2012-06-28

Харамч - Сургамжит өгүүллэг

Зоос
Настай өвөө залуугийн халаас руу бутархай мөнгө хийх зуураа:
-Бурхан намайг шинээр төрсөн юм шиг л баярлууллаа. Энэ өчүүхэн сэтгэлийн бэлгийг минь авбал бүр ч их баярлах болно гэв.
Залуу шан харамж авна гэдгээ, сайн үйл хийснээ өмнө ч мэдэж байлаа. Замын хажууд уйлан суух дөрөв таван настай хүүхэд төөрснийг мэдэж гэрийнх нь хаягийг асууж гэрт нь хүргэж өгчээ. Гэвч залуу хайсан гэрээ олоод замын турш төсөөлж байсан гаднаа усан сантай том харшийн оронд нэг муу модон байшин байсанд урам нь хугарав. Дээр нь бас хаалгыг нь хүүгийн өвөө тайлж, хүүг нэг сайн тэвэрч үнссэний дараа, залууд баярласнаа илэрхийлж халаас руу нь хэдэн зоос хийсэн нь тэр байжээ. Залуу, ярилцаж байхдаа хүүгийн эцэг эх авто машины ослоор хальсныг мэдлээ.Өвгөний өгсөн гурав дөрөвхөн бутархай мөнгө халаасных нь нэг буланг ч дүүргэхгүйд залуу, ядаж ийшээ ирсэн таксины мөнгийг өгсөн бол ч хэмээн бодно...

2012-06-20

Л.Өлзийтөгс : Тэнгэрт ургадаг модод

Уучлахыг нь би мэддэг
Урвахыг нь та мэддэг
Уйлаад гуйх чинь худлаа байдаг ч
Унахад чинь би таны төлөө залбирдаг

Өгөх л гэж өгсөн бие минь
Авах л гэж авсан та минь
Өшрөөд уйлах минь үнэн байдаг ч
Үнсэхэд чинь л би нулимастай инээж эргэдэг

Хайрлахыг нь би мэддэг
Халгихыг нь та мэддэг
Харцаа нуугаад худлаа байдаг ч
Халтирахад чинь би таны төлөө өвддөг

Зовох л гэж зольсон бие минь
Зовоох л гэж учирсан та минь
Зоргоор одохдоо хүнийх байдаг ч
Зориод ирэхдээ минийх л байдаг

Өө, яана гэх вэ?
Өгөх л гэж өгсөн...

2012-06-14

Дейл Карнеги: Гомдоож дургүйцэл төрүүлэхгүйгээр хүмүүсийг өөрчлөх арга

  1. Магтаал, үнэн сэтгэлийн талархалаас яриагаа эхлэ!
  2. Өөрийнх нь алдааг шууд битгий хэл
  3. Бусдыг шүүмжлэхээсээ өмнө өөрийн дутагдалаа дурьд
  4. Тушаахын оронд асууж бай
  5. Бусдад нэр төрөө хамгаалах бололцоо олгож бай
  6. Хүнийг гомдоож жигшээхгүйгээр өөрчлөхийн тулд өчүүхэн ололт олоход нь магтаж бай
  7. Хүнийг сайн тийш нь өөрчлөхийн тулд та уг хүнд бий болгохыг хүсэж буй тэр шинж чанарууд аль хэдийнээ өөрт нь байгаа мэтээр харьц
  8. Аль болохоор урамшуул. Гаргасан алдааг нь залруулж амархан засаж болно гэдэгийг түүнд ойлгуулж таны хүсэж байгаа шиг болоход тийм ч хэцүү биш гэдэгийг түүнд итгүүл
  9. Хүссэн зүйлийг тань хүмүүс дуртайяа хийхээр та тэдэнд хандаж бай

"Нөхдөө өөртөө татаж хүмүүст нөлөөлөх ёсон" номын тэмдэглэл

Тахиа болсон бүргэд - Сургамжит өгүүллэг

өндөг
Фред бүргэд өндөг байхдаа үүрнээсээ өнхрөн унахад нэгэн тариачин түүнийг олоод тахианыхаа өндөгнүүдтэй нийлүүлчихжээ. Хэдхэн хоногийн дараа Фред өндгөө хагалан ертөнцийг анх харж. Эргэн тойронд нь өөртэй нь адилхан дэгдээхэйнүүд шавар шавхайтай хутгалдан, өт хорхой эрж, тэжээл буудайнаас тоншин гүйлдэж байв.
Фред царай зүсээ хэзээ ч хараагүй болохоор өөрийгөө бас л тэдний адил хэмээн бодлоо. Гэвч түүний хоншоор нь тахир учир өд будаа тоншиход зохицохгүй, бас тэгээд будаа идэхэд гэдэс нь гүйлгэнэ. Түүний хөл нь богино учир хурдан гүйх боломжгүй. Түүний далавч бусдаас илү урт тул дэгдээхэйний торонд орооцолдоод байв...

2012-06-13

Дейл Карнеги: Маргаанд ялах цорын ганц арга бол түүнээс зайлсхийх. Хурцадмал байдлаас ямагт зайлсхийж бай

  1. Маргаанд ялах цорын ганц арга бол түүнээс зайлсхийх. Хурцадмал байдлаас ямагт зайлсхийж бай
  2. Маргаад өрсөлдөгч чинь хэзээ ч танд хэзээ ч сайн болохгүй тул маргаанд дийлэх нь ашиггүй ялалт байх болно
  3. Ямар нэгэн зүйлийг батлах гэвэл мартсан зүйлийг нь сануулж буй мэтээр хэлж өгч бай
  4. Чадвал бүхнээс ухаантай бол харин энэ тухайгаа бүү ярь Честерфилд
  5. Ярилцагч хүнийхээ бодлыг хүндэлж бай. Таны буруу гэж хүнд хэзээ ч бүү хэл
  6. Хэрэв буруутай бол үүнийгээ эрс шууд хүлээгтүн
  7. Сайн санаа, найрсаг хандлага, талархал нь уур хилэнгээс хурдан хүмүүсийн санаа бодлыг өөрчилнө
  8. Хэн нэгэнтэй ярилцахдаа санал зөрсөн бус, санал нийлсэн асуудлаас эхлэгтун
  9. Ярилцагчаасаа аль болох ТИЙМ гэсэн хариулт ав
  10. Хэрэв та дайсантай болохыг хүсвэл нөхдөө давж гарахыг хичээ, Харин анд нөхөдтэй болохыг хүсвэл тэдэнд таныг давж гарах боломж олго. Ларошфуко
  11. Өөрөө бага ярьж бусдад илүү их ярих боломж олго
  12. Хүмүүс санаа бодлыг тань дэмжээсэй гэж хүсвэл: Уг санааг өөрөө гаргасан мэтээр ярилцагч хүн чинь бодож байг
  13. Гол мөрөн далай тэнгис уулын горхиор тэжээгдэж байдгийн учир нь тэд горхиноос доогуур төвшинд байдагт оршино
  14. Аливааг ярилцагч хүнийхээ нүдээр хар
  15. Бусдын санаа бодол хүсэл эрмэлзлэлд ойлгож ханд
  16. Хэрэв хүмүүс таны санаа бодлыг дагаасай гэж хүсвэл: Шударга сэдлийг хөгжөөх нь чухал
  17. Өөрийнхөө зөв болохыг нотлохдоо үзүүлэн таниулах арга ашигла
  18. Цалин, зөвхөн цалингийн тусламжтайгаар хэрэгтэй хүнээ ажилд авах эсвэл барьж байх боломжгүй. Махрах хорхойтох явдал чухал ач холбогдолтой Файрстоун
  19. Зоригтой хүнийг ажилд авах бол түүнийг өд, зөвхөн тэр л энэ ажилд тохирохыг ойлгуул
"Нөхдөө өөртөө татаж хүмүүст нөлөөлөх ёсон" номын тэмдэглэл

2012-06-12

Дейл Карнеги: Хүмүүстэй харилцах нууцууд

  1. Бусад хүмүүсийн хувь заяаг үл сонирхсон хүн амьдралдаа ихээхэн бэрхшээл туулдаг бөгөөд бусдад багагүй хор хүргэдэг юм. Ийм хүмүүсээс болж зовлон учирдаг. Альфред Адлер
  2. Хүмүүст таалагдахыг хүсвэл тэднийг үнэн сэтгэлээсээ сонирх
  3. Таны аз жаргал та аливаа зүйлийг хэрхэн үнэлж буйгаар тодорхойлогдоно
  4. Инээмсэглэл
  5. Хүмүүсийн нэрийг сайн тогтооно гэдэг маш том давуу тал түүнийгээ хөгжүүл! Харин мартана гэдэг өөрөө мартагдана гэсэн үг
  6. Сайн ярилцагч байхыг хүсвэл сайн сонсогч байгтун
  7. Сонирхолтой байхын тулд сонирхож чаддаг байх хэрэгтэй
  8. Ярилцаж байгаа хүндээ онцгой анхаарал хандуул. Анхаарал шиг ярилцагчийг хөхүүлэх зүйл үгүй
  9. Зөвхөн өөрийнхөө тухай ярьдаг хүн зөвхөн өөрийнхөө тухай боддог. Зөвхөн өөрийнхөө тухай боддог хүн найдваргүй хувиа хичээгч ямар ч боловсролтой байлаа гэсэн огт хүмүүжилгүй хүн байдаг
  10. Ярилцагч хүнийхээ сонирхдог зүйлийн талаар яриа үүсгэ
  11. Бусад хүн таны төлөө хийгээсэй гэж хүссэн тэр бүх зүйлийг бусдын төлөө хийгтүн
  12. Ярьж байгаа хүнийхээ үнэ хүндтэйг ухамсарлаж байгаагаа итгүүлэхдээ чин сэтгэлээсээ ханд! 
"Нөхдөө өөртөө татаж хүмүүст нөлөөлөх ёсон" номын тэмдэглэл

2012-06-11

Дейл Карнеги: Хүмүүсийг буруутгахын өмнө эхлээд ойлго

  1. Бусдыг бүү буруутга, бүү шүүмжил түүний оронд байсан бол чи яг л тийм үйлдэл хийх, шийдвэр гаргах байсан
  2. Эхлээд өөрийгөө өөрчил дараа нь бусдыг шүүмжил
  3. Хүнд байгаа сайн сайхан чанарыг зөвхөн сайшаах, урамшуулах замаар л хөгжүүлж болно
  4. Хэзээ ч хэнийг ч бүү шүүмжил зөвхөн урамшуул, магт
  5. Ямар нэг юмыг хийхдээ өөрийгөө шүүмжлүүлнэ гэдэгээ мэддэг хүнээс өөр ажилаа тааруу хийдэг нэг ч хүн байдаггүй. Шваб
  6. Хүнийг ямар нэгэн зүйл хийхийг итгүүлэхдээ: Юуны өмнө түүнд үүнийг хийх асар их хүсэл төрүүлэх хэрэгтэй. Үүнийг хийх хүслийг би энэ хүнд яаж төрүүлэх вэ?
  7. Хүмүүстэй сайн харилцаатай байх амжилтын нууц нь асуудлыг бусдын үүднээс авч үзэн, түүнийг өөрийн болон өрөөлийн ашиг сонрхлын аль алиныг харгалзан шийдвэрлэх чадварт оршино.

2012-04-30

Гэрийн эзэгтэй

Нэгэн залуу ажлаа тараад гэртээ иртэл гэрийх нь бүх юм эмх замбараагүй болсон байхыг харав. Гурван хүүхэд нь гадаа шавар дээр тоглож байна гэнэ. Хоосон халтар хоолны сав,аяга таваг нь талаар нэг тарсан байв.Эхнэрийх нь машин гаражны хаалганы дэргэд нэг хаалга нь онгорхой хайш яайш хазгай зогсжээ… Тэгээд гэртээ ортол байдал бүр ч аймшигтай байв. Үүдний хивсний нэг зах нь эвхэрсэн,гэрлийн бүрхүүл нь таазнаасаа салаад хөндийрөн бараг л унах шахаж…Том өрөөнд зурагтны дуу эцсээ хүртэл чангарсан хүүхэлдэйн кино гарч байв. Амралтын өрөөнд шалаар нэг хүүхдийн тоглоом, хувцас хунар…. Гал тогооны өрөөнд ортол угаалтуурт өглөөний унд уусан аяга таваг бохир тэр хэвээрээ овоолоостой. Мөн нэг аяга хагарчихсан ширээний доор хэвтэж байв. Дээд давхар луугаа гартал шатаар нэг хувцас цувуулан унагажээ. Энэ байдлыг хараад эхнэрт нь ямар нэг муу зүйл тохиолдож,эсвэл тэр маань хүндээр өвдөж гэж бодон хар хурдаараа гүйлээ… 
Ингээд унтлагын өрөөндөө ороод иртэл эхнэр нь хэвтээд ном уншиж байхыг харав. Нөхрөө харсан эхнэр нь уншиж байсан номноосоо хараагаа түр салган толгойгоо өндийлгөж ялимгүй инээмсэглэнгээ өдрийг хэрхэн өнгөрүүлсэн тухай нь асуув. Өнөө залуу Жирийн өдрүүд шиг л гэж хариулав. Тэгээд араас нь залгуулан маш гайхсан байдалтайгаар Өнөөдөр юу болсон юм бэ? гэж асуув. 
Эхнэр нь дахин инээмсэглээд Чи өдөр болгон гэртээ ирэхдээ надаас бүтэн өдөржин юу хийснийг минь асуудаг билүү?! Тэгээд би өнөөдөр асуултанд чинь хариулт болгож өдөр бүр хийдэг ажлаа хийсэнгүй! гэж хариулжээ.

2012-04-25

Стив жобс: Агуу зүйл хийж байгаа мэт санагдах тийм л дуртай ажлаа барьж ав!

Apple компанийг 1976 онд үүсгэн байгуулж, орчин үеийн хамгийн хүндтэй брэнд болгож чадсан тэрээр Стэнфордын их сургуулийн оюутнуудтай уулзалт хийхдээ эдгээр түүхийг хүүрнэсэн юм. Та бүхэнд өөрийнхөө амьдралын 3 түүхийг ярьж өгье. Энд гайхалтай гэх зүйл байхгүй жирийн л 3 түүх. 

1. Эхний түүх зангилааны гол цэгийн тухай Би Рийд коллежид 6 сар сурсныхаа дараа хаясан. Яагаад би сургуулиа хаяхдаа хүрэв? Энэ бүхэн намайг хорвоод мэндлэхээс ч өмнө эхэлсэн юм. Миний төрсөн эх ганц бие оюутан бүсгүй байж. Тэр намайг сургууль төгссөн гэр бүлд үрчлүүлнэ гээд хуульч мэргэжилтэй айлд үрчлүүлэхээр бүр хэвлийд байхаас минь тохирсон гэдэг. Гэтэл яг үрчлүүлэх дээрээ тултал тэдний хэн нь ч сургууль төгсөөгүй гэдэгийг ээж мэдсэн байгаа юм. Ингээд үрчлүүлэхгүй гэж зүтгэтэл аав маань “Хүүг заавал их сургуульд суралцуулна” гэж амлаж л дээ. Ингээд үнэхээр 17 жилийн дараа би их сургуулийн хаалга татсан юм. Үрчилж авсан эцэг эх маань амалсандаа хүрнэ гэж насаараа шахуу их сургуулийн зардлыг минь цуглуулж, яг л танай Стэнфорд шиг өндөр төлбөртэй сургуульд оруулсан юм. Гэтэл 6 сар яаваад л цаашид сургуульд явах утгагүй санагдаад эхэлсэн. Би өөрийнхөө амьдралыг өөрөө л аваад явмаар санагдаад байлаа. Ингээд эцэг эхийнхээ насаараа цуглуулсан мөнгийг үрэн таран хийгээд сургуулиас гарчихлаа. Эхэндээ би их айж байсан. Одоо харин энэ л миний амьдралын хамгийн зөв шийдвэр байсанд эргэлздэггүй. Дотуур байранд надад өрөө ч гэж байгаагүй найзуудынхаа өрөөгөөр өдөр хоногийг өнгөрүүлж, Коланы шилийг арилжиж хоолоо олж иддэг байлаа. 

2. Миний хоёр дахь түүх бол алдаа оноо, хайр сэтгэлийн тухай. Амьдралд дурлах зүйлээ эрт олсоноороо би их азтай хүн. Воз бид хоёр 20 настайдаа анх аавын маань машины гаражид компаниа байгуулж байлаа. Арван жилийн дараа энэхүү компани маань хоёр тэрбум ам долларын сантай, дөрвөн мянган ажилтантай болсон байв. Бид макинтошийг дөнгөж бүтээж, 30 нас хүрчихээд байлаа. Гэтэл намайг халчихсан. Өөрийн чинь үүсгэн байгуулсан компаниас чамайг халахад ямар байх вэ? Бид Апплэ-д жил тутамд авъяаслаг, чадвартай залуусыг ажилд авч байсан. Тэд жил ирэх тусам өсч, компанид эзлэх байр суурь нь өссөн. Ингээд нэг өдөр би тэдэнтэй санал зөрөлдөхөд Удирдах зөвлөл тэднийг дэмжиж намайг халсан юм. 30 насандаа ингээд халагдчихлаа, зүтгэж тэмүүлж байсан бүхэн минь сүйрсэн юм шиг л байсан. Гэлээ хэсэг хугацааны дараа би дахин нэг компаниа байгуулж гэж Нэxт нэрлэсэн. Мөн төд удалгүй Пиxар-ийг байгуулж, тэнд гайхалтай бүсгүйтэй танилцаж эхнэрээ болгосон. Пиxар анх удаагаа копьютероор хүүхэлдэйн киног бүтээж, одоог хүртэл өөрийн салбартаа хамгийн шилдэг нь гэгдсээр байна. Амьдралын сонин тохиолдлоор Нэxт-ийг Апплэ худалдан авсан. Нэxт-ийн бүтээсэн бүхэн Апплэийн сэргэн мандалтын үндэс болсон. Хэрвээ тэр үед намайг ажлаас халаагүй бол энэ бүхэн болохгүй байсан. Хэдийгээр гашуун эм өгсөн ч гэсэн өвчтөн эргэж хөл дээрээ босоход нь том тус болсоны жишээ энэ. Тийм учраас амьдрал заримдаа таныг бороохойгоор нүдэвч бүү бууж өгөөрэй ! Та өөрийнхөө дурлах тэр зүйлийг л ол! Тэгээд бүгдэд үнэнч, хариуцлагатай хандаж, дуртай ажлаа хийгээд л бай!Агуу зүйл хийж байгаа мэт санагдах тийм л дуртай ажлаа барьж ав! Хэрвээ та дуртай зүйлээ олоогүй бол хай бүү дэмий зогс. Та түүнийг олвол сэтгэл зүрхээрээ мэдрэх болно. 

 3. Миний гуравдахь түүх бол үхлийн тухай бодол маань юм. 17 настайдаа би “Өнөөдөр чиний амьдралын сүүлийн өдөр мэт амьдар. Тэгвэл та зөв амьдарна” гэсэн үгийг уншиж билээ. Энэ үг надад их сэтгэгдэл үлдээсэн. Ингээд би өөрөөсөө “Өнөөдөр миний сүүлийн өдөр юм бол би энийг хийх байсан уу? гэж асуух болгонд “Үгүй” гэсэн хариулт орж ирээд байлаа. Мөдхөн би үхнэ гэсэн бодол бол асуудлыг хурдан, зөв шийдэх хамгийн сайн арга гэдгийг ойлгосон.. Эрсдлээс эмээх, нэр алдар хөөцөлдөх зэрэг зүйлс бол цаг зуурын л зүйл. Харин үхэл бол зайлшгүй учрах цэг. Одоогоор хэн ч түүнээс зугатааж чадахгүй. Тийм ч байх ёстой. үхэл бол энэ ертөнцийн хамгийн агуу бүтээл, үхэл бол амьдралын амт. өтөл хөгшдийг авч одон, залуу хойч үед зайг нь гаргаж өгдөг шударга хууль. Өнөөдөр тэр хойч үе, ирээдүйд харин өнгөрсөн үе болно. Шулуухан ингэж хэлж байгааг буйг минь өршөөгөөрэй. Гэхдээ энэ бол нүцгэн үнэн. Тэгэхээр өөрт оногдсон амьдралын бяцхан хугацаагаа бусдын, хэрэггүй зүйлийн төлөө бүү зар! Бусдын бодол санаагаар битгий яв! Өлсгөлөн амьдар, жолоогүй яв!

2012-04-11

Эрчүүдийн дэлгүүр

Саяхан нэгэн өвөрмөц дэлгүүр нээгдсэн байна. Нэр нь “ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ДЭЛГҮҮР”. Гэхдээ эрэгтэйчүүдийн бараа биш харин жинхэнэ утгаараа эмэгтэйчүүдийнх гэнэ. Учир нь эндээс эмэгтэйчүүд, өөртөө таалагдсан эрэгтэйг худалдан авч болох гэнэ.Одоо тус дэлгүүрээр үйлчлүүлэх журмыг танилцуулъя.
  1. Та энэ дэлгүүрээр зөвхөн нэг удаа л үйлчлүүлнэ. 
  2. Дэлгүүр 6 давхартай бөгөөд давхар дээшлэх тусам “барааны” /эрчүүдийн.орч/ чанар сайжирна.
  3. Үйлчлүүлэгч /эмэгтэйчүүд.Орч/ аль нэг давхраас “бараа” худалдаж авах, эсвэл дараагийн давхар руу өгсөх үүрэгтэй. 
  4. Доод давхар руу буцахыг хориглоно.
Одоо нэгэн үйлчлүүлэгч хэрхэн бараа сонгож худалдан авсан тухай сонирхуулъя. Нөхөр хайж буй эмэгтэйг 1 дүгээр давхарт ороход “Тодорхой эрхэлсэн ажилтай эрчүүд” гэсэн бичиг байж. Мань хүүхэн шууд 2 дугаар давхарт гарав. Тэнд “Тодорхой эрхэлсэн ажилтай, хүүхдэд хайртай эрчүүд” гэсэн бичиг байлаа. Хүүхэн 3 дугаар давхарт гарав. Тэнд “Тодорхой эрхэлсэн ажилтай, хүүхдэд хайртай, эхнэртээ үнэнч эрчүүд” гэсэн бичиг байхыг харан зогтуссан боловч дээш өгслөө...

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.