Уучлахыг нь би мэддэг
Урвахыг нь та мэддэг
Уйлаад гуйх чинь худлаа байдаг ч
Унахад чинь би таны төлөө залбирдаг
Өгөх л гэж өгсөн бие минь
Авах л гэж авсан та минь
Өшрөөд уйлах минь үнэн байдаг ч
Үнсэхэд чинь л би нулимастай инээж эргэдэг
Хайрлахыг нь би мэддэг
Халгихыг нь та мэддэг
Харцаа нуугаад худлаа байдаг ч
Халтирахад чинь би таны төлөө өвддөг
Зовох л гэж зольсон бие минь
Зовоох л гэж учирсан та минь
Зоргоор одохдоо хүнийх байдаг ч
Зориод ирэхдээ минийх л байдаг
Өө, яана гэх вэ?
Өгөх л гэж өгсөн...
Урвахыг нь та мэддэг
Уйлаад гуйх чинь худлаа байдаг ч
Унахад чинь би таны төлөө залбирдаг
Өгөх л гэж өгсөн бие минь
Авах л гэж авсан та минь
Өшрөөд уйлах минь үнэн байдаг ч
Үнсэхэд чинь л би нулимастай инээж эргэдэг
Хайрлахыг нь би мэддэг
Халгихыг нь та мэддэг
Харцаа нуугаад худлаа байдаг ч
Халтирахад чинь би таны төлөө өвддөг
Зовох л гэж зольсон бие минь
Зовоох л гэж учирсан та минь
Зоргоор одохдоо хүнийх байдаг ч
Зориод ирэхдээ минийх л байдаг
Өө, яана гэх вэ?
Өгөх л гэж өгсөн...
2 сэтгэгдэл:
- Уучлаарай би эхнэртэй залууд хайртай Үгүй дээ, дүүгийн нөхөрт би...
- гоё шүлэг байна баярлалаа
1 сэтгэгдэл:
гайхамшиг сэтгэлийн хэл
Post a Comment