2011-11-12

Чимээгүй хайр - Сургамжит өгүүллэг

Хайр
Гэр бүлийн уламжлалаа бодоод охиноо ядуу хүнтэй амьдарвал насан туршдаа зовно гэж үздэг учраас эцэг эх нь охиноо найз залуутай нь уулзуулж учруулахыг хориглодог байлаа. Гэр бүлийн шахалт дарамтаас болж хайртай хос цаг үргэлж л муудалцана. Охин найз залуудаа дэндүү хайртай ч түүнээс цаг үргэлж "Чи надад тэгээд хэр их хайртай юм бэ?" гэж асууна.
Харин залуу үг дуу цөөтэй учраас уурыг нь тэр дор нь л хүргэж орхино. Гэр бүлийнхээ асуудлаас болж охин түүнд байнга л уурлах боловч найз залуу нь дуугүй л байдаг байлаа.
Хоёр жилийн дараа залуу сургуулиа төгсөж, гадаадад үргэлжлүүлэн суралцахаар болов. Явахынхаа өмнө найз охинтойгоо уулзаж "Би үг хэлэхдээ тийм сайн хүн биш л дээ. Гэхдээ би ганцхан зүйлийг л мэдэж байна. Би чамд хайртай. Хэрэв зөвшөөрвөл үлдсэн амьдралаа надтай хамтдаа өнгөрүүлээч? Гэр бүлийн чинь төлөө чадах бүхнээ хийхээ амалъя. Надтай гэрлээч?" гэжээ.

Охин ч зөвшөөрч, залуу хэлсэн үгэндээ хүрэх нь нэгэнт тодорхой болсон тул эцэг эх нь ч арга буюу гэрлэхийг зөвшөөрч тэд сүй тавьжээ.
Өдөр хоног өнгөрсөөр л ... Охин ажлаа хийж, залуу үргэлжүүлэн суралцсаар л ... И-мэйл болон утсаар харилцах нь хэдийгээр тэдэнд хэцүү байсан ч хайрынхаа төлөө тэмцсээр л байлаа.
Нэг өдөр охин ажил руугаа явах замдаа машинд мөргүүлж хүнд гэмтэл авчээ. Охиныг ухаан ороход аав ээж нь хажууд нь байлаа. Ээжийнхээ уйлж байхыг хараад тайвшруулахыг хичнээн хичээвч амнаас нь ямар ч авиа гарахгүй байсан нь эмчийнх нь хэлснээр тархиндаа гэмтэл авснаас хэл ярианы төв нь ажилгүй болсон буюу хэлгүй болсон байжээ.
Охин сэтгэлээр ихэд унахын хажуугаар чимээгүйхэн уйлсаар л ... Түүнийг гэртээ ирэхэд утасны дуудлагаас бусдаар бүх зүйл хэвийн байлаа. Утас дуугарах тоолонд зүрх нь хүчтэй өвдөнө. Тэрээр өөрт тохиолдсон явдлаа сүйт залуудаа хэлэхийг хүсээгүй бөгөөд түүндээ дарамт учруулахыг бодохгүй л байлаа. Ингээд хайртай залуудаа түүнийг хүлээж чадахгүй болсон тухай бичсэн захиа илгээлээ. Утсаа ч авахаа болилоо ... Найз залуугаас нь хэдэн мянган дуудлага, захиа ирсээр л ... Охины хийж чадах цорын ганц зүйл бол чимээгүйхэн л уйлах болсон байв. Тэр уйлсаар л ...
Ганц охиноо энэ бүхнийг эцэслэж, аз жаргалтай болох болов уу гэсэндээ нүүхээр болжээ. Шинэ орчинд очоод охин дохионы хэл сурч, амьдралаа шинээр эхлэхийг хичээж өдөр бүр өөртөө найз залуугаа мартах хэрэгтэй гэдгээ байнга сануулна.
Нэг өдөр найз нь ирж өнөө залууг эргээд ирсэн мэдээг дуулгав. Найзаасаа өөрийнхөө ийм байдалтай болсон тухай хэлэхгүй байхыг хүссэн бөгөөд залуугийн талаар өөр сураг ажиг үгүй байлаа.
Нэг жилийн дараа найз нь өнөө залуугийн хуримын урилгатай дугтуйг авчирч өглөө. Охин сандарч дугтуйг нээтэл өөрийнх нь нэрийг бичсэн урилга байлаа.
Юу болоод байгааг найзаасаа асуухаар эргэтэл хайртай залуу нь түүний өмнөөс эгцлэн зогсож байна. Тэрээр дохионы хэлээр, "Би энэ дохионы хэлийг сурах гэж нэг жил боллоо. Би чамдаа амласнаа мартаагүй юм шүү гэдгийг хэлэх гэсэн юм. Чинийхээ дуу хоолой болохыг зөвшөөрнө үү? Би чамдаа хязгааргүй их хайртай!" гэж хэлээд хуримын бөгжөө зүүж өгөв.



11 сэтгэгдэл:

null
zochin (зочин)
yoo yg uilah shahlaa tasarhai
бөнжиг (зочин)
сэтгэл хөдөлгөм сайхан өгүүллэг байна. Би харин уйлах шахлаа биш уйлчихлаа. :Р
jagaanet (зочин)
сайхан өгүүллэг байна. :D
bjl (зочин)
bi j gsn uiljlaa :((
Аймааар иртэй хутга
Өөрийн чинь блогт дуртай болсоор л байна шүү кк
Khulan
үнэхээр нүдэнд нулимс цийлэгнээл ирлээ.Өдөр бүр зочилдог блог маань нэгээр нэмэгдлээ.
Ицми
гояымоо.. гэхэд энэ чинь ном болж худалдаанд зарагддаг юмыг ингэж хамаагүй нийтлэж болжаамуу?... за яады яады.. туркууд мөнгө алдаад юу л шалив гэж.. тэгснээс монголын залуус хэрэг болох зүйлсийг уншиж л байг хэхэ
enhrii (зочин)
gogo...
TSP (зочин)
GOY YUMAA AMIDRAL DEER IIM HAIR BH BOLUU
Зузу
нэг юм бодогдуулаад л сэтгэл огшоод л явчихлаа...Энэ сургамжит өгүүллэгийг чинь сонсохоор хийчихэж болох уу? Би яг бичлэг хайж байсан юм Анх удаа л уншиж үзэн туршилт хийх гээд байна л даа
Mozuk (зочин)
Uneeheer ih taalaglaa naizaa. Iim hair hun bolgontoi uchiraasai gej chin setgeleesee husmeer baina.

2 сэтгэгдэл:

naka said...

minii hoinoos gvigeed l minii hvssen bvgdiig hiideg neg bandi bdiim l da bi tvvniig ogt hairladagvi harin odoo haieladag bolchloo.ygd hairlahgvi bgaga mdkv bga ch terend dutagdah zvil bhgvi tsarai bga yu bga setgel bga yu bga hvn chanar bga yu bga bi tvv
niig odoonoos hairlanaa

Anonymous said...

энэ өгүүллэгийн зохиогч монгол залуугийн нэрийг бичихгүй яасан юм бэ.

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.