2012-09-07

Дартсын спорт


Дартс нь 14-р зуунд Англид үүсч бий болжээ. Сарнайн дайны үед цэргүүд виноны торх руу сум шидэж зугаацдаг байснаас үүдэлтэй. Хамгийн анх Их Британи, түүний хамтын нөхөрлөлийн орнууд, Нидерланд, Ирланд, Скандинавын орнууд, Америкийн Нэгдсэн Улс, Канад зэрэг улсуудад пабд хүмүүс чөлөөт цагаа өнгөрөөх тоглоом хэлбэрээр дэлгэрч эхэлсэн.
Харин манайд 1993 оноос монголчууд Дартсыг спорт гэдэг утгаар нь хүлээн авч хичээллэж эхэлсэн байдаг. Дартсын холбоод сар бүр чансааны тэмцээнүүд, жил бүр багийн болон, хосын, ганцаарчилсан төрлийн улсын аваргын тэмцээнүүдийг зохион байгуулдаг. Одоогийн байдлаар манай тамирчид Дартсын дэлхийн аваргын тэмцээнд багаараа 5-р байр эзэлсэн амжилтыг үзүүлсэн бөгөөд энэ оноос Дартсын спортын тамирчдад Монгол улсын спортын цол, зэрэг олгож эхэлж байна.
Дүрэм: 2 тоглогч ээлжлэн 3, 3 сум тавьж өрсөлдөх бөгөөд 501 юм уу 301-ээс эхэлж авсан оноогоо хасах журмаар хэн түрүүлж 0 оноотой болсон нь хождог. Гэхдээ 0 оноонд хүрэх сүүлийн сумаа заавал бухын нүд, эсвэл 2 дахин үржүүлж авах нарийн хэсэгт онож, яг 0 оноотой болж дуусах ёстой.
Самбарын өндөр шидэлтийн зай: Бухын нүд буюу дартсын самбарын гол цэг нь шалнаас 1.727м буюу 5 фут 8 инч зайд байрлах ёстой. Энэ нь 6 фут өндөртэй хүний нүдний харалдаа байхаар бодож гаргасан тоо аж. Тоглогчийн зогсох шугам нь дартсын самбарын нүүрнээс 2.369м буюу 7 фут 9¼ инч зайд байрлана.
Хэрэв та дартсын уралдаан тэмцээний мэдээлэл болон тус спортын талаар мэдээлэл авахыг хүсвэл: Бидэнтэй нэгдээрэй! 
Монголын дартс сонирхогчидын холбооны 6р сарын тэмцээний үеэр

0 сэтгэгдэл:

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.