2013-10-15

Хувь хүний сэтгэл зүйн темпрамент

Темпрамент
Темпраментийн Холерик, Сангивиник, Плегматик,  Миленхолик гэсэн 4н хэв шинж байдаг.  Хүмүүсийг темпраментийн хэв шинжээр нь ямар зан чанартайг нь тодорхойлж болох бөгөөд зан чанараас нь хамаараад ямар  ажилд илүү тохирхыг нь бас тодорхойлсон байдаг. Багаар ажиллахад эдгээр хэв шинжтэй хүмүүсийг хослуулах нь ажлын үр дүн бүтээмжид эерэгээр нөлөөлдөг ажээ.  Дээрх 4н хэв шинжийн онцлог нь:

Холерик бол ууртай догшин, юмыг хүчээр шийддэг түрэмгий байдаг. тархины хөөрөл ихтэй боловч саатал нь бага байдгаас ийм байдаг. эдгээр хүмүүс амьгүй юмс буюу техник, газар шороотой харьцдаг биеийн хүчний ажил хөдөлмөрт их тохиромжтой . мөн Спортод маш их амжилт гаргадаг. Ихэнх цэргийн гарамгай баатрууд холерик байдаг.

Сангивиник нь хүний арга эвийг сайн олдог, сэргэлэн, овсгоотой, хүмүүс учраас сохорын газар сохор болж, доголонгийн газар доголон болж чадах хүмүүс эд нар л байдаг. ийм хүмүүс хүнтэй харьцдаг үйлчилгээний ажил, мөн доод шатны менежер, жүжигчин болвол илүү амжилттай. 

Плегматик нь их буурьтай, няхуур, удаан тайван хүмүүс байдаг. тэд баргийн юманд ач холбогдол өгдөггүй. Тиймээс дунд шатны менежер, Нябо, оператор, бичээч гэх мэт тэвчээр шаарддаг мэргэжилүүдэд амжилт олдог. 

Миленхолик ууд эмзэг, мэдрэмтгий, дотоод ертөнцдөө амьдардаг, мөрөөдөмтгий, уян зөөлөн хүмүүс байдаг. Миленхоликуудаас сайн яруу найрагч, философич, Програмистууд төрдөг бөгөөд дээд шатны менежер буюу бодож боловсруулдаг ажилд хамгийн тохиромжтой байдаг. Хамгийн тэгшхэн шугамыг татдаг, хамгийн сайн төлөвлөгөө боловсруулдаг, хамгийн алсыг харж чаддаг хүмүүс миленхоликууд л байдаг. Бүх суут хүмүүсийн ихэнх хувь нь миленхолик байсан гэсэн судалгаа ч байдаг. үргэлж юманд санаа зовж, эмзэглэж, дотоод ертөнцдөө бясалгал хийж байдаг болхоор оюун ухаан нь сайн хөгжсөн байдаг. мөн мөрөөдөмтгий ургуулан бодох чадвар сайтай тул нийгэм, массын хөгжлийг урагш чирэгчид байдаг. 





16 сэтгэгдэл:

null
С.Гантулга
Заза. Блогийнхоо төрсөн өдрөөр шинэ булан нээж байна. Сэтгэл судлал гэж... Сүүлийн үед их сонирхол татаад байгаа.
Зочин
Тэгвэл меленхолик хүмүүс чинь хамгийн лаг нь юм байна ш дээ. Холерик гэж өөрсдийгөө тооцдог болон ер нь холерик хүмүүсүүдийг чөтгөр аваасай. кккк
С.Гантулга
Хэхэ. Би л лав Миленхолик/Өөрийгөө магвав/ ккк...
"Би ба Би" ...
ghdee neg tempremantaaraa bish holimog beediim bishoo. nadiig todorhoilohod milenholik sangvenik gss bssn
С.Гантулга
Хэхэ. Тухайн үеийн сэтгэл санааны байдлаас бас өөр өөр гардаг юм шиг байна лээ.
Себастиан
ойрд орж ирээгүй гоё булан нээж хөгшөөн. харин тухайн байдлаасаа ч гэсэн зүгээр хэвийн нөхцөл байдалдаа хувирах чадамжтай хүмүүс байдагаас тийм холимог дүгнэлт гардаг юм билээ.
С.Гантулга
Баярлалаа! Себастиан!
sexylover (зочин)
би их дотогшоогоо бясалгадаг хүн л дээ, их мөрөөдөмтгий, өөрийн хэрээс хэтэрсэн их хүсэлтэй, тэхээр би мелинхолик юм байна, надад ирээдүй байгаа л юм байна ккк бас миний сонирхдог зүйл бол хүний сэтгэл зүй, мэргэжлийн үүднээс биш зүгээр л сонирхлын журмаар :)
Ицми
над бол нэг темпрамент дангаараа оршин тогтноно гэж байдгүймлд кк...
С.Гантулга
sexylover: Хэрээс хэтэрсэн зорилго мөрөөдөлтэй байж л урагшилна шд. тээ? Ицми: Тэгхээр юу ч хийхээс буцахгүй ккк... /joke/
х---эр---эм
би бол хүнд хэцүү үед холерик болдог хөнгөн хуумгай загнавал меланхолик болдог хүн дээ,
С.Гантулга
Ер нь тухайн үеийн сэтгэл зүйн байдлаас шалтгаалж темпрамент өөр өөр байдаг л даа. Гэхдээ дээр ярьсан бол тухайн хүнд ихэвчлэн давамгайлдаг шинжийн тухай юм л даа.
Зочин
1 темпрамент дангаараа байгаа бол чи галзуу гэсэн үг. аль нэг нь зөвхөн давамгайлж байгаа хэрэг,гнөгөөдүүл нь дагалдагч шинжтэй байдаг юм шүү. хүн чамаас асуусан ч мелинхолик гэж хариулж болохгүй, мелинхолик давамгайлсан гэж хариулах учиртай.
С.Гантулга
Зөв зөв. Баярлалаа.
зочин (зочин)
энэ булан надад таалагдлаа, гэхдээ темпраментаа яаж тодорхойлох аргыг нь оруулбал зүгээр юм болуу бас өөр олон олон сонирхолтой сэдэв оруулбал талархамаар байна,

3 сэтгэгдэл:

Галбадрах Нарантуяа said...

Бүх шинж хүн бүрт байгаа харин амьдралын хэвшил, орчин, хүрээлэн буй асуудлуудаасаа болоод л бид аль нэгийг нь илүү хөгжүүлцэн байдаг гэмээр юмуу даа/нэг шинж нь давамгай гэж дээр хэлсэнтэй адил/. Гантулга маань сайхан булан нээж.Энэ хэзээ ч хоцрогдохгүй бас The End хийхгүй, анхаарал татах сэдвүүдийн нэг гэж боддог шүү...

Anonymous said...

ooriinhoo yamar temparamenttei hun gedgiig ni yaj medehuu taagmaar bish yag l uneniig medmeer bn tiim soril ntr bdag gj duulsan

Гантулга said...

Хэд хэдэн асуулгын аргууд байдаг юм байна лээ...

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.