2011-10-27

Хасар - Миний нэг өдөр ингэж санагдаад /2009 оны Болор цомын тэргүүн шүлэг/

6 цаг 30 минут
Хар дарсан зүүд үргэлжилж
Яргачин бурхан н
үдийг минь сохолж, хэлийг минь сугалж
М
өчийг минь тасдаж зовооно
Улайрсан яргандаа тэд чихийг минь авахаа мартаад
“Одоо яах уу” хэмээн мэгдэн сандралдана
Хар дарсан з
үүд

7 цаг 30 минут
Манай ванны
өрөөнд жоомнууд
Амиа тэврэн г
үйлдээд
Жоомны цус зэвтэй ус шиг крантнаас гоожоод
Сав нь нялцайгаад
Оо хатаад
Ш
үд нь биш оо цав цагаан санагдаад
Шар ш
үдтэй амаараа
Шар юм, хар юм, улаан юм ярихаар би гарч одно

10 цаг 00 минут
Гудамж д
үүрэн хүмүүс тарни унших мэт
Зовлон, зовлон гэж
үглээд
З
өгий шиг дүнгэнэлдээд
Х
өгширч үглэх үг нь дуусахаараа
Хэдхэн удаа тарни уншаад
үхнэ дээ гэж бодогдоод
Энэ хот з
өгийний үүр шиг санагдаад
Балыг нь бурхан
өглөөний цайндаа хийж уугаад л

12 цаг 30 минут
Өдрийн цайндаа зөгийн бал хийгээд
Д
өнгөж ууж эхлэх гэж байтал
Лусын дагина, бурхны элч
Х
өөрхөн гоё тэнэг, гоё харагддаг бүсгүй урдуур явж
Өдрийн цайг халбага шиг хөлөөрөө туучаад
Залуучууд гаслаад, х
өлөг онгоц ч живээд
Лусын дагина з
үгээр яваад өгнө
Тэр буланд суугаа охин л надтай хамт живнэ дээ гэж санагдаад
Миний цай тэр олон залуучуудыг залгисан далайн ус шиг шорвог санагдаад

13 цаг 13 минут
Гудамжаар алхаад, миний гарыг чанга атгаад
Миний м
өрийг налаад
Хэзээ энэ охинтой танилцсанаа би мартаад
Гудамж нарийсаж тэдний гэр л
үү улам ойртоод
Олон давхар цоожтой айлын хаалга онгойж
өгөхгүй удаад
З
үрх минь цагийн зүүнээс хурдан цохиод
Энэ гэрийн эзэн охиноо харамлаж буруу газар олон цоож хийсэн байх
Ханхай хоосон гэр хов хоосон санагдаад
Н
үцгэн охин Венерагийн баримал шиг санагдаад
Хэрэгг
үй санагдах баахан номтой тавиур дээр
18 цаг 30 минут
Хэн нэгэн дээр очмоор санагдаад
Канёо, Ницше, Бодлер, Ремб
ү үхснийг санаад
Үхэл тэдэнтэй дайралдах байлгүй
Архины мухлаг ормоор санагдаад
Цонхоор нь харахад тэд архины шилэн дотор сууж байгаа юм шиг
Архиар тархиа угаая гэж бодоод тархиа мушгихад
Ус асгараад, шал дэмий
Шил нь согтож, тасарч унахг
үй болохоор нь
Шил шиг болмоор гэнэт санагдаад
Хэн нэгэн дээр очмоор санагдаад

21 цаг 20 минут
Нарны н
үд хорсож улайгаад
Х
үмүүсээс зугатаад, салхи шал согтуу
Тэнгэр х
үртэл согтуу, агсан тавьж уйлаад
Нулимс нь
үсчиж, намайг норгоод
Газар согтуу хурхираад
Би ганцаараа эв эр
үүл, гэр лүүгээ алхаад
Сар х
өндөлдөөд, шалбаагт хэвтээд
Би сарыг туучаад, гэрт ирсэн
Гутал нойтон
Сар нойтон байдаг юм байна гэж мэдээд
Орон дээр миний биеийн хэв
үлэг гүрвэлийн мөр шиг санагдаад
Би гэрээсээ гараад удсан юм байна

Өглөө
Өчигдөр согтуу байсан салхи, тэнгэр, газар, хот зүв зүгээр
Би ганцаараа шартсан бас хар дарсан з
үүдээ ярихаар
Ижий р
үүгээ очихоор гудмаар алхаад
алхаад


9 сэтгэгдэл:

null
FC
ямар сонин өнцөгөөс бичээ вэ хэхэхэхэ сонирхолтой ч юм шиг үгүй ч юм шиг хэхэхэ
ЦЭНХЭР ШУВУУ
үнэхээр таалагдлаа
х---эр---эм
би дандаа согтуу байдаг..
Дандаа Мэдрэмж,Таашаал боддог хүн... (зочин)
2008 он шдээ
Номлогч:
лаг философилог бичсэн байна даа
азука (зочин)
хэхэ харин ч нээх философилог биш хөнгөн зивүүн бичсэн юм шиг санагддаг...дуртай шүлэгнүүдийн минь нг ялангуяа сүүлийн хэсэг нь
Урсогүухидду
Яг уншиж байхад нь сонсч байсан. Өөрөө уншихаар илүү ГОЁ байна. госё гэхээс өөр живүүн үг олдсонгүй хог гэж.
Simple
Ёстой ШҮЛЭГ байна даа! :D
САНАСААР
гувалжин өнцөг

0 сэтгэгдэл:

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.