2014-01-19

Бид чинь тэгээд Хүн чононууд болж таарах нь уу?

Яаая хүмүүс нээрээ "Бид чинь Бөртэ чоно Гуа маралын удамтай" гэж ирээд л "Чоно гэдэг чинь ижил тэнгэртэйдээ харагддаг Илүү тэнгэртэйдээ алагддаг эд" гэж холбоод л ёстой улайтал улайтал авхымаа...
Тэгхээр Монголчууд гэдэг чинь "Чоно хараад сэргэдэг Хийморь хэмээгч сүлдтэй Чоно, буга 2-ын дундаас төрсөн Хүн чоно"-нууд болж таарах нь байна ш дээ... гэж мэгээд тэнэгтээд байхгүй юу? :-P
За за балайрах яахав хүмүүсийн ийм яриаг сонсхоор нээрээ өмнөөс нь санаа зовоод бхымөө... Тайлбарлаад ч ойлгохгүй нтр...
Шинжлэх ухаан ийм өндөр түвшинд хөгжчихсөн, түүх судлал ч бас овоо хөгжчихсөн ядаж л Монголчууд Чононоос үүссэн гэж тэнэгтээгүй, биологи хүн юунаас үүссэнийг бүрэн дүүрэн баталчихаагүй боловч 1200 жилийн дотор чононоос хүн үүсэж амжина гэж бас тэнэгтчихээгүй Өө бас нууц товчоог уншчихсан юм бол ядаж түүхэн зохиол болхыг нь мэдмээр, 10 жилд сурсан юм бол уран зохиолд уянгын халил мэтийн чимэглэл байж болохыг ойлгомоор...
Ер нь миний санахад нэг чоно, буга 2 ч билүү явж байгаад хүн болоод байдаг дүрслэл Үндэсний телевизийн Үлгэрийн цагаар гардаг байсан байх аа... арай түүгээр түүхээ төсөөлж явдаггүй л байлтай...
Уул шугамандаа Бөртэ чоно гээд яриад байгаа зүйл чинь Чоно биш хүн, Бөртэ-Чино (Бөртэ-Чину) гээд хүний нэр юм л даа. Зарим хүмүүс онгон шүтээн гэж үздэг тал ч бий л дээ гэхдээ түүхчид судлаад: "Бөртэ-Чино хэмээх баатар эр (Байгаль далай орчмоос юмуу, дархадын хотгорын цаад хэсгээс...) нүүдэллэн ирж Бурхан халдун ууланд суурьшсан бөгөөд тухайн үед Онон, Хэрлэн мөрний сав газрын Монголчуудын ахлагч байсан" гэсэн түүхэн баримтууд гаргаад ирчихсэн. Бөртэ Чиногийн амьдарч байсан энэ үе бол түүхэн он цагийнхаа хувьд Манай Эриний 8-р зууны үед хамаарна.
Эрүүл хүний, саруул ухаанаар бодоод үзсэн ч 8-р зууны үед чононоос хүүхэд төрөөд л... гэж мэгээд бодох гэхээр Логикт баригдсан миний ухаан лав хүрдэггүй юм л даа... :-P
Ярихаасаа өмнө бодоод үз л дээ найз минь...

За тэгээд чононы тухай ярьсных нэг зүйл хэлхэд...
Монголчууд эртнээс Чоныг шүтдэг, дээдэлдэг байсан байж болно оо...
Гэхдэээ... Амьтан алж амиа тэжээдэг цаг өнгөрөөд хэдэн зуун жил болж байхад. Хэдэн зууны өмнө гарсан нь мэдэгдэхгүй "Ижил тэнгэртэйдээ харагдаж Илүү тэнгэртэйдээ алагддаг" нтр гэсэн юм яриад Хаа хамаагүй гүйж яваа хээрийн амьтан хөөж, дайрч нтр алаад л... Машиныхаа хамар дээрээ бахархалтай нь аргагүй цус нөжийг нь гоожуулж хотоор нэг давхиад л... Энэ бол бахархал биш гутамшиг шүү...Ёстой ТОМ тэнэгрэл...

4 сэтгэгдэл:

Цогбадрах said...

Сайхан бичжээ. Олон монгол хүмүүс уншаасай билээ дээ.

Unknown said...

Харин тэхх олон хүн уншаасай.

Anonymous said...

Ерөнхийдөө хэлэх гэсэн санааг чинь дэмжиж байна. Гэхдээ логикт баригддаг гэсэн атлаа хэд хэдэн энгийн логик алдаа гаргасан байх юм.
1. Амьтан алж амиа тэжээдэг цаг өнгөрөөд хэдэн зуун жил болж байхад гэжээ, гэтэл чи өөрөө л алаагүй болохоос харин ч иддэг амьтны чинь нэр төрөл, тоо ширхэг улам өсчихсөн. Хэдэн зууны өмнөхтэй харьцуулвал харин ч өнөөдрийн бидний амьдралын хэв маяг амьтан байгальд асар их хор уршиг дагуулдаг болсныг хэлүүлэхгүй биз.
2. Бөртэ чоно, Гоо маралын удам гэдгээ маш их хүн мэдэж байгаа нь нөгөө талаасаа маш сайн хэрэг. Энэ бол монгол хүний сэтгэлгээний онцлогийг тодруулж, монголчууд өөрсдөө эртнээс түүх, соёлоо тэмдэглэн хөтлөж, уламжлуулан ирсний томоохон жишээ. Чиний энд бичсэнээр сэтгэж ярьж байгаа нь цөөнх. Мэдээж энэ их мэдээлэл дунд байж ямар тэнэг нь одоо цагт өөрийгөө чононоос үүссэн гэж бодохов дээ. Олонх шүүмжилсэн сэдвээрээ тухайн хүн өөрөө алдаж байсан тохиолдол нь их байдаг нь практикаар нотлогдсон байдаг.
3. Ижил тэнгэртээ харагдаж, илүү тэнгэртээ алагддаг гэдэг бол монголчуудыг эрт үеэс дамжиж ирсэн үг хэллэг. Чоно бол авхаалж, самбаа хурд, хүч ихтэй амьтан. Түүнийг мориор, явган нүцгэнээр гүйцэж авлана гэдэг бол эр хүний тэсвэр тэвчээр, хурд, хүч авхаалж самбааг сорьсон ангийн онцгой хэлбэр байсан учир ингэж нэрийдсэн байж таараа. Энэ утгаараа энэ үгээрээ монголчууд эрчүүдийнхээ эр зориг авхаалж самбааг хурцалж байсан. Түүнээс чононоос илүү хурдтай, хүчтэй зэвсэг хэрэглэсэн нөхөр өөрийгөө илүү тэнгэр мэт үзэж байгаа одоогийн залуучуудын хувьд тухайн хүний сул талыг харуулж байгаа юм.
Үгнийх нь логик утгаас хөөж асуудлыг дэвшүүлээд , түүндээ дүгнэлт хийх хэрэгтэй байх. Эртнээс хэлж ярьж ирсэн монгол ухааныг буруушаахын өмнө судлаж, ухаж тунгааж байгаарай. Хэдий үг хэллэг нь одоо цагт үл нийцэх мэт биш боловч үгний цаана үг байдаг монгол өв уламжлалыг хүндэтгэн үзэх хэрэгтэй болов уу.
Авах гээхийн ухаанаар хандана буй за. Бичих их хүсэлт тэмүүлэлд нь амжилт хүсье.

Unknown said...

С.Гантулга аа! Чи уг нь зөв бичих дүрмийн талаар маруухан ойлголттой боловч логик талаасаа гайгүй сэтгэдэг бололтой юм байна. Овоо хүүхэд хүүхэд байна шүү. Бөртэ чоно гэдэг чинь жинхэнэ түүхэн хү, бүр тодруулбал нийтийн тооллын 747 онд Төвдийн алтан сандалт далай совин хааны 5 дахь үеийн нэгэн хааны монгол хатнаас нь 747 онд төрсөн юм шүү. Тэрээр 770-аад онд монгол нутагт ирж монгол аймгуудын тэргүүнээр өргөмжлөгдөж, Гоо марал хэмээх монгол бүсгүйтэй гэрлэсэнээр 774 онд Батачи, 777 онд Батсанаа гэдэг 2 хүүтэй болсон юм шүү... .

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.