2012-04-11

Эрчүүдийн дэлгүүр

Саяхан нэгэн өвөрмөц дэлгүүр нээгдсэн байна. Нэр нь “ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ДЭЛГҮҮР”. Гэхдээ эрэгтэйчүүдийн бараа биш харин жинхэнэ утгаараа эмэгтэйчүүдийнх гэнэ. Учир нь эндээс эмэгтэйчүүд, өөртөө таалагдсан эрэгтэйг худалдан авч болох гэнэ.Одоо тус дэлгүүрээр үйлчлүүлэх журмыг танилцуулъя.
  1. Та энэ дэлгүүрээр зөвхөн нэг удаа л үйлчлүүлнэ. 
  2. Дэлгүүр 6 давхартай бөгөөд давхар дээшлэх тусам “барааны” /эрчүүдийн.орч/ чанар сайжирна.
  3. Үйлчлүүлэгч /эмэгтэйчүүд.Орч/ аль нэг давхраас “бараа” худалдаж авах, эсвэл дараагийн давхар руу өгсөх үүрэгтэй. 
  4. Доод давхар руу буцахыг хориглоно.
Одоо нэгэн үйлчлүүлэгч хэрхэн бараа сонгож худалдан авсан тухай сонирхуулъя. Нөхөр хайж буй эмэгтэйг 1 дүгээр давхарт ороход “Тодорхой эрхэлсэн ажилтай эрчүүд” гэсэн бичиг байж. Мань хүүхэн шууд 2 дугаар давхарт гарав. Тэнд “Тодорхой эрхэлсэн ажилтай, хүүхдэд хайртай эрчүүд” гэсэн бичиг байлаа. Хүүхэн 3 дугаар давхарт гарав. Тэнд “Тодорхой эрхэлсэн ажилтай, хүүхдэд хайртай, эхнэртээ үнэнч эрчүүд” гэсэн бичиг байхыг харан зогтуссан боловч дээш өгслөө...
4 дүгээр давхарт “Тодорхой эрхэлсэн ажилтай, хүүхдэд хайртай, эхнэртээ үнэнч, гэрийн ажилд сайн эрчүүд” гэсэн бичиг байлаа. Гэсэн ч үйлчлүүлэгч эмэгтэйн сэтгэл дээд давхарт тэмүүлэв. Тэрбээр 5 дугаар давхарт гарлаа… 5 дугаар давхарт “Тодорхой эрхэлсэн ажилтай, хүүхдэд хайрт эхнэртээ үнэнч, гэрийн ажилд сайн, архи тамхи хэрэглэдэггүй эрчүүд” гэсэн байв. Bay!!! Хүүхэн энэ давхраас бараа сонгох гэснээ сүүлчийн давхар руу гарахаар шийдэв. Хамгийн дээд давхарт гарч иртэл: “-Та манай дэлгүүрийн 312.869 дэх үйлчлүүлэгч боллоо. Энэ давхарт харамсалтай нь ямар ч “бараа-эрэгтэй хүн” байхгүй, энэ давхрыг бид яагаад байгуулсан бэ гэвэл, эмэгтэйчүүдийн хүсэл гүйцэгдэшгүй гэдгийг дахин батлахыг хүссэн юм. Таныг манай дэлгүүрээр үйлчлүүлсэнд баярлаа. Төгс эр хүн гэж байдаггүй гэдгийг Та насан туршдаа санаж яваарай!!!” гэсэн бичиг өлгөөтэй байлаа!!!
 Энэ дэлгүүрийн хажуу талд нь дээрх дэлгүүртэй яг адилхан журамтай “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДЭЛГҮҮР” байх бөгөөд тэр дэлгүүрийн нэгдүгээр давхарт “Гэр бүлдээ халамжтай” эмэгтэйчүүд, хоёрдугаар давхарт “Гэр бүлдээ халамжтай, нөхөртөө үнэнч” хүүхнүүд байдаг гэнэ. Одоохондоо нэг ч эрэгтэй хүн хоёр давхраас дээш гараагүй байгаа гэнэ лээ шүү ..…

3 сэтгэгдэл:

null
tuulai (зочин)
сургамжтай өгүүллэг
Б.Дөлгөөн (зочин)
hooh goy aain
Зочин
за худлаа даа, хөөрхөн, гоё биетэй гээд эрчүүд ч 6 давхар луу л зүтгэнэ дээ.

2 сэтгэгдэл:

Anonymous said...

Like

Anonymous said...

Яг одоо би
Янагийн болзоонд явмаар байна
Хөнгөн хөгжмийн аянд бүжиглэж
Хөлийнхөө чилээг гаргамаар байна
Дарс ууж хөлчүүрээд
Дагаад гэрт чинь очмоор байна
Өмссөн хувцасаа бүгдийг нь тайчиж
Өмнө чинь би нүцгэлмээр байна
Борхон нүдний чинь цөцгийнд
Бүсгүй биеээ тольдмоор байна
Бахим гараар чинь илүүлж
Биеийнхээ барзгарыг арилгамаар байна
Ягаахан уруулаа чихэнд чинь шургуулж
Янагийн илдийг чинь хурцалмаар байна
Мээмнийхээ товчоор биеийг чинь шүргэж
Mэдрэлийнхээ судсыг цочроомоор байна
Эр сайхан биеэн дээр чинь
Эрвэйхээн бүжиг бүжмээр байна
Халуухан .... чинь хэвлийдээ мэдэрч
Хайрын дууг чангаар аялмаар байна
Бадарсан хүслийг чинь хуу номхруулж
Бал бурамыг чинь амталмаар байна
Бүхэл шөнөжин чамайг ноолж
Бүл чадлыг чинь шалгамаар байна
Яг одоо би янагийн болзоонд явмаар байна аа
Оршилыг нь залуу минь чи тавь
Өрнөлийг нь хоёулаа хамтдаа бүтээе
Tөгсгөлийг нь харин надад даатгачих
Тэгсэндээ чи хэзээ ч харамсахгүй ээ

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.