2011-09-07

"Дуу хуурын өлгий нутгаар..." аялалын тэмдэглэл /1р хэсэг/

Дундговь аймаг
Бид Дундговь аялалаа анх 8р сарын 13,14нд хийхээр төлөвлөсөн боловч аялагчдын тоо гүйцээгүйн улмаас хойшлуулаад 9р сарын 3,4ний БЯМБА, НЯМ гаригуудад 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр УБ - ЧОЙР - ЦАГААН НУУР - ИХ ГАЗАРЫН ЧУЛУУ - МАНДАЛГОВЬ - СҮМ ХӨХ БҮРД - БАГА ГАЗРЫН ЧУЛУУ - ЗОРГОЛ ХАЙРХАН гэсэн маршрутаар зохион байгууллаа. Онги, Цагаан суварга орох төлөвлөгөө байсан ч маршрутын км-ийн хэмжээ анхнаасаа буруу тооцоологдсон байж. Ингээд 2 хоногт амжихын тулд дээрхи маршрутаар аялав. Уламжлал ёсоороо аялалын зурган тэмдэглэлээ толилуулж байна. Миний бие зураг аваагүй учир тус тэмдэглэлд хамт аяласан П.Бүрэнжаргал, Х.Цацрал, С.Мөнхзаяа, Цэрэндулам нарын зургуудыг ашигласан болно. Аялалыг баримтжуулсан зурагчиддаа баярлалаа!
Аялалыг хамтран зохион байгуулалцсан Е.Гантулга ах, Г.Солонго эгч 2тоо маааш их баярлалаа!

Дундговь аймаг
Манай аялалын баг 9р сарын 3ны өглөө 7 цагт УБ хотоос хөдлөн Чойроор дайран "Их газрын чулуу" зүг аяны жолоо залвой...

Дундговь аймаг
Говийн наран урдаас ээгээд л...


1. ЦАГААН НУУР : Дундговь аймгийн Цагаан дэлгэр сумын нутаг


Дундговь аймаг
Адуу усанд орж байхтай таарав. Морьтой явна хэмээн ихэд бэлэгшээдэг гэнэ.

Аялалын багийн бүсгүйчүүд дурсгалын зураг татуулвой. 

Энэ чинь юу билээ? Төмөртийн уурхайтай ийм ойрхон гарсан билүү?

Говийн ганц. Тэмээээ гэж сайхан амьтан шүү...

 
Аялалаас өмнө цаг агаар харж байхад 3нд Дундговь аймгийн бүх нутгаар бороотой гэсэн цаг агаарын урьдчилсан мэдээлэл байсан. Гэхдээ биднийг явхад нэг иймэрхүү л байлаа хэт халуун ч биш, хүйтэн ч биш тогтуун сайхан цаг агаартай байсан даа...

 Зорьсон газар дөхөж байна даа...



 Овооны эх нь таньдаа... 
Олзны эх нь наддааа...

2. ИХ ГАЗРЫН ЧУЛУУ: Дундговь аймгийн Говь-Угтаал, Баянжаргалан сумдын нутаг дамнан оршдог уртаашаа 30 гаруй км, өргөөшөө 20 гаруй км урт газар хамаардаг. Энд Эхийн умай, Ариун ус, Өлгий хад гэх мэтчилэн агуйнууд болон, сонин содон тогтоц бүхий хад чулуунууд болон Говийн ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан Задгай театр, Норовбанзад агсаны дурсгалд зориулсан хөшөө зэрэг түүх соёлын дурсгалт болон сонин содон газарууд байдаг юм билээ...

 Өдөржин аялаад үдэд зорьсон газарынхаа барааг харав. Их газарын чулуу холоос иймэрхүү харагддаг юм билээ



Ирэх газараа олсон ч хаагуур нь хэрхэн орохоо сайн мэдэхгүй жаахан будилав. 
Харин азаар нэг их сайхан айл таараад нэг эмээ газарчилж бидэнд "Их газарын чулуу" -ны сонин содон бүх л зүйлсийг үзүүлэв.



Ингэж л аялал амттай болно шүү дэй. Хэхэ...

 
Холын замд яаж зүгээр байхав жаахан будилсаан... Харин энэ хооронд би нь нутгийн айл олж газарчин эмээтэйгээ танилцаж, бас Соко эгчтэй хамт хажуу айлынх нь ах эгч 2той тохирон хорхогны асуудлаа ч шийдэж амжсан юм даа. Ккк...
Говийнхон их сайхан хүмүүс....

Ингээд зорьсон газраа ирлээ...

Энэ ямар жимс юм бола?

Уул хад гэж....


Ийм хаднууд хархаар өөрийн эрхгүй дээд талын чулууг нь өргөвөл салах боловуу гэсэн бодол орж ирдэг юм байна лээ... Ккк...


Манай хөтөч эмээгийн гадныханд үзүүлдэггүй нууц үзвэр. 
Гадныханд юу ч гэж тайлбарлах юм билээ гээд инээгээд байсан Ккк...

Манайхан бүгд л залуу хүмүүс энэ уул хадаар харин ч нэг сайхан авирч байгаамаа...
Хөдлөх гэсэн манайхан энүүгээр авирч алга болчихоод багагүй сандаргасан шүү...

"Дундговь-2011" аялалын багийнхан


Ээждээ мөргөж буй хүү. Бас л сонин тогтоц байна лээ шүү. Ер нь тэгээд монгол орны хад чулуу болгонд түүх, домог шингээстэй. Энэ хад ч бас нэгэн домог шивнээ бизээ...

Тэмка агаа суужугаам гэсэн шүү...


Сэнжит хад. Энд Торой Банди морио уядаг байсан гэх домог байдаг юм билээ...

Яг ургамал шиг амьтан. Говийнхон өөрсдөө андахгүйм билээ. Бидэнд л их сонин байсан даа


Шөнө ч гэмээр юм шиг сэтгэгдэл төрж байгаа биз?




Ийм л сайхан...

1л хүн босоогоороо багтахуйц агуй. Дотроо бурхан тахилтай юм билээ...

 Шувууны үүр бололтой

Ийм л сайхан...


Нэг иймэрхүү янз бүрийн хэлбэртэй хаднууд зөндөө зөндөө... Энэ хад зүрхэн хэлбэртэй цоорхойтойгоороо манай зурагчидын анхаарлыг ихэд татсан юм шиг байгаам.



Задгай театр: Энд анх Говийн ноён хутагт Данзанравжаа гуай театр байгуулах шийдвэр гаргаж байсан гэх. Хамгийн өндөр акустиктай газар гэсэээн. Сүүлд сэргээн засварлаад задгай театр байгуулсан юм билээ. Со гавъяат лав тоглолтоо хийсэн гэсэн.

 Манайхан энд Үлэмжийн чанар, Зөвхөн Монголдоо дуунуудыг эгшиглүүлвэй.

 Манай бяцхан аялагч Мечта ах

Зууны манлай уртын дууч Норонбанзад гуайн дурсгалд зориулан босгосон хөшөөг үзэж сонирхов.

Эхийн умай. Зиаа энд нэг шилтэй хүү төрж байна дааа...
Анх орход хүн босоогоороо багтахуйц том агуй байх бөгөөд гарах үест ийм жижигхэн амсартай болдог юм билээ. "Их газарын чулуу"-нд Эхийн умай, Ариун рашаан, Өлгий хад гэсэн 3н газар бий. Эдгээрийг дарааллан очих ёстой юм билээ. Эхийн умайгаас төрөөд Ариун рашаанаар угаагаад Өлгий хаданд өлгийдүүлж нэгэн шинэ хүн болдог домтой гэх юмуу даа...


Нар жаргах дөхлөө дөө...

Оройхон болж сэрүүслээ...

Их газарын чулуунд наран жаргаж байна

Ингээд бидний эхний өдрийн аялал өндөрлөсөн юм. Үргэлжлэлийг ЭНДЭЭС...

10 сэтгэгдэл:

Tuyanaa said...

nice~

Anonymous said...

сайхан газар сонгож аялжээ, санамсаргүй нутгийнхаа зургийг үзэж ихэд баясав, бараг үнэртэж байна, говьд юм бүхэн бий, гол нь олж харах хэрэгтэй, сайхан блог байна шүү

С.Гантулга said...

Баярлалаа!
Сайхан нутаг байна лэээ...

Anonymous said...

Ìîíãîëûí ãàçàð íóòàã-ã ¿çýæ ÷àäààã¿é íýãýíäýý èíãýýä ÷ áîëòóãàé õãðãæý áàéãàà íü ñàéí õýðýã àìüæèëò . . .

Гантулга Содномдаш said...

Текст буржийсан байна хөрвүүлэв:Монголын газар нутаг-г үзэж чадаагүй нэгэндээ ингээд ч болтугай хгргжэ байгаа нь сайн хэрэг амьжилт . . .

Гантулга Содномдаш said...

Баярлалаа!
Бидний аялалын нэгэн зорилго.

Anonymous said...

Гантулгаа зам нь хэр байсан бэ жижигхэн машинтай явбал яах бола

Гантулга Содномдаш said...

Замаасаа нэг их гарахгүй бол зам дажгүй дээ.
Гараад элсэнд орчихвол эвгүй.

munkhzul munkhsukh said...

sain baina u? tanitai yaj holbogdohu asuuh jum baina

Гантулга Содномдаш said...

@Munkhzul Асуултаа сэтгэгдлээр үлдээх буюу gantulga2@yahoo.com хаягаар холбогдож болноо.

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.