2013-01-23

Афоризм - 2

Бурханлиг байя гэвэл өдөрт нэг удаа,
Хvмvvнлэг амьдаръя гэвэл өдөрт хоёр удаа,
Амьтанлаг явъя гэвэл өдөрт гурван удаа хооллож бай.
Бурхан багшийн сургаал
*               *               *

Эрvvл байя гэвэл ногоо ид,
Урт насалъя гэвэл жимс ид,
Удаан жаргая гэвэл хvvхдээ хvмvvжvvл.
Богд зонхово
*               *               *

Мөнгө хамгийн vнэт зvйл гэж одоо vзэхээ больсон цаг.
Хамгийн vнэтэй зvйл бол хvн, хvний оюуны хvчин зvйлvvд юм.
Ерєнхий сайд асан Д.Бямбасvрэн
*               *               *

Хvний сэтгэлгээний гадаад илрэл нь vг бөгөөд зөв сэтгэдэг хvн зөв ярьдаг.
Нэрт нийтлэлч Баабар
*               *               *

Аяа бас эрдмийг суралгvй элдвийг сурагч банди нар ичиг ичиг.
Д.Равжаа
*               *               *

Номын утга нь тэнгэр мэт агуу, дэлхий мэт өргөн, далай мэт гvн.
Номыг унших нь тэнгэрт нисэж, дэлхий тойрч, далайд хөвөх мэт.
Соён гэгээрvvлэгч Ц.Дамдинсvрэн
*               *               *

Хээрийн галуу нисэн vл хvрэх газраас Хvний хvv эрдмийг өвөрлөн харина.
Д.Нацагдорж
*               *               *

Хvнд чи тус болсон бол дуугvй яв
Хvн чамд тус болсон бол ярьж яв
Б.Лигдэн

*               *               *
Орон зай, цаг хугацааны эрхшээлд бус, харин тvvнийг өөртөө багтааж амьдар.
Төр нийгмийн нэрт зvтгэлтэн О.Дашбалбар
*               *               *
Мэсний шарх эдгэдэг.
Үгний шарх эдгэдэггvй.
Монголын нэрт соён гэгээрүүлэгч Дулдуйтын Данзанравжаа
*               *               *


1 сэтгэгдэл:

null
bolormaa (зочин)
сайн байна уу?Юуны өмнө баяр хүргьз.Санаандгүй л хэлчихсэн ганц үг хүний зүрхийг чулуу мэт өвтгөдөг.Гол яагаад тунгалаг байдаг гээч...Урсдаг болохоороо л тунгалаг байдаг.Хүний сэтгэл яг үүнлүүгээ уучилж, өршөөдөг болохоороо л тунгалаг байдаг аж...Санаандгүй ч бай, санаатай ч бай бусдын шидсэн үгний чулууг ирийг нь элээж, зөөлөн болтол нь хүлээгээрэй.

0 сэтгэгдэл:

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.