2011-10-08

Ангийн багш {Сургамжит өгүүллэг}

багш
Нэгэн удаа багш шавь нартаа хандан, ангидаа байгаа бүх сурагчдын нэрсийг хоёр хуудсан дээр жагсаагаад нэр бүрийн ард зай үлдээхийг хүсэв.Багш хүүхдүүдийг бие биенийхээ талаар бодож явдаг хамгийн сайхан зүйлсийг нэр бүрийн ард бичих даалгавар өгчээ. Хичээлийн хамгийн сүүлийн цаг байсан тул хүүхэд бүр тайван гэгч нь өөр өөрсдийн ажлаа дуусгаад, багшид хураалгаж, гэртээ харьцгааж байлаа.
Ингээд багш долоо хоногийн эцсээр хүүхэд тус бүрийн нэр дээр ангийнх нь хүүхэд, өөрийнх нь тухай юу гэж бодож явдаг болохыг жагсаан бичсэн цаасыг тараажээ. Анги аз жаргал, инээмсэглэл, баяр баясгалангаар дүүрэв. Хүн бүр л "Энэ үнэхээр тийм гэж үү? Миний энэ зан бусдын талархлыг хүлээж явдаг юм гэж би хэзээ ч бодож байсангүй. Хүмүүс надад ийм сайхан ханддаг гэж үү?" хэмээн хүүосэд бүр л ам амандаа шуугилдаж байлаа. Удалгүй энэ цаасны талаар дахиж хэн ч дурссангүй. Багш хүүхдүүдийг энэ талаар бие биетэйгээ ярилцсан эсэх, ээж аавдаа энэ тухай хэлсэн
эсэхийг огт мэдсэнгүй бөгөөд өөрөө ч энэ талаар огт анхаарал тавьсангүй орхижээ. Харин энэ сэтгэлзүйн дасгал үр дүнгээ өгсөн нь илт байлаа. Сурагчид бие биедээ өмнөхөөсөө илүү сайхан хандаж, сэтгэл хангалуун байдаг болов. Хамт олны уур амьсгал ч маш сайнаар эргэжээ. Хожим тэд сургуулиа төгсөхөд, ангийнх нь нэг хүүхэд Вьетнамын дайнд явсан боловч амь үрэгджээ. Баатарлаг гавьяа байгуулсан тэр хүүгийн оршуулгын ёслолд багш оролцов. Сүм дотор түүний найз нөхөд хүрэлцэн ирсэн байлаа. Оршуулгын ёслолд оролцсон цэргүүдийн нэг нь нөгөө багш дээр ирээд, "Та Маркийн ангийнх нь багш уу?" гэж асуухад бүсгүй: "Тийм ээ!" хэмээн толгой дохилоо. Харин өнөө цэрэг: "Марк таны тухай маш их ярьдаг байсан" гэв.
Ёслолын дараа Маркийн ангийн хүүхдүүд бүгдээрээ үдийн цайны ёслолд оролцлоо. Маркийн эцэг эх нь багштай уулзаж, олон удаа эвхэж, нугалж байсан бололтой нэг цаасыг гаргаж өгөв. Аав нь "Бид хүүгээ нас барах үед энэ цаасыг олсон юм" гэж нэмж хэлэв.
Тэгэхэд багш болон ангийнх нь хүүхдүүд энэ цаасан дээр Маркийн тухай хүүхдүүд юу гэж бодож явдаг талаар бичсэн байгааг хараад танилаа.
Маркийн ээж, багшид хандан " Бид танд маш их талархаж явдаг. Хүү минь үүнийг үнэт эрдэнэ мэт хадгалж явсан байна шүү дээ" гэж хэлэв.
Маркийн ангийн хүүхдүүд бүгдээрээ энэ тухай ярилцаж эхэллээ.
Шавь Чарли томоогүйхэн инээмсэглэж, "Одоо хүртэл энэ цаас миний өрөөний хананд байнга өлгөөтэй байдаг юм" гэхэд
Жоржийн эхнэр нь: "Мшшй нөхөр энэ цаасыг бидний хуримын альбомонд эхний нүүрэнд нь хийгээрэй гэж байсан" гэв.
Гэтэл Мэрилин "Би өдрийн тэмдэглэлийн дэвтэртээ байнга хадгалдаг" гэхэд Вики халаасаа ухан түрийвчээ нээгээд, эмтэрч, муудсан цаасыг ангийн хүүхдүүддээ үзүүлээд "Манай ангийн хүүхэд бүр үүнийг хадгалж явдаг гэж би бодож байна" хэмээн ярихад багшийн сэтгэл ихэд хөдөлж, нулимс унагаж байваа.

0 сэтгэгдэл:

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.