2012-02-28

Мотоциклийн осол - Сургамжит өгүүллэг

Залуу хархүү хайртай бүсгүйгээ сундлан мотоцикльтэй давхиж байлаа. Тэд асар хурдтай давхиж байсан бөгөөд тэдний хооронд ийм яриа өрнөжээ.
Бүсгүй: Хурдаа багасгаач гуйж байна.
Залуу: Сайхан л байна шүү дээ! Харин ч зугаатай байгаа юм биш үү?
Бүсгүй: Гуйж байна, Хурдаа багасгаач дээ
Залуу: Тэгвэл чи надад хайртай гэдэгээ хэлээч дээ
Бүсгүй: Би чамд хайртай! Гэхдээ хурдаа жаахан багасга л даа!
Залуу: Одоо намайг чангаас чанга тэврээч
Бүсгүй: Хайрт залуугаа чангаас чанга тэврэв
Залуу: Малгайг минь аваад өмсчих дөө, миний толгойг бариад байна... Маргааш нь сонинд ийм мэдээ нийтлэгджээ. " 
Мотоциклийн осол: тоормос нь эвдэрсэнээс болж мотоцикльтэй 2 хүн байшин мөргөжээ. Тэр хоёрын нэг нь газар дээрээ амь насаа алджээ". Харин үнэн хэрэг дээрээ ийм байлаа: Замд явж байхдаа залуу хүү мотоциклийн тормос нь эвдэрснийг мэджээ. Гэсэн хэдий ч үүнийг бүсгүй дээ мэдэгдэхийг хүссэнгүй. Харин үүний оронд бүсгүйгээсээ өөрт нь хайртай эсэхийг асуугаад, хамгийн сүүлийн удаа чангаас чанга тэврүүлээд, дараа нь өөрийн өмсөж байсан хамгаалалтын малгайг хайрт бүсгүй дээ өмсгөөд өөрөө амиа алджээ.

2012-02-25

Ядуу - Сургамжит өгүүллэг

Нэг авгай өглөгчөөрөө алдартай ухаант мэргэн настан дээр очоод: Энэ хотод надаас ядуу хүн гэж алга. Хотынхон бүгдээрээ л таныг маш өгөөмөр хүн гэлцэх юм. Надад туслаач дээ! 
Ухаант мэргэн настан, эмэгтэйн өвөр дээрх хүүхдийн торгомсог зөөлөн хацрыг нь илж өхөөрдөн үнсээд: - Та ядуу юм биз дээ! Маш ядуу юмуу тэгээд? Тэгвэл би чамд тусална. Гэхдээ би тусалсныхаа хариуг хүмүүсээс авдаг юм. Хэрэв чи үнэхээр тусламж авмаар байвал хүүхдийнхээ нэг хурууг надад өгөх болох нь дээ. Авгай эхлээд нөгөө мэргэнийг ухаан самуурч байна гэж бодов. Дараа нь тоглож байна гэж бодсонч өвгөний царайд ухаан самуурсан эсвэл тоглосон янз огт үгүй байлаа. 
Өвгөн авгайд нэг уут алт өгөхөөр гараа сунгаад: - За тэгвэл ядаж хөлийнх нь хурууг өгчих л дөө! Би өөрөө мэс засалч хүн учир өвтгөхгүй цэвэрхэн тайрч чадна. Авгайн нуруугаар хүйтэн хөлс нь цутгаж явахыг завдтал өвгөн, - Тэгвэл ядаж хумсыг нь авч болох уу? Тэртэй тэргүй шинэ хумс ургаад гарчихна шүү дээ! Авгай галзуу солиотой өвгөний гэрээс ухаангүй зугатан гарч гүйв. 
Харин өвгөн араас нь, - Чи чинь ядуу юмуу үгүй юм уу? Өвөр дээрх эрдэнэсээсээ хумсын чинээг нэг уут алтаар сольж чадахгүй байна шүү дээ!

2012-02-21

Жолооны үнэмлэх - Сургамжит өгүүллэг

Нэгэн жолооны курсийн эзэн багын сайн найздаа жолооны vнэмлэх єгчээ. Тэгээд бvр шалгалтыг нь єгєх байтугай хичээлд нь ч суулгалгvйгээр шүү. Шинэхэн жолоочид vнэмлэхээ очиж авах ч хэрэг гарсангvй. Сайн найз нь тvvнрvv шуудангаар илгээчихэв. Сайхь эр найзынхаа буянаар нэг ч минутын зарлагагvй жолооч болчихсондоо баярлана. Тэгээд нэгэн єдєр сайн найздаа баярласнаа илэрхийлж ачийг нь хариулахаар замд гараваа. Шинэхэн жолооч салхи татулан сvнгэнэж явтал зам хєндлєн гарч явсан нэгэн жаалыг яaх аргагуй мєргєчихєв. Жаал ч удаан тэссэнгvй. Энэ явдал мань жолоочид том сургамж болсон нь мэдээж. Харин нєгєє эрх мэдлээрээ найздаа vнэмлэх бэлэглэчихдэг нөхөр осолд єртсєн хєвгvvний аав болох жолооны курсын эзэнд бvр ч хатуу сургамж болоо биз.

2012-02-14

Жигнэмэгийн хулгайч - Сургамжит өгүүллэг

Онгоцны буудал дээр нэг эмэгтэй өөрийн хуваарьт хөлгийг хүлээн сууж байлаа. Онгоц нисэх хүртэл нэлээд урт хугацаа байлаа. Тиймээс онгоцны буудлын дэлгүүрээс нэг жигнэмэг нэг ном худалдаж авав. Ингээд өөртөө нэг суудал олж аваад номоо шимтэн уншихын зэрэгцээ хааяа нэг гараа сунган жигнэмэгээ нэг нэгээр нь авч идэж байлаа. Хэдийгээр хамаг анхаарлаа номондоо төвлөрүүлсэн байсан ч хажууд нь ирж суусан нэг залуу өөрийнх нь жигнэмэгээс хээв нэг аван идээд байгааг анзаарахгүй байх арга байсангүй. Залуу хээв нэг идээд байхаар нь бүр дүргүй нь хүрч эхлэв. Эмэгтэй жигнэмэг рүү гээ гараа явуулах тоолонд залуу ч гэсэн ичих ч гүй гараа сунгаж байлаа. Тэр хоёр ийнхүү уралдаж идсээр байгаад ганц жигнэмэг үлдэв. Бүсгүй , одоо энэ яах бол гэж бодож ч амжаагүй байтал нөгөө айхтар залуу гараа сунгаад үлдсэн ганц жигнэмэгийг аван дундуур нь хоёр хуваагаад талыг нь эмэгтэйд өгөв. Залуугын энэ байдалд хүүхний уур маш их хүрсэн ч арай хийж биеэ барилаа. Яг энэ үед эмэгтэйн явах чиглэлийн онгоц зорчигчдоо дуудан зарлаж эхлэв. Эмэгтэй залуугаас салахын түүс болон баярлаж хурдхан босон цүнх номоо аван босчээ. Ингээд онгоцондоо ороод сандал дээрээ тухлан суугаад цүнх рүүгээ гараа явуулснаа дуу алдав. Учир нь онгоцны буудал дээрээс авсан жигнэмэг нь цүнхэнд нь байж байлаа. Эмэгтэй өөрийн эрхгүй дуу алдав. Залуу жигнэмэгийг нь дураараа авч идсэн эмэгтэйд юу ч хэлээгүйгээр барахгүй сүүлийн жигнэмэгийг хүртэл хуваажээ.

2012-02-11

Зорилгодоо хүрсэн мэлхий - Сургамжит өгүүллэг

Нэгэн өдөр мэлхийнүүд тэмцээн явуулжээ. Маш өндөр цамхагийн оройд гарах зорилготой ажээ. Маш олон мэлхий болон найз нөхөд нь цуглажээ. Ингээд уралдаан эхэллээ. Үзэж буй мэлхийнүүд хэн нэг нь цамхагийн оройд гарч чадна гэж үнэхээр бодохгүй байлаа. Иймд тэд -Хөөрхий амьтад, хэзээ ч гарч чадахгүй гэцгээж байлаа. Уралдаанд оролцож буй мэлхийнүүд дээр нь гарч чадахгүй нь гэсээр нэг нэгээрээ бууж эхэллээ. 
Үзэж буй мэлхийнүүд 
-Хөөрхий амьтад, хэзээ ч гарч чадахгүй нь дээ гэж хашгирцгааж байв. 
Эцэст нь ганц мэлхийнээс бусад нь бууж өгчээ. харин хамгийн сүүлд үлдсэн мэлхий цамхагийн орой дээр гарч чадсан бөгөөд бусад нй түүнийг яаж ингэж гарч чадсаныг гайхав. 
Нэг нь тэр мэлхий рүү ойртон 
-Чи яаж амжилтанд хүрэв ээ? гэж асуужээ. 
Гэтэл нөгөө цамхаг дээр гарч чадсан мэлхий таг дүлий байжээ.

2012-02-07

Эхийн хайр - Сургамжит өгүүллэг

"Би хvvхдээ харж болох уу?" гэж дєнгєж нярайлсан эх асуулаа. Тvvнд єлгийтэй хvvхдийг єгєхєд баярлаж хєєрсєн эх сайтар харахын тулд єлгийг н задлаад цочирдсондоо юу гэж хэлэхээ ч мэдсэнгvй. Эх vрийг харж байсан эмч нvvр буруулан, цонхоор харан зогслоо. Хvvхдийн чих байхгvй байлаа. Хvvхэд vзлэг хийхэг сонсох чадвар нь хэвийн, харин харагдах эрхтэн байхгvй гэж оношилжээ. Тvvнээс хойш он жил урссаар хvv нь том болж сургуульд оров. Нэгэн єдєр сургуулиасаа хар хурдаараа гvйж ирээд ээждээ наалдан гомдолтой нь аргагvй уйлж байлаа... Энэ бол амьдралдаа анх удаа гомдсон хэрэг бєгєєд "Нэг том хvvхэд намайг эрэмдэг" гэсэн гэх нь тэр... Хvv ийм доромжлолыг амссаар єсчээ. Хэдийгээр найз нєхєд нь тvvнд сайн, єєрєє сурлага сайтай байсан ч тэдэнтэй нийлдэггvй байв. Тvvнд ээж нь цаг vргэлж "Бусаддтай нєхєрлє" гэх боловч єрєвдєн хайрласан байдал илт илэрдэг байлаа. Залуу хvvгийн аав эмчтэй уулзан "Одоо ямар ч арга байхгvй ю?" гэж асуухад нь "Хос чих олдвол шилжvvлэн сууулгаж болно" гэжээ. Тиймээс хvvгийнх нь тєлєє хоёр чихээ єгєх хvнийг эрж хайж эхлэв. хоёр жил єнгєрсний хойно нэгэн єдєр аав нь "Хvv минь чамд чихээ єгєх хvнийг аав ээж 2 нь оллоо. Харин хэн чихээ єгснийг бvv асуу" гэж хэллээ. Мэс засал маш амжилттай болов. Шинэ тєрхтэй болсон залуу хvv нийгмийн амьдралд идэвхтэй болж амжилтанд хvрчээ. Тун удалгvй гэрлэж, гадаад харилцааны ажилтан болсон байна. Олон жил єнгєрсний хойно хvv аав дээрээ оч оод "Надад ийм их тус бол сон хvнийг хэлж єгєєч. Би єдий хvртэл тэр хvний тєлєє юу ч хийсэнгvй..." гэж гуйв. "Чи тэр хvний тєлєє юу ч хийж чадагхvй. Одоохондоо чамд хэлэхгvй" гэж аав нь хариуллаа. Энэ нууцыг олон жилийн турш тайлж чадсангvй. Гэтэл хvvгийн амьдралд гунигт явдал тохиолдов... Ээжийнхээ шарилын дэргэд аавынхаа хамт зогсож байв. Аав нь гараа аажмаар явуулан ээжийнх нь хурэн улаан vсийг ярахад тvvний 2 чих байсангvй. "Ээж нь vсээ тайруулах шаардлагагvй болсон учраас баяртай байсан юм. Тэгээд ч тvvнийг муухай гэж хэн ч хэлээгvй, тийм биз дээ?" гэж аяархан шивнэлээ. Хvний амьдралд гоо узэсгэлэн гэдэг гаднах тєрх байдалд биш, харин дотоод зvрх сэтгэлд байдаг юм.

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.