусайн найз нар
Цанхаалж
«Оны тэрг
үүн бүсгүй»-д сэвж
Цаадах нь тоохг
үй бол бүр сайхан бичиж
Цагийн лантуун дор
Цавтаж явсан ч
Царцанги амьдралын гавал дээр
Цахиур болон хагарч
Цалгисан хувь заяа
Миний муусайн найз нар!
Тоонотой гэр нь тэнд
Ундуй сундуй хэвтлээ чиг
Тоотой насаа олны т
өлөө
Задгай м
өнгө шиг үрж
Цэрэг Шандорын унасан
Тулалдааны талбараас
Цэцэн Ли бай сар тэвэрч уйлсан
М
өрний урсгал дундаас
Нацагдоржийн тарчилсан
Шоронгийн зэв
үүн өрөө
Нанчидаа Чойномын х
өнтөрсөн
Дарсны ширээний дэргэдээс
Найрагчид
Найз нар минь
үгээ хэлж
Нар х
үн хоёрыг өмөөрч
Нажид худал хоёрыг
Навтаргын цаас шиг базаж хаядаг аа
Гашуун юмны донтой гэж атлаа
Гар дороос нь
Гайхамшигт бадаг т
өрөх л болно
Галзуу соггуу т
үшмэдүүд хэлэг!
Гагцх
үү
Миний муусайн найз нар л
Газар дэлхийн хамаг халууныг
Ганцхан би
өдээ авч дагжих болно
Сумнаас дор
үгээ тэднээс онил!
Судсандаа нартай юм чинь дээ бид
Шатсаар л дуусна!
Шоргоолж шиг бужигнах энэ орчлон
Шорон гяндан, хуримын цагаан
өргөөтэй
Шоовдорловч гунихг
үй хэдэн найрагчтай
Будда
Христо
Аллах
Бууж ирээд та нартай уулзталаа хол оо
Бурхнаас дор гэж биднийг битгий гол оо!
Будаг,
үнэн хоёрыг ялгуулъя гэвэл
Бусад нь нэмэрг
үй ээ
Наад хэдэн «навсгар»-ыгаа хайрла!
Миний муусайн найз нарыг хайрла!

2011-09-15

Өгүүлбэрээр орчуулагч програм + Google Translater




Дээрх тольны plugin-г нь эндээс татаад  Firefox дээрээ суулгачихаж болно.
Энэ бас гүүглийн нилээн олон хэлтэй хөрвүүлэгч.

2011-09-12

ПИТТАК : Афоризм

Питтак

Шунал хэзээ ч ханадаггүй

               *                *                *

Сэдсэн ажлаа бусдад бүү ярьж бай.

Биелэхгүй бол олны доог тохуу

               *                *                * 

Өшөө хонзонгоо авхаас өршөөл уучлах нь амархан

               *                *                * 

Хамгаас сайн үйл юу вэ?

Хийж байгаа ажилаа сайн хийх.   

               *                *                * 

Ажил хэргийн хагсыг нь бүтээнэ гэдэг бүгдийг нь бүтээснээс ч дутуугүй үр дүн билээ.

               *                *                * 

Сайн хүн байх ХЭЦҮҮ юу? Сайн хүн байх нь ХЭЦҮҮ хэрэг үү?)
Сайн ХҮН байх хэцүү юу? (Сайн байх нь ХҮНИЙ ХУВЬД хэцүү юм уу?)
Сайн хүн БАЙХ хэцүү юу? (Сайн хүнд ОРШИН АМЬДАРНА ГЭДЭГ хэцүү юм уу?)
САЙН хүн байх хэцүү юу? (Хүн байх нь бус, харин САЙН хүн байх нь хэцүү юу?) 

                *                *                *

Золгүй явдал болоогүй байхад нь урьдчилан харна гэдэг ухаан. Нэгэнт нүүрлэсэн хойно нь түүнтэй тэмцэлдэнэ гэдэг зориг.

               *                *                * 

Итгэж зээлдүүлсэн зүйлийг заавал буцааж өгч бай.

               *                *                * 

Эрх мэдэл хүний жинхэнэ мөн чанарыг харуулдаг.

               *                *                * 

Гарцаагүй үйлийн үртэй бурхад ч маргадаггүй

               *                *                * 

Бусдын атаархлыг төрүүлэхгүйн тулд өөрийн аз жаргалыг нуу.

Гэхдээ бусдаар өрөвдүүлтлээ хэтрүүлчихэвзэй.

2011-09-10

Согтуу ч гэсэн сохор ухаантай

Согтуу

Роналд өглөө сэртэл гэртээ хэвтэж байлаа. Шартсаныг хэлэхүү дотор нь муухай оргино. Нүдээ арай гэж нээтэл хамгийн түрүүнд ширээн дээр 2ш аспирин аяга ус байхыг олж харав. Бүх хувцасыг нь цэвэрлэж индүүдээд эвхээд урд нь тавьжээ. Роналд өрөөгөө эргэн тойруулан хартал бүх зүйл хэвийн цэвэрхэн байв. Тэр аспиринаа уучихаад захидал байхыг олж харав. Хонгор минь өглөөний цай гал дээр байгаа өнөөдөр эртхэн дэлгүүр ороод ирье гэж бодлоо. чамдаа хайртай шүү гэжээ. Гэрийн эзэн гал тогооны өрөөрүү ортол өглөөний цай халуунаараа бүр өглөөний сонин хүртэл байна гэнэ. Хүү нь цайгаа уугаад сууж байлаа. Роналд хүүгээсээ өнгөрсөн шөнө юу болсон бэ гэж асуухад хүү нь ааваа та өчигдөр шөнө 3 цагт шал согтуу бүр ухаанаа алдчихсан ирсэн гарах гэж байна гээд буйдан дээр бүдрээд уначихсан. Гэрийн эзэн бүр гайхширч хоцров. Тэгээд яагаад бүх юм эмх цэгцтэй цэвэрхэн надад зориулж ширээн дээр өглөөний цай хүртэл бэлдчихсэн байдаг билээ Өглөө сэрэхэд ээжийг чинь хэрүүл үүсгэх байх гэж бодсон огт өөр байдаг байна шүү гэхэд хүү хариулсан нь Тэр тийм учиртай Ээж таныг унтлагын өрөөрүү чирээд гутал хувцасыг чинь тайлах гэж оролдож байтал та Хадагтай минь намайг орхиж үз би гэр бүлтэй хүн гээд эсэргүүцээд байсан гэжээ.

2011-09-09

ФАЛЕС : Афоризм

Фалес

Юу хамгаас уудам бэ?

Бүхнийг бүтээгч орон зай

               *               *               *

Юу хамгаас мэргэн бэ?

Цаг хугацаа учир нь тэр л ганцаараа бүхнийг нээдэг

               *               *               *

Юу хамгаас хэцүү вэ?

Өөрөө өөрийгөө таних

               *               *               *

Юу амархан бэ?

Бусдад зөвлөгөө өгөх

               *               *               *

Ямар хүн аз жаргалтай вэ?

Бие эрүүл, сэтгэл санаа тайван, билиг авьяасаа хөгжүүлж буй бол тэр чухам жаргалтай ажээ.

               *               *               *

Юу бүхнээс том бэ?

Аугаа их орон зай. Бүхнийг өөртөө багтаасан байдгийн хувьд

               *               *               *

Бүхнээс гайхамшиг юу вэ?

Бурханы бүтээл ертөнц юм.

               *               *               *

Бүхнээс хурдан юу вэ?

Бүхнээс хурдан нь ухаан юм. Тэр бүхнээс тэргүүлдэг

               *               *               *

Бүхний хувьд юу нийтлэг вэ?

Итгэл, хэнд юу ч байхгүй ч итгэл байдаг.

               *               *               *

 Хэн муу үйл хийнэ бурхны хараанаас хэзээ ч нуугдаж чадахгүй,тэр ч байтугай өөрийнхөө санааг ч түүнээс нууж чадахгүй

               *               *               *

Хамгийн шилдэгт суралц, хамгаас шилдэг зүйлд л бусдыг сурга

               *               *               *

2011-09-08

Ш.Гүрбазар ″ Ижий танаа ″

Ээж минь та хүүдээ гомдоогүй биз дээ
Хүү чинь уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү дээ
Ээжээ үүрээс нойрыг чинь харамлахдаа өрхөндөө түрүүлж
Үдшийн галаас хацрыг чинь өмөөрөхдөө тулгандаа урьтаж
Гадаа гэртийн хооронд
Гарын хариу баривал болж л байна л даа ээжээ
Гэлээ ч ижий минь та
Гарынхаа дэргэд гар
Нүднийхээ дэргэд нүд байлгах гэж
Намайг төрүүлээгүй болохоор
Ухаанаасаа ухаан төрүүлсэн болохоор
Урт холын бодол минь
Тулганы захаас хол байдаг юм шүү ээжээ

2011-09-07

"Дуу хуурын өлгий нутгаар..." аялалын тэмдэглэл /2р хэсэг/

Дундговь, Их газрын чулуу
Говийн шаргал наран мандах гэж байна.

Бид "Их газарын чулуу"-ны зүүнтээ малчны хотноос говийн наран мандахыг хараад Дундговь аймгийн төв Мандалговь хотруу хөдлөлөө. Аялалын эхний өдрийн тэмдэглэлийг ЭНДЭЭС уншина уу!

"Дуу хуурын өлгий нутгаар..." аялалын тэмдэглэл /1р хэсэг/

Дундговь аймаг
Бид Дундговь аялалаа анх 8р сарын 13,14нд хийхээр төлөвлөсөн боловч аялагчдын тоо гүйцээгүйн улмаас хойшлуулаад 9р сарын 3,4ний БЯМБА, НЯМ гаригуудад 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр УБ - ЧОЙР - ЦАГААН НУУР - ИХ ГАЗАРЫН ЧУЛУУ - МАНДАЛГОВЬ - СҮМ ХӨХ БҮРД - БАГА ГАЗРЫН ЧУЛУУ - ЗОРГОЛ ХАЙРХАН гэсэн маршрутаар зохион байгууллаа. Онги, Цагаан суварга орох төлөвлөгөө байсан ч маршрутын км-ийн хэмжээ анхнаасаа буруу тооцоологдсон байж. Ингээд 2 хоногт амжихын тулд дээрхи маршрутаар аялав. Уламжлал ёсоороо аялалын зурган тэмдэглэлээ толилуулж байна. Миний бие зураг аваагүй учир тус тэмдэглэлд хамт аяласан П.Бүрэнжаргал, Х.Цацрал, С.Мөнхзаяа, Цэрэндулам нарын зургуудыг ашигласан болно. Аялалыг баримтжуулсан зурагчиддаа баярлалаа!
Аялалыг хамтран зохион байгуулалцсан Е.Гантулга ах, Г.Солонго эгч 2тоо маааш их баярлалаа!

Дундговь аймаг
Манай аялалын баг 9р сарын 3ны өглөө 7 цагт УБ хотоос хөдлөн Чойроор дайран "Их газрын чулуу" зүг аяны жолоо залвой...

Б.Лхагвасүрэн: Хүүдээ унших шүлэг

Аав нь хүүгээ согтуу явахыг үзлээ
Азгүй хүнээ би...
Аманд багтдаг байсан тэр хөөрхөн хөл нь
Агуу орчлонг онож ядан тэнчигнэнэ

Залуу насны багтаж ядсан аагинд
Заамны товч нулимс шиг унаж
Дээл битгий хэл
Дэлхий багадсан чиний насыг аав нь
Үүл хуйлартал янцгаах морьдын
Дэл сүүлний салхин дунд
Үнэн дүнжгэр уулынхаа
Дэнж бэлийн цэцгэн дунд
Бүрэг номхон зантай нь
Бүдрэхдээ гутдаггүй зоригтой нь орхисон сон

Аав нь хүүгээ согтуу явахыг харахад
Алтан ургийн багана ганхаж байх шиг уйтай
Аавыгаа чи лав хоёр болгон үзэж байгаа
Нэг нь үхэхэд
Нөгөө нь үлдэх юм шиг дэвэрч байгаа
Чи бидэн хоёр хэн хэндээ ганцхан шүү үр минь...

2011-09-06

Жинхэнэ эр хүний 10 шинж

Эр хүн

Хүчтэй байдаг 
Жинхэнэ эр хүн жижигхэн асуудалд шантарч усан нүдлэдэггүй, гомдоллодоггүй, үглэдэггүй, мөн найтаах болгондоо эмч дээр очоод байдаггүй. Шийдвэр гаргах чадвартай байж, үр дүнд нь зохицож амьдардаг, бөгөөд өөрийнхөө хийсэн үйлдэл, хэлсэн үгэндээ эзэн нь байж хариуцлага хүлээхээс айдаггүй. Тэд хатуу чанга байдаг. Тиймээс ч амьдралд нь ямар нэг бүтэхгүй зүйл тохиолдвол түүндээ түүртэж гуталгүй, гутарч шаналалгүй, орхиод өөр шинэ зүйлийг эхлүүлэх зориг тэнхээтэй эрчүүд бол жинхэнэ эр хүн.

Анхааралтай байдаг
Жинхэнэ эр хүн чухал болон чухал биш зүйлсээ ялгаж салгах чадвартай байдаг. Тиймээс ч өөрт нь ямар ч ашиг авчрахгүй тэнэглэлд хамаг цагаа үрэх хүн биш. Гэвч өөрийнхөө сонирхолтой зүйлд зохистой цаг зав гаргах нь зүйн хэрэг гэдгийг бүү мартаарай. Жинхэнэ эр хүн гэр булийнхээ ноён нуруу нь байж чадахуйц мөнгө олдог, овсгоо самбаатай байдаг. Тэдний хувьд секс үргэлж хоёрдугаарт тавигддаг.

Гэр бүлийн үнэ цэнийг мэддэг
Жинхэнэ эр хүн хүүхдүүд дээ сайн эцэг нь байхыг хичээдэг. Хүүхдээ буруу юм хийсэн тохиолдолд эцгийн ёсоор сурган хүмүүжүүлж, сайн үлгэр дууриал нь болж чаддаг. Тэд хэзээ ч хүүхэддээ муу муухайгаа харуулахыг хүсдэггүй. Учир нь тэд үрийнхээ ирээдүйд санаа тавьж явдаг. Мөн эмэгтэйчүүдээс ялгаатай нь жинхэнэ эр хүн хүүхдийнхээ жижиг алдааг тоолгүй өнгөрөөдөг. Тэдний хувьд хүүхэд нь ирээдүйд зөв хүн болж төлөвших эсэх нь л хамаатай. Энэ нь уужуу сэтгэл, алсын хараатай нь холбоотой юм.

Хов жив хөөцөлддөггүй
Хэрэв хэн нэг залуу таны найз бүсгүйтэй танилцчихаад илүүдэл жингийнх нь, эсвэл өмссөн гутал нь зохиогүй байсан талаар ярьж, инээж байх юм бол тэр жинхэнэ эр хүн биш. Жинхэнэ эр хүнд бусдын ялих ялихгүй зүйл хамаагүй байдаг. Тэр зөвхөн анхаарлаа төвлөрүүлэх ёстой зүйлдээ л төвлөрүүлдэг. Ярих ёстой хэмжээнээсээ хэтрүүлж ярьдаггүй, мөн өөрийгөө хэт дөвийлгөн магтдаггүй байвал тэр өөрийнхөө үнэ цэнийг мэддэг жинхэнэ эр хүний шииж. Гэвч энэ нь бүрэг ичимхий, дуугай зантай байх ёстой гэсэн үг бус.

Амласандаа хүрдэг
Тэр хэлэх гэсэн үгээ боддог. Биелүүлж чадахгүй амлалтаа хэзээ ч өгдөггүй. Тиймээс ч тэд бидэнд анхнаасаа итгэл төрүүлж, найдвартай санагддаг. Жинхэнэ эр хүний хажууд байхад амар амгалан, тайван болж, айдас түгшүүрээс ангижирдаг. Турьхан бүсгүйчүүд бидэнд яг л ямар нэг бамбайн дор, хамгаалалтанд орсон мэт сайхан сэтгэгдэл төрдөг.

Бусаддаа үлгэр жишээ байдаг
Жинхэнэ эр хүн бусдыг болон өөрийгөө үргэлж хүндэлдэг. Харин өөрийг нь үл хүндэтгэсэн нөхцөлд хариу үйлдлийг тохирсон хэмжээгээр нь үзүүлж чаддаг. Өөрийгөө доош нь хийх зүйлийг хэлдэггүй, хийдэггүй. “Би чамайг нохой шиг л дагаж байя” гэсэн утгатай үг үйлдэл үзүүлж байвал тэр жинхэнэ эр хүн биш. Сул дорой чанар эр хүний үнэлэмжийг бууруулдаг. Гэвч эр хүн эмэгтэй хүний, ялангуяа хайрласан эмэгтэй хүнийхээ өмнө буулт хийж чаддаг байх ёстой. Уучлалт гуйх нь тэдний хувьд гутамшигт явдал биш.

Амьдралаа өөрөө бүтээдэг
Жинхэнэ эр хүн өөрийнхөө амьдралыг бүтээхдээ эцэг эхийнхээ,эсвэл эхнэр, наизуудынхаа гарыг хардаггүй. Түүнд аавын мөнгө “амтгүй” байдаг. Хувь заяагаа бий болгох замаа тэр гадагшаа хэлдэггүй ч оюун санаандаа эртнээс бий болгосон байдаг. Салхи дагаж хийсэлгүйгээр аль болох тэмцэхийг хичээдэг. Тэгсэн цагт тэд өөрсөддөө ч сэтгэл хангалуун болж, хүч чадлыг мэдрэн өөртөө итгэлтэй болдог.

Эмэгтэй хүн шиг харагддаггүй
Хүнийг гаднаас нь дүгнэж болдоггүй хэмээдэг ч жинхэнэ эр хүн эмэгтэйлэг харагддаггүй. Харагдах ёсгүй ч биш, угаас жинхэнэ эрчүүд тийм стилийг сонгодоггүй. Гэвч тэд өөрийнхөө гоо сайханд зохих хэмжээгээр анхаарч, ариун цэврийг сахидаг. Тэдний ихэнх нь эмэгтэй хүнээр халамжлуулах дуртай байдаг ба тэдний гар хүрсэн зүйлсийг хэрэглэхдээ итгэлтэй байдаг.

Хэнтэй ч харьцахдаа энгүүн байдаг
Тэдэнд өөрийгөө дөвийлгөх, бусдын хор шарыг малтах, үг хаях шаардлага байдагтүй. Хэлэх гэсэн үгээ энгийнээр, товч бөгөөд тодорхой шулуухан илэрхийлж чаддаг. Хэт тойруулах, дэвэргэх, давслах, сүржигнэх, үглэх шинжүүд тэдний амнаас унадаггүй.

Зорьсондоо хүрдэг
Эрх мэдэлд дуртай жинхэнэ эр хүн нэг л зорьсон үйлдээ заавал хүрэхийг эрмэлздэг. Түүндээ ч хүрдэг. Тэд зусар хүмүүсийн ятгалганд автдаггүй, муу зуршилд уруу татагддаггүй. Өөрөөр хэлбэл сэтгэлзүйн дархлаатай ба алсын хараатай. Найз нөхдөө ч зөв сонгож чаддаг. Болих ёстой зүйлээсээ болих ёстойгоо мэддэг учраас тэр. Мөн тэд хайртай хүмүүсийнхээ төлөө мөнгө гаргахаас хэзээ ч төвөгшөөдөгтүй. Гачигдаж дутагдаж байлаа ч түүнийгээ олонд зарладаггүй.

Удирдахуйн ухаан - Сургамжит өгүүллэг

Ухаан
Америкийн нэгэн том үйлдвэрийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд компаний орлого зарлагатай танилцан хуралдаж байхдаа үйлдвэрийн даргын цалинг хэвийн хэмжээнээсээ их байна гэдэгт санал нэгдэн, уг цалинг нэлээн их хэмжээгээр буулгах нь зүйтэй гэж ярьцгаажээ. Үйлдвэрийн даргын өдөр тутмын ажлыг шалгасны дараа шийдвэр гаргахаар болж дундаасаа хоёр хүн сонгон явуулжээ.
Хоёр хүний бүрэлдэхүүнтэй баг үйлдвэрт очиход үйлдвэрийн дарга гартаа кофе барьчихсан, хөлөө ширээн дээр тавьчихсан ширээн дээр нь ажил төрөлтэй холбоотой бичиг цаасны зүйл ч байсангүй тухалж суугаатай таарав. Үйлдвэрийн даргын өрөөнд сууж ажилтай нь танилцах зуураа даргын байр байдлыг ч ажин суув. Хэр ачаалалтай ажиллаж байна, орж гарч буй хүмүүстэй ямар ажил хэрэг ярьж байна гэх мэт. Тэрээр орж ирсэн ажилчидтай ажил ярихын оронд тэдэнтэй хошигнон инээж байв.Даргатай ярьж суухдаа түүний хэдхэн газартай хэдхэн минут л ажил ярихыг сонссон бүрэлдэхүүн буцахдаа түүний жилийн цалин болох 100000 долларыг багасган зардалдаа хэмнэлт хийж болох талаар санал нэгдэцгээв. Шинэ цалингаа хүлээн зөвшөөрөөгүй хуучин захирал ажлаас гарсан тул өөр хүнийг үйлдвэрийн захирлаар томилжээ. Гурван сарын дараа удирдах зөвлөлд ирсэн үйлдвэрлэлтийн үзүүлэлтэд анхаарал татахуйц буурсныг ажиглав. Шинэ хүн иймэрхүү зүйл гарах нь байж болох л хэрэг гэцгээв. Зургаан сарын дараа статистик нэлээн ихээр унасан байлаа. Өмнөх хоёр хүн мөн л үйлдвэрийн Жилийн эцэс болоход үргэлж ашигтай гардаг үйлдвэр алдагдалтай гарав.

2011-09-05

СОЛОН : Афоризм

СолонХууль бол аалзны шүлсэрхүү юм: сул дорой хүнийг тэр гарах газаргүй болтол нь хэрэн торлодог, харин хүчтэй нь түүнийг тасдан одох бүлгээ.

               *               *               *

Их хэрэг гүйцэлдүүлж байгаа бол, хүн бүхэнд таалагдаж болохгүй.

               *               *               *

Олон хүнд аймар санагддаг хүн тэр чинээгээрээ олон хүнээс болгоомжлох ёстой.

               *               *               *

Хөрөнгө баялгаас цатгалан сэтгэлгээ төрдөг.
Цатгалан хүнээс ямагт бүдүүлэг авир гардаг.

               *               *               *

Төрийн албаны хүн согтуу байж үзэгдэх л юм бол, даруй цаазлан хороовоос зохино.

               *               *               *

Бусдаас хариулт шаардахын тулд эхлээд тодорхой асуулт тавь.

               *               *               *

Аль тааламжтайг нь бус, аль чухлыг нь хүнд зөвлөж бай.

               *               *               *

Үг бол үйл хэргийн дүр төрх мөн.

               *               *               *

Дуугүй суух нь үгийн хүчийг нэмнэ.
Цагаа олох нь дуугүй суухын хүчийг нэмнэ.

               *               *               *

Тушааж зарлигдахаасаа өмнө буруугаа хүлээж сур.

               *               *               *

Хэнтэй ч болгоомжтой харьц. Сайхан тунгалаг царайны цаана мууг агуулсан зүрх цохилж байх нь элбэг.

               *               *               *

Өтөлж хөгшрөх тусмаа улам олон зүйлд суралцдаг юм байна...

               *               *               *

Заяаны хань {Сургамжит өгүүллэг}

Хань, Заяаны хань
Хаалгаар арай ядан тэмтчин орох залуу бүсгүйг автобусны зорчигчид их л өрөвдөнгүй харцгаана. Түүнийг Сузан гэх бөгөөд эмч нар буруу онош тавьж эмчилсэнээс гуч гаруйхан насандаа хараагүй болж, нэг л мэдэхэд уур уцаар, бухимдлын ертөнцөд унасан юм.
Хөөрхий бүсгүйд энэ ертөнцөд харах мэлмий, түших тулгуур болж үлдсэн цорын ганц хүн нь Марк байлаа. Тэрээр агаарын цэргийн армид алба хаана. Сузаныг хараагүй болоход түүний сэтгэл нь ихэд гутарсан боловч эхнэрээ өөртөө итгэлтэй, биеэ даасан эмэгтэй болоход нь туслах ёстой хэмээн Марк эрс шийджээ.
Сузан шинэ амьдралдаа өдөр ирэх тусам аажим аажмаар дасаж байв. Орон гэртээ байгаа айлын эзэгтэй хойно ойр зуурын ажлыг хөнгөхөн хийчихдэг боллоо. Тэр нэг үеэ бодвол хараагүй байна гэдэг тийм ч хэцүү зүйл биш болохыг ухаарч эхэлжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам тэд бие биенээ улам хайрлан, халамжилж, аливаа зүйлийг хамтарч хийдэг байв. Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр Сузаны ажилдаа орох цаг нэгэнт болжээ. Эрүүл саруул байх үедээ ажил гэрийнхээ хооронд хол ч гэсэн автобусаар явж болоод л байдаг байсан. Харин одоо хараагүй болсон бүсгүйд ажил руугаа явна гэдэг хар дарсан зүүд мэт санагдана. Иймээс Марк өглөө бүр эхнэрээ ажил руу нь таксигаар хүргэж өгдөг боллоо. Сузан нөхөртэйгээ үргэлж хамт очиж, ирдэг болохоор сэтгэл нь тайван байдаг байв. Харин ингэж их анзаарч, асарч халамжлах нь ямар ч үр дүнгүй бөгөөд өөрөөс нь дэндүү их хараат болж байгаад Маркийн сэтгэл ихэд зовних болжээ...

2011-09-04

ПЕРИАНДР : Афоризм

ПериандрЖаргал цэнгэл хоосон юм.
Нэр төр л үхэшгүй бодит зүйл.

               *               *               *

Зовох цагтаа сэтгэлээр бүү уна.
Чи ганцаараа зовоогүй л байж таарна.
Юутай ч , амьд явна гэдэг үхлээс дээр.

               *               *               *

Юм бүхэнд алтан дундажийг барьж чадсан хүн жаргалтай, амар тайван явдаг.

               *               *               *

Бүхнийг урьдчилан бодож бай.

               *               *               *

Юуг ч мөнгөний төлөө хийж болохгүй

               *               *               *

Сайхан цаг ирнэ гэдэгт хэзээд итгэн хүлээ

               *               *               *

Дайснуудаа баярлуулахгүйн тулд зовлон гунигаа нууж яв

               *               *               *

Мөнхийн гоо сайхан гэдэг бол амар амгалан

               *               *               *

Чамд хичнээн золгүй явдал учирлаа ч нөхдөдөө хандах сэтгэлээ бүү хувирга

               *               *               *

“Ухаантан болчихлоо “ гэж бодох үед минь ухаан надаас хол...

               *               *               *

Гэмт хэрэг үйлдсэний төлөө төдийгүй, гэмт хэрэг үйлдэх санаа төрсний нь төлөө ч цээрлүүлбээс зохилтой.

               *               *               *

2011-09-02

″ Би монголоороо гоёдог ″



Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хvмvvvний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн

Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо би гоёно
Би
Хөхөөтэй зуны цэцгийн алаг шvvдрээр хөлөө гоёдог
Хvрэн толгойн сvvдрийн айзам жавхаагаар нь хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нvvдлээр харцаа гоёдог
Зээгэлсэн шар толгодын алтан хормойгоор хаяагаа гоёдог
Би Монголоороо гоёдог
Айрганд нь ардын дуу иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог
Аяганд нь vдийн нар далбилзсан өвгөдөөрөө хоймроо гоёдог
Хаврын тэргvvн сарын шинийн нэгэнд ашдын билэгээр гоёдог
Намрын дунд сарын арван долоонд амрагийн харцаар гоёдог
Би Монголоороо гоёдог
Ширгэшгvй Хэрлэнгийнхээ усыг нар зөв бvсэлж гоёдог
Шилгэшгvй нутгийнхаа уулсийг нас зөв тvшиж гоёдог
Би Монголоороо гоёдог
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан vсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог
Алган дотор хавчигийн цагаан чулуу алгаараа ташчихад
Ангаахай гардаг болов уу гэж томоогvй насаа vнэмшиж
Аргал тvvхдээ хvртэл саврын хумснаас өмөөрөн
Алтан ширээгийнхээ чулууг шувууны амиар хайрласан
Аргалын чинээ уул байлаа ч зулайд нь хvргэж залбирна аа Эх орон минь
Алгын чинээ нутагтай гэвч заяа минь гэж тайтгарна Эх орон минь
Буйран чинээхэн уулс байвал сөхөрч суугаад жаргана
Бvрэн эрхт Монгол минь байхад сvvгээ өргөөд залбирна аа
Эх нутгийнхаа хvйтэн бороонд ч дулаацсан
Дулаацсан биенээс минь хийморь савссан
Савссан омогийн нvцгэн мананд
Сая тэнцсэн унага Монголоо эрнэ
Би ямар дэлхийн чинээ бодлоо гээд
Газрын дайтай наслах биш
Би ямар дээлтэй цахиуршиг явлаа гээд
Галын хэртэй дүрэлзэх биш дээ
Би ямар энэрлээ энэрлээ гээд
Энэ орчлонг уяхан болгох биш
Би ямар эрэглээ эрэглээ гээд
Ээжээсээ дахиад төрөх бишдээ
Би ямар үнэн худлын ард
Сүүлчийн цэгээ хатгах биш
Би ямар үүлтэй нартай хорвоод
Сүүдрээ гатлаж чатах бишдээ
Гэхдээ би агтны мөртэй Монголдоо
Амгаан чимээшиг ойрхон явах юмсан гэж боддог юм аа
Амьдрахын жамтай насандаа амьсгалхын зайтай
Үнэн явах юмсан гэж хичээдэг юмаа Эх орон минь
Би Монголоороо гоёдог 

Амьдрал - Сургамжит өгүүллэг

Профессор
Профессор багш философийн хичээлээ эхлэхийн өмнө урдаа зарим нэг зүйл тавьсан байлаа. Хичээл эхэлмэгц профессор юу ч хэлэлгүйгээр хоосон савыг аваад гольфийн бөмбөгөөр дүүргэв. Ингээд уг сав дүүрэн байгаа эсэхийн оюутнуудаасаа асуухад тэд ч сав гольфийн бөмбөгөөр дүүрсэн гэдэгийг хэллээ. Дараа нь профессор хайрцагтай жижиг хайрга аваад түүнийгээ өнөөх савруу хийхдээ саваа бага зэрэг сэгсэрхэд өнөөх жижиг хайрга чулуунууд нь гольфийн бөмбөгнүүдийн засраар чигжин орж байлаа. Ингээд тэрээр сав дүүрсэн эсэхийг дахин асуухад оюутнууд ч сав дүүрсэн байна гэдэгийг санал нэгтэйгээр хэллээ. Дараа нь профессор хайрцагтай элс аваад түүнийгээ өнөөх савруу асгалаа. Мэдээж энэ удаад ч элс үлдсэн бүх зай завсарыг дүүргэлээ. Ингээд тэр сав дүүрсэн эсэхийг дахин асуухад оюутнууд нь нэгэн дуугаар “Тийм” гэж хариуллаа. Профессор ширээн доороосоо хоёр аяга кофе гаргаж ирээд түүнийгээ өнөөх савруу хийхэд үлдсэн зайг нь кофе дүүргэж сав жинхэнэ ёсоор дүүрэн болоход оюутнууд бүгд инээлдэцгээлээ. “За тэгэхээр” гэж профессор үгээ эхлээд “Энэ хоолны савыг та нар өөрийхөө амьдрал гэж төсөөлцгөө. Харин эдгээр гольфийн бөмбөгүүд бол та бүхний итгэл үнэмшил, шашин шүтлэг, гэр бүл, үр хүүхэд, эрүүл мэнд, найз нөхөд болон дуртай зүйлс зэрэг таны амьдралд зайлшгүй чухал зүйлс. Бусад бүх зүйлийг алдсан ч энэ бүхэнтэйгээ үлдэж чадвал таны амьдрал тэгш дүүрэн байж чадна.” “Хайрга чулуунууд нь таны ажил төрөл, орон байр, машин унаа зэрэг бусад зүйлс. Харин элс тийм ч их ач холбогдолгүй бусад жижиг зүйлс. Хэрэв элсийг эхлээд саванд хийвэл хайрга чулуунууд болон гольфийн бөмбөгүүдийг хийх зай гарахгүй. Амьдралд ч мөн ялгаагүй. Хэрэв чи бүх хүч хөдөлмөр, цаг хугацаагаа эдгээр жижиг зүйлсэд үрэх аваас амьдралынхаа чухал зүйлсэд цаг зарцуулах боломж чамд хэзээ ч гарахгүй. Тиймээс зайлшгүй чухал зүйлсдээ анхаарал хандуулж бай. 
Хүүхдүүтэйгээ тоглож, эцэг эхдээ цаг гарга. 
Өвөө эмээдээ очиж бай. 
Эрүүл мэндийн шинжилгээнд цаг гарга. 
Хань ижилдээ цаг зориулж хамт хоолонд орж бай. 
Орон гэрээ засах, цэвэрлэх, хог хаягдлаа хаяхад цаг ямагт олдоно. Иймийн тул гольфийн бөмбөгүүд буюу амьдралын зайлшгүй чухал зүйлсэд санаа тавь. Зайлшгүй зүйлсийг хэзээ ч бүү орхигдуул. Харин үлдсэн хэсэг нь зүгээр л элс.” Гэтэл нэг оюутан гар өргөөд кофе юуг илэрхийлж байгааг асуулаа. Профессор инээмсэглээд “Чамайг үүнийг асуусанд би баяртай байна” гээд “Харин кофений хувьд амьдрал хичээн бүрэн дүүрэн мэт санагдавч найз нөхөдтэйгээ хоёр аяга кофе уучих цаг ямагт гардаг юм даа” гэж хариулав. Таны амьдралын асуудлууд хэтэрхий их бүр хоногийн 24 цаг ч багадах мэт санагдах тэр үед энэхүү хоолны сав хийгээд хоёр аяга кофений тухай санаж байгаарай. 

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.