Алд
бие минь алжааваас алжаатугай
Ахуй
төр минь бүү алдартугай
Бүтэн
бие минь зовбоос зовтугай
Бүрэн
улс минь бүү сандартугай
* * *
Энэ
дэлхийд хаа ч ямарваа үйлс
Зүтгэснийх
нь бүтнэ
Алгуурласных
нь алдагдана
* * *
Бие
баатар болбоос нэгэн үеийн баатар
Билэг
баатар болбоос түмэн үеийн баатар
* * *
Үгэнд
ижилдвэл цэцэн болох
Илдэнд
ижилдвэл баатар болох
* * *
Саруул
ухаанаас илүү сайхан нөхөр гэж үгүй
Мунхаг
хэл амаас илүү дайсан үгүй
* * *
Бие
бөх бөгөөс ганцыг ялъюу
Сэтгэл
бөх бөгөөс олныг ялъюу
* * *
Зорьсон бол бүү цөхөр
Зориглосон бол бүү шантар
Хол
хэмээн бүү цөх, явбаас хүрьюү
Хүнд
хэмээнэ бүү цөх, өргөвөөс даагдьюу
* * *
Өчүүхэнийг
басваас өргөс болно
Үсийг
томвоос дээс болно
* * *
Нойр
гэгч биеийг тэжээх бөгөөтлөө унтаж хэтэрвэл өвчин болно
Жаргал
гэгч хүний эрэлт бөгөөтлөө жаргаж хэтэрвэл зовлон ирнэ
* * *
Үлэмж
хүчээ өгсөн хүмүүнийг илүү эс хайрлаваас хожим хүчээ өгөгчдөд хясамж болно
* * *
Олон
хүнийг баръя гэвэл биеийг нь хураахаас сэтгэлийг нь хураахтун
Сэтгэлийг
нь хурааваас бие нь хаа одох вэ?
* * *
Харийн
газар арга чадлаа бэхэлж яв
Халуун
зуураа эв нэгдлээ хичээж яв
* * *
Өчигдөр
их сууринд суумагц
Өнөөдөр
улсын хэргийг орхиж биеийн жаргалыг эрвээс энэ үедээ бол төрийн ёсонд харш,
эцэс хойтдоо бол үр ач, залгамжлагч нарт муу суртлыг үлдээх гэмтэй.
0 сэтгэгдэл:
Post a Comment