- Амьдралдаа байгаа юмандаа байнга талархаж бай!
- Хатуужил тэвчээртэй бай!
- "Чиний хэзээ ч би хангалттай биш" гэж боддог чинь ХУДЛАА!
- "Чи ямар ч үнэ цэнэ хүрэхгүй" гэж боддог чинь ХУДЛАА!
- Идэхийн гажиг өвчтэй охидуудыг харахад АЙМШИГТАЙ
- амьдралдаа гутаад уурлаж байгаа хүмүүсийг харахад АЙМШИГТАЙ
- мөн бусдад уураа гаргаж байгаа хүмүүсийг харахад АЙМШИГТАЙ
- "би юу ч биш" гэж боддог хүмүүсийг харахад АЙМШИГТАЙ
- Хэзээ ч битгий бууж өг!
- Хөл, гар байхгүй ч гэсэн бүү санаа зов!
Showing posts with label Сургамжтай. Show all posts
Showing posts with label Сургамжтай. Show all posts
2013-03-20
Үүнийг үзээд өөрийнхөө тухай нэг эргэцүүлээрэй !
2012-04-25
Стив жобс: Агуу зүйл хийж байгаа мэт санагдах тийм л дуртай ажлаа барьж ав!
Apple компанийг 1976 онд үүсгэн байгуулж, орчин үеийн хамгийн хүндтэй брэнд болгож чадсан тэрээр Стэнфордын их сургуулийн оюутнуудтай уулзалт хийхдээ эдгээр түүхийг хүүрнэсэн юм.
Та бүхэнд өөрийнхөө амьдралын 3 түүхийг ярьж өгье. Энд гайхалтай гэх зүйл байхгүй жирийн л 3 түүх.
1. Эхний түүх зангилааны гол цэгийн тухай
Би Рийд коллежид 6 сар сурсныхаа дараа хаясан. Яагаад би сургуулиа хаяхдаа хүрэв? Энэ бүхэн намайг хорвоод мэндлэхээс ч өмнө эхэлсэн юм. Миний төрсөн эх ганц бие оюутан бүсгүй байж. Тэр намайг сургууль төгссөн гэр бүлд үрчлүүлнэ гээд хуульч мэргэжилтэй айлд үрчлүүлэхээр бүр хэвлийд байхаас минь тохирсон гэдэг. Гэтэл яг үрчлүүлэх дээрээ тултал тэдний хэн нь ч сургууль төгсөөгүй гэдэгийг ээж мэдсэн байгаа юм. Ингээд үрчлүүлэхгүй гэж зүтгэтэл аав маань “Хүүг заавал их сургуульд суралцуулна” гэж амлаж л дээ. Ингээд үнэхээр 17 жилийн дараа би их сургуулийн хаалга татсан юм. Үрчилж авсан эцэг эх маань амалсандаа хүрнэ гэж насаараа шахуу их сургуулийн зардлыг минь цуглуулж, яг л танай Стэнфорд шиг өндөр төлбөртэй сургуульд оруулсан юм. Гэтэл 6 сар яаваад л цаашид сургуульд явах утгагүй санагдаад эхэлсэн. Би өөрийнхөө амьдралыг өөрөө л аваад явмаар санагдаад байлаа. Ингээд эцэг эхийнхээ насаараа цуглуулсан мөнгийг үрэн таран хийгээд сургуулиас гарчихлаа. Эхэндээ би их айж байсан. Одоо харин энэ л миний амьдралын хамгийн зөв шийдвэр байсанд эргэлздэггүй. Дотуур байранд надад өрөө ч гэж байгаагүй найзуудынхаа өрөөгөөр өдөр хоногийг өнгөрүүлж, Коланы шилийг арилжиж хоолоо олж иддэг байлаа.
2. Миний хоёр дахь түүх бол алдаа оноо, хайр сэтгэлийн тухай.
Амьдралд дурлах зүйлээ эрт олсоноороо би их азтай хүн. Воз бид хоёр 20 настайдаа анх аавын маань машины гаражид компаниа байгуулж байлаа. Арван жилийн дараа энэхүү компани маань хоёр тэрбум ам долларын сантай, дөрвөн мянган ажилтантай болсон байв. Бид макинтошийг дөнгөж бүтээж, 30 нас хүрчихээд байлаа. Гэтэл намайг халчихсан. Өөрийн чинь үүсгэн байгуулсан компаниас чамайг халахад ямар байх вэ? Бид Апплэ-д жил тутамд авъяаслаг, чадвартай залуусыг ажилд авч байсан. Тэд жил ирэх тусам өсч, компанид эзлэх байр суурь нь өссөн. Ингээд нэг өдөр би тэдэнтэй санал зөрөлдөхөд Удирдах зөвлөл тэднийг дэмжиж намайг халсан юм. 30 насандаа ингээд халагдчихлаа, зүтгэж тэмүүлж байсан бүхэн минь сүйрсэн юм шиг л байсан. Гэлээ хэсэг хугацааны дараа би дахин нэг компаниа байгуулж гэж Нэxт нэрлэсэн. Мөн төд удалгүй Пиxар-ийг байгуулж, тэнд гайхалтай бүсгүйтэй танилцаж эхнэрээ болгосон. Пиxар анх удаагаа копьютероор хүүхэлдэйн киног бүтээж, одоог хүртэл өөрийн салбартаа хамгийн шилдэг нь гэгдсээр байна. Амьдралын сонин тохиолдлоор Нэxт-ийг Апплэ худалдан авсан. Нэxт-ийн бүтээсэн бүхэн Апплэийн сэргэн мандалтын үндэс болсон. Хэрвээ тэр үед намайг ажлаас халаагүй бол энэ бүхэн болохгүй байсан. Хэдийгээр гашуун эм өгсөн ч гэсэн өвчтөн эргэж хөл дээрээ босоход нь том тус болсоны жишээ энэ. Тийм учраас амьдрал заримдаа таныг бороохойгоор нүдэвч бүү бууж өгөөрэй ! Та өөрийнхөө дурлах тэр зүйлийг л ол! Тэгээд бүгдэд үнэнч, хариуцлагатай хандаж, дуртай ажлаа хийгээд л бай!Агуу зүйл хийж байгаа мэт санагдах тийм л дуртай ажлаа барьж ав! Хэрвээ та дуртай зүйлээ олоогүй бол хай бүү дэмий зогс. Та түүнийг олвол сэтгэл зүрхээрээ мэдрэх болно.
3. Миний гуравдахь түүх бол үхлийн тухай бодол маань юм.
17 настайдаа би “Өнөөдөр чиний амьдралын сүүлийн өдөр мэт амьдар. Тэгвэл та зөв амьдарна” гэсэн үгийг уншиж билээ. Энэ үг надад их сэтгэгдэл үлдээсэн. Ингээд би өөрөөсөө “Өнөөдөр миний сүүлийн өдөр юм бол би энийг хийх байсан уу? гэж асуух болгонд “Үгүй” гэсэн хариулт орж ирээд байлаа. Мөдхөн би үхнэ гэсэн бодол бол асуудлыг хурдан, зөв шийдэх хамгийн сайн арга гэдгийг ойлгосон.. Эрсдлээс эмээх, нэр алдар хөөцөлдөх зэрэг зүйлс бол цаг зуурын л зүйл. Харин үхэл бол зайлшгүй учрах цэг. Одоогоор хэн ч түүнээс зугатааж чадахгүй. Тийм ч байх ёстой. үхэл бол энэ ертөнцийн хамгийн агуу бүтээл, үхэл бол амьдралын амт. өтөл хөгшдийг авч одон, залуу хойч үед зайг нь гаргаж өгдөг шударга хууль. Өнөөдөр тэр хойч үе, ирээдүйд харин өнгөрсөн үе болно. Шулуухан ингэж хэлж байгааг буйг минь өршөөгөөрэй. Гэхдээ энэ бол нүцгэн үнэн. Тэгэхээр өөрт оногдсон амьдралын бяцхан хугацаагаа бусдын, хэрэггүй зүйлийн төлөө бүү зар! Бусдын бодол санаагаар битгий яв! Өлсгөлөн амьдар, жолоогүй яв!
2011-09-02
Амьдрал - Сургамжит өгүүллэг
Профессор багш философийн хичээлээ эхлэхийн өмнө урдаа зарим нэг зүйл тавьсан байлаа. Хичээл эхэлмэгц профессор юу ч хэлэлгүйгээр хоосон савыг аваад гольфийн бөмбөгөөр дүүргэв. Ингээд уг сав дүүрэн байгаа эсэхийн оюутнуудаасаа асуухад тэд ч сав гольфийн бөмбөгөөр дүүрсэн гэдэгийг хэллээ. Дараа нь профессор хайрцагтай жижиг хайрга аваад түүнийгээ өнөөх савруу хийхдээ саваа бага зэрэг сэгсэрхэд өнөөх жижиг хайрга чулуунууд нь гольфийн бөмбөгнүүдийн засраар чигжин орж байлаа. Ингээд тэрээр сав дүүрсэн эсэхийг дахин асуухад оюутнууд ч сав дүүрсэн байна гэдэгийг санал нэгтэйгээр хэллээ. Дараа нь профессор хайрцагтай элс аваад түүнийгээ өнөөх савруу асгалаа. Мэдээж энэ удаад ч элс үлдсэн бүх зай завсарыг дүүргэлээ. Ингээд тэр сав дүүрсэн эсэхийг дахин асуухад оюутнууд нь нэгэн дуугаар “Тийм” гэж хариуллаа. Профессор ширээн доороосоо хоёр аяга кофе гаргаж ирээд түүнийгээ өнөөх савруу хийхэд үлдсэн зайг нь кофе дүүргэж сав жинхэнэ ёсоор дүүрэн болоход оюутнууд бүгд инээлдэцгээлээ. “За тэгэхээр” гэж профессор үгээ эхлээд “Энэ хоолны савыг та нар өөрийхөө амьдрал гэж төсөөлцгөө. Харин эдгээр гольфийн бөмбөгүүд бол та бүхний итгэл үнэмшил, шашин шүтлэг, гэр бүл, үр хүүхэд, эрүүл мэнд, найз нөхөд болон дуртай зүйлс зэрэг таны амьдралд зайлшгүй чухал зүйлс. Бусад бүх зүйлийг алдсан ч энэ бүхэнтэйгээ үлдэж чадвал таны амьдрал тэгш дүүрэн байж чадна.” “Хайрга чулуунууд нь таны ажил төрөл, орон байр, машин унаа зэрэг бусад зүйлс. Харин элс тийм ч их ач холбогдолгүй бусад жижиг зүйлс. Хэрэв элсийг эхлээд саванд хийвэл хайрга чулуунууд болон гольфийн бөмбөгүүдийг хийх зай гарахгүй. Амьдралд ч мөн ялгаагүй. Хэрэв чи бүх хүч хөдөлмөр, цаг хугацаагаа эдгээр жижиг зүйлсэд үрэх аваас амьдралынхаа чухал зүйлсэд цаг зарцуулах боломж чамд хэзээ ч гарахгүй. Тиймээс зайлшгүй чухал зүйлсдээ анхаарал хандуулж бай.
Хүүхдүүтэйгээ тоглож, эцэг эхдээ цаг гарга.
Өвөө эмээдээ очиж бай.
Эрүүл мэндийн шинжилгээнд цаг гарга.
Хань ижилдээ цаг зориулж хамт хоолонд орж бай.
Орон гэрээ засах, цэвэрлэх, хог хаягдлаа хаяхад цаг ямагт олдоно. Иймийн тул гольфийн бөмбөгүүд буюу амьдралын зайлшгүй чухал зүйлсэд санаа тавь. Зайлшгүй зүйлсийг хэзээ ч бүү орхигдуул. Харин үлдсэн хэсэг нь зүгээр л элс.” Гэтэл нэг оюутан гар өргөөд кофе юуг илэрхийлж байгааг асуулаа. Профессор инээмсэглээд “Чамайг үүнийг асуусанд би баяртай байна” гээд “Харин кофений хувьд амьдрал хичээн бүрэн дүүрэн мэт санагдавч найз нөхөдтэйгээ хоёр аяга кофе уучих цаг ямагт гардаг юм даа” гэж хариулав. Таны амьдралын асуудлууд хэтэрхий их бүр хоногийн 24 цаг ч багадах мэт санагдах тэр үед энэхүү хоолны сав хийгээд хоёр аяга кофений тухай санаж байгаарай.
Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...
-
Дуучин: Батболд Дэлгэж барьсан хадаг шиг Дээдлэн хайрлах нутгийн уулаа Дэндүү их хайраар өсгөсөн Дэлхийд ховорхон миний ханагар ...
-
2011онд Говийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн сургаалиа айлдаж, алдарт бүтээлүүдээ туурвиж, амьдарч байсан газар болох Дорноговь ...
-
Бид Дундговь аялалаа анх 8р сарын 13,14нд хийхээр төлөвлөсөн боловч аялагчдын тоо гүйцээгүйн улмаас хойшлуулаад 9р сарын 3,4ний БЯМБА, НЯМ г...
-
Дээрх тольны plugin-г нь эндээс татаад Firefox дээрээ суулгачихаж болно. Энэ бас гүүглийн нилээн олон хэлтэй хөрвүүлэгч.
-
1625 онд Манж Чин улсын угсаа залгасан хунтайж Тай Цун нь 15 хан настай нэгэн охинтой ураглан хуримлажээ. Энэ охин бол Хорчин аймгийн ноё...
-
Яаая хүмүүс нээрээ "Бид чинь Бөртэ чоно Гуа маралын удамтай" гэж ирээд л "Чоно гэдэг чинь ижил тэнгэртэйдээ харагддаг Илүү т...
-
Нэгэн сувилагчийн ярьсан түүх: “Би олон жил энэ эмнэлэгт ажилласан. Эцсийн мөчөө хүлээж буй өвчтөнүүд л миний хариуцсан тасагт ирдэг. Тэдн...
-
" Алхаж яваа хүн бүдэрдэггүй гүйж яваа хүн бүдэрдэг " гэдэг үгийг би анх бүү яар! аливаа зүйлд тайван ул суурьтай ханд гэсэн у...
-
Блогийнхоо архивыг ухаж яваад нэгэн аялалын тэмдэглэлээ яагаад ийм удаан нийтлээгүй орхисоноо ойлгосонгүй. За ингээд 5н сарын өмнө шаргал на...
-
Уулын амралтад гурав хоног амраад Вена хотод өглөө эрт буцаж ирсэн нэрт зохиолч Р... галт тэрэгний буудлаас сонин худалдан авч сар өд...
"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.



