Дэндүү их хайртайдаа
Чамтай би ханилахгүй
Дэргэд чинь өнгөө гээж
Дээлэнд чинь нулимсаа шингээхгүй
Унаж боссон амьдралд
Уусан байхыг чинь харахгүй
Уруулд чинь духаа наагаад
Учирлаж гуйхгүй
Дэндүү хайртайдаа
Чамтай би ханилахгүй
Хардахын зовлон эдлүүлж
Хажууд чинь би гоёхгүй
Зовлон жаргалын сүүдэрт
Зогдор чинь буухыг үзэхгүй
Өвөрт чинь гандаж
Өөрийг чинь элээхгүй
Дэндүү хайртайдаа
Чамтай би ханилахгүй
Зүс сайханд хууртаж
Зүрхээ эмтлэхийг чинь мэдэхгүй
өнчрөлийн гашуунд сэтгэлээ үйн
Өр чинь сэмрэхийг тэвчихгүй
Өтлөхийн үнэнд гүйцэгдсэн
Өндрөөс унахдаа өвдөхийг чинь мэдэхгүй
Дэндүү хайртайдаа
Чамтай би ханилахгүй ээ
2012-09-21
Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...
-
Нэгэн алдартай уран илтгэгч 200 хүн цугласан том танхимд илтгэлээ тавьж байна. Гэтэл тэрээр гэнэт 20 долларын дэвсгэрт гаргаж ирээд хэн нэг...
-
Дуучин: Батболд Дэлгэж барьсан хадаг шиг Дээдлэн хайрлах нутгийн уулаа Дэндүү их хайраар өсгөсөн Дэлхийд ховорхон миний ханагар ...
-
1625 онд Манж Чин улсын угсаа залгасан хунтайж Тай Цун нь 15 хан настай нэгэн охинтой ураглан хуримлажээ. Энэ охин бол Хорчин аймгийн ноё...
-
Монгол блогчид - 2011 наадам Монгол блогчид наадам яг 4-н жилийн өмнө болж байжээ. / ФБ сануулав Шагнал нтр аваад нэг их бичээгүй бо...
-
Шинэ оны эхний өглөөний нар. Цонжин болдог орчимоос... Шинэ ондоо санасан сайн үйл бүхнээ бүтээгээрэй найзуудаа! :-)
-
Нэгэн сувилагчийн ярьсан түүх: “Би олон жил энэ эмнэлэгт ажилласан. Эцсийн мөчөө хүлээж буй өвчтөнүүд л миний хариуцсан тасагт ирдэг. Тэдн...
-
Яаая хүмүүс нээрээ "Бид чинь Бөртэ чоно Гуа маралын удамтай" гэж ирээд л "Чоно гэдэг чинь ижил тэнгэртэйдээ харагддаг Илүү т...
-
2011онд Говийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн сургаалиа айлдаж, алдарт бүтээлүүдээ туурвиж, амьдарч байсан газар болох Дорноговь ...
-
Саяхан нэгэн өвөрмөц дэлгүүр нээгдсэн байна. Нэр нь “ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ДЭЛГҮҮР”. Гэхдээ эрэгтэйчүүдийн бараа биш харин жинхэнэ утгаараа ...
-
" Алхаж яваа хүн бүдэрдэггүй гүйж яваа хүн бүдэрдэг " гэдэг үгийг би анх бүү яар! аливаа зүйлд тайван ул суурьтай ханд гэсэн у...
"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.



1 сэтгэгдэл:
wow goy shvleg bn
Post a Comment