2012-09-06

Аялал №10. Өврийн сайхан хангай нутгаар... (1/3)

"Зөвхөн Монголдоо" бүлгийн 10 дахь аялал Аялал бүлгийн 20 гаруй гишүүдээс бүрдсэн баг 2012оны 5р сарын 18-20ны Баасан, Бямба, Ням гарагуудад Өвөрхангай чиглэлийн "УБ - Элсэн тасархай - Хархорин - Үүртийн тохой - Улаанцутгалан - Төвхөний хийд - УБ" маршрутын дагуу 900орчим км аялалаа. Ингээд аялалын фото тэмдэглэлээ толилуулая!

Баасан гарагийн орой 8 цагийн үед хотоос гарч Элсэн тасархай зүг хөдлөв. Тэндээ хоноглон өглөө Элсэн тасархайг үзэж сонирхон цааш хөдлөх төлөвлөгөөтэй.

МАРШРУТ №1. Элсэн тасархай: Улаанбаатар хотоос 290 км зайд оршдог. ХөгнөХан уулын баруун хажуугаас Батхаан уулын баруун суга хүртэл 80 километр үргэлжилдэг. Хангай нутагт байх элс гэдэгээрээ онцлог.
Элсэн тасархайн өглөө. Манай отог :-)



Элсэн тасархайг түшиглэсэн жуулчны баазууд







Торго мэт элс






Шаазгай
Элс

Элсэн тасархайгаас цааш Хархорин хотруу хөдлөв
Элсэн тасархайн баруун хойно нэгэн толгод.
Уул, толгодууд дээр суварга барих шинэ мода дэлгэрч дээ...


Амгалан хөдөөө...

МАРШРУТ 2. Хархорин хот: 13-р зууны үеийн Монголын эзэнт гүрэн, 14-15-р зууны үед Юань улсын Харкорум хэмээх нийслэл байсан.


 Эрдэнэзуу хийд харагдаж байна.
Эрдэнэзуу хийдийн урдхан байх Мөнгөн мод
Эрдэнэзуу хийдийн урдхан байх Мөнгөн мод


 
 Эрдэнэзуу хийдийн өмнө Энэтхэг, Хятадаас оруулж ирсэн боловуу гэмээр эдлэлүүд мөн Хархорин хотын ойр орчимоос олдсон сумны зэв зэрэгийг зардаг урт худалдааны хэсэг байх аж.

Хатан хөөрөгнүүд

Энэ удаагийн тэмдэглэлээ түр завсарлая. Дараагийн тэмдэглэлүүдээр Эрдэнэ зуу хийд, Үүртийн тохой, Орхоны хүрхрээ, Хүннүгийн үеийн булш, Эзэнт гүрний хөшөө болон Төвхөний хийдийн фото тэмдэглэлүүдээ сонирхуулна.

0 сэтгэгдэл:

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.