Өнөөдөр
мэдээний сайтууд яг л 10 жилийн өмнөх шар хэвлэлүүд шиг ажиллаж байна.
"Шар хэвлэл" гэдэг үг МОДАнаас гараад "Шар сайт" гэдэг шинэ нэршил бий
болж байх шиг... Цахимжсанаас биш 'Сахил хүртээд шал дордов' гэгчээр Хаана, ямар балиар, бусармаг явдал болно шүүрч аваад л бичнэ. Тэр нь ядаж Facebook хуудас дээрээ #ClickJack-аар
цуглуулсан 10, 10 мянган хүнд нь хүрнэ. Өглөө бүр 10,10 мянган хүний
Timeline хар бараан мэдээлэлээр дүүрч, амьдрал яг л тийм нобшийййн
болчихсон юм шиг саарал өдрүүд өнгөрсөөр...
Нийгэм ямар аймар юм бэ? гэж бодхоос, бухимдахаас өөр аргагүй болтол балиар бараан мэдээллээр бөмбөгдүүлж байгаа хүмүүс Өөдрөг бодол бодож чадна гэж үү?
Би нэг хэсэг Мэдээний сайтууд дагадаг л байлаа. Гэвч Хар бараан мэдээлэлүүд урсаад л..., урсаад л байна... Гялтайх өөдрөг сайхан мэдээлэл байхгүй...
Эхэндээ мэдээнүүдийг нь гарчиглаад л өнгөрдөг байлаа, Сүүлдээ нервтээд, нүд хальтарч эхэлсэн. Тэгээд л эрх чөлөөгөө хэрэгжүүлээд Unlike-аа бөөнөөр нь дарж санаа амарсан даа...
Хамгийн тэнэг нь Шар хэвлэлүүд, Шар сайтууд: "Хүмүүс хар бараан, сөрөг мэдээлэлд дуртай тиймээс бид эрэлт хэрэгцээг дагаж хүмүүсийн хүсч байгааг л бичих нийтлэх хэрэгтэй. Ингэж л уншигчидаа татаж, барьж чадна" гэсэн өчүүхэн тэнэг бодолтой байдаг. Тэр нь бараг сайтынх нь бодлого болчихсон шахуу. Өөрсдөө түүнийгээ хээв нэг ярьж явна...
Энэ үзэл нь хэзээний, хэдэн оны судалгаан дээр суурилсан Хэдэн оны, Хэнд зориулсан үзэл баримтлал вэ?
Өнөөдөр энэ л үзэл баримтлалаа бариад яваад байгаа нь үнэндээ ДОРОМЖЛОЛ.
Өнөөдөр тэр их хар бараан мэдээлэлээс хэн? юу? сурах, хэрхэн хөгжих юм бэ? ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ?
Хэн нэгний энд хүрэхгүйдээ шаналан байнга хүний улруу нь шагайж явдаг, сөрөг муу мэдээллээр доош татахыг хүсэгчдэд, бас сөрөг мэдээллээр хооллож бухимдахаас өөрийг хийхээ больсон сөрөг Коммэнтчидод л хэрэгтэй байх.
Мэдээллийг хэт нэг талаас харна. Зөвхөн "Хар бараан талаас нь л..."
Энэ залуу ажилтнаа зодсон байна, дарамталсан байна гэсээр байгаад нэг хүнийг хөөрхий Аавын хаалга татуулсан ГЭВЧ залуугийн 100 хувь буруу ч байгаагүй л юм байна лээ. Хэвлэлээр хэт их шуугисанаас Шүүхийнхэн таслах шаардлагагүй боловч "Нийгмийн хүлээлт, Ард түмнээс авах дүн, шударга шүүх" гэх мэт зүйлсээс хөөрхий залуугийн амьдралаар нь тоглочихсон. Хэн ч залуугаас яагаад гэж асуугаагүй зөвхөн л түүнийг буруутай гэсэн ганц хийрхэлээр дүүрч байлаа... Эцэст нь ганц л сэтгүүлч бодит байдлыг илчилж Монголчуудыг нэг сайн УЛАЙЛГАСАН.
Гэвч тухайн үед залууг шүүх хэрэгтэй бла бла гээд лоозон хашгираад явж байсан сэтгүүчид, хэвлэлүүд хэн нь ч уучлаарай ийм учиртай байсан юм байна гээд залруулга ч хийсэнгүй, үнэн зөв мэдээллийг нь ч түгээгээд өгчихсөнгүй тэгсгээд л чимээ аниргүйхэн өнгөрөөчихсөн.
Иймэрхүү худал мэдээлэлээр цуурч цуурч байгаад эсэргээр эргэсэн тохиолдол цөөнгүй. Одоо ч мөн адил Дуучин Ариунаагийн нөхөр залилан хийсэн, татвараас бултсан гээд л бүдэрсэн дээр нь нудрав гэгчээр хичнээн ч чичлэв... Гэтэл одоо нөгөө хүн нь өөрөө хүнд залилуулж, гүтгүүлсэн болоод л хэрэг нь мөрдөгдөөд явж байна. Гэвч бичээд л..., жинхэнээсээ хөөрхий дуучин бүсгүйн зовлон дээр бүжиглэцгээж байсан сайтууд ТАГ чимээгүй....
"Зүү залгидаг цэрэг"-ийн хэрэг бас иймэрхүү байдалтай эргэсэн. Зүү залгиулсан хэмээн гүтгүүлсэн Ахлах нь хэвлэлийн өмнө гарч ирсэн бол өнөөдөр хэцүүхэн байдалд байх байсныг дээрх хэргээс харж болно.
Буруутай эсэх нь тодорхойгүй байхад л буруу зөв нь үл мэдэгдэх мэдээллийг өлгөж аваад л бичнэ. Бичих зүйл олдохгүй байна уу? гэхээр бас үгүй ээ. Нийгэмд сайн нь саараасаа их л санагдах юм гэвч Саарыг нь л илүү ТОМРУУЛДАГ ШИЛ-дээд байгаа учраас л Саар нь илүү их харагдаад байна шүү дээ...
За тэгээд эрхэм вэб сайтууд, сэтгүүлчидээсээ
1. Хэт хар бараан мэдээлэл түгээхээ багасгаач ээ
2. Мэдээллийнхээ үнэн зөв эсэхийг магадлаад түгээгээч
3. Массыг хар бараан, сөрөг мэдээлэл, хов живэнд дуртай гэж битгий басамжлаач ээ гэж л гуйя даа.

Эрхэм сэтгүүлчид минь та бүхэн нийгмийн сэтгэлгээг түүчээлж
Түүний ямагт өмнө алхаж явах ёстой хүмүүс шүү...
1 сэтгэгдэл:
Нэг талаас их зөв юм. Аа харин тэр нийтлэл (мэдээ гэх нь хаашаа юм)ийг уншиж, хүний мууд дурлаж дэвэргэж байгаа хүмүүс дэндүү олон юм шиг. Заавал тийм юм уншихаараа орчин үетэйгээ, мэдээлэлийн зуунтайгаа хөл нийлүүлэн алхаж байна гэж боддог бололтой юм. Сэтгэгдэлүүд нь авах юм байхгүй. Бөөн хэрүүл,бөөн гүтгэлэг,ясн ч завтай юм...
Post a Comment