- Маргаанд ялах цорын ганц арга бол түүнээс зайлсхийх. Хурцадмал байдлаас ямагт зайлсхийж бай
- Маргаад өрсөлдөгч чинь хэзээ ч танд хэзээ ч сайн болохгүй тул маргаанд дийлэх нь ашиггүй ялалт байх болно
- Ямар нэгэн зүйлийг батлах гэвэл мартсан зүйлийг нь сануулж буй мэтээр хэлж өгч бай
- Чадвал бүхнээс ухаантай бол харин энэ тухайгаа бүү ярь Честерфилд
- Ярилцагч хүнийхээ бодлыг хүндэлж бай. Таны буруу гэж хүнд хэзээ ч бүү хэл
- Хэрэв буруутай бол үүнийгээ эрс шууд хүлээгтүн
- Сайн санаа, найрсаг хандлага, талархал нь уур хилэнгээс хурдан хүмүүсийн санаа бодлыг өөрчилнө
- Хэн нэгэнтэй ярилцахдаа санал зөрсөн бус, санал нийлсэн асуудлаас эхлэгтун
- Ярилцагчаасаа аль болох ТИЙМ гэсэн хариулт ав
- Хэрэв та дайсантай болохыг хүсвэл нөхдөө давж гарахыг хичээ, Харин анд нөхөдтэй болохыг хүсвэл тэдэнд таныг давж гарах боломж олго. Ларошфуко
- Өөрөө бага ярьж бусдад илүү их ярих боломж олго
- Хүмүүс санаа бодлыг тань дэмжээсэй гэж хүсвэл: Уг санааг өөрөө гаргасан мэтээр ярилцагч хүн чинь бодож байг
- Гол мөрөн далай тэнгис уулын горхиор тэжээгдэж байдгийн учир нь тэд горхиноос доогуур төвшинд байдагт оршино
- Аливааг ярилцагч хүнийхээ нүдээр хар
- Бусдын санаа бодол хүсэл эрмэлзлэлд ойлгож ханд
- Хэрэв хүмүүс таны санаа бодлыг дагаасай гэж хүсвэл: Шударга сэдлийг хөгжөөх нь чухал
- Өөрийнхөө зөв болохыг нотлохдоо үзүүлэн таниулах арга ашигла
- Цалин, зөвхөн цалингийн тусламжтайгаар хэрэгтэй хүнээ ажилд авах эсвэл барьж байх боломжгүй. Махрах хорхойтох явдал чухал ач холбогдолтой Файрстоун
- Зоригтой хүнийг ажилд авах бол түүнийг өд, зөвхөн тэр л энэ ажилд тохирохыг ойлгуул
"Нөхдөө өөртөө татаж хүмүүст нөлөөлөх ёсон" номын тэмдэглэл
0 сэтгэгдэл:
Post a Comment