2011-07-01

Нэрийн хуудас солилцох ёс зүй

Нэрийн хуудсыг өнөөдөр хүмүүс, тэр дундаа бизнесийн салбарынхан ихээр хэрэглэх болжээ. Мэдээж энэ нь мэдээлэл солилцох хамгийн хурдан бөгөөд амар арга.
Тэгвэл нэрийн хуудас солилцох бичигдээгүй хуулиуд байдаг аж. Дүрэм ёсоор нэрийн хуудсыг хувь хүн өөрийн биеэр харилцагч хүндээ өгдөг. Ажил хэргийн уулзалтанд очсон хэн боловч нэрийн хуудсаа заавал үлдээх ёстой.

1. Нэрийн хуудас өгөх энгийн, заавал гүйцэтгэх дүрэм байдаг. Нэрийн хуудсыг өгөхдөө цаад хүн нь шууд унших байдлаар өгдөг. Нэрийн хуудсаа өгөөд өөрийн овог нэр, хашдаг ажил албыг давхар хэлж өгнө.
2. Нэрийн хуудсыг хүлээж авч байгаа тал эхэлж өгдөг дүрэмтэй.
Гадаадын түншдээ нэрийн худас өгөхөд илүү нарийн дүрэм баримтална. Ийм уулзалтанд нэрийн хуудасгүй очих нь хамгийн бүдүүлэг явдалд тооцогддог. Хэрэв хэсэг бүлэгийн уулзалтанд очсон бол нэрийн хуудсаа эхлээд хамгийн өндөр тушаалын хүнээс эхэлж гардуулдаг.
Ингэхдээ өгч байгаа болон хүлээн авч буй талууд харилцан мэхийх хэрэгтэй. Энэ нь ялангуяа япон, солонгосчуудад их хамаатай. Бусад орныхны хувьд заавал мэхийх шаардлагагүй. Азийн орнуудад нэрийн хуудсыг хоёр гардаж өгч, авдаг заншилтай. Мөн нэг гараараа авах бол баруун гараараа авна. Ажил хэргийн уулзалтын үед нэрийн хуудас хүлээн авсан хүн цааш далд хийлгүй өмнөө тавьдаг.
3. Хангалттай хүрэлцэхүйц нэрийн хуудас авч яв. Олон хүнтэй үед заримд нь дутвал эвгүй байдалд орно.
4. Мөн хүний нэрийн хуудсан дээр ямар нэгэн тэмдэглэгээ хийхийг хориглоно. Мөн гартаа эргүүлэх, хуруу гараараа заах зэрэг нь зохисгүй. Өөрийн болон бусдын нэрийн хуудсыг хувцасны халаасанд хийж хэрхэвч болохгүй. Тусгай нэрийн хуудасны саванд хийж заншаарай. Тийм савыг эрэгтэйчүүд пиджакны зүүн талын дотор доод жижиг халаасандаа, эмэгтэйчүүд цүнхэндээ авч явах нь зохимжтой.
5. Нэрийн хуудсан дээр байгууллагын нэр, овог нэр, албан тушаал, уол хэргэмийн нэр, шуудангийн болон интернетийн хаяг, утас, телефон, факсын дугаарыг бичдэг.6. Заавал 2 хэл дээр бичнэ. Энэ нь эх хэл, ажил байдлын онцлогоос шалтгаалан аль нэг гадаад хэл буюу англи хэл, эсвэл очих улсын хэл дээр бичиж болно. Гэхдээ олны дунд түгээмэл сайн мэддэг, олон улсын хураангуйлсан үг ба лого зэргийг орчуулах хэрэггүй. Дашрамд дурдахад нэрийн хуудсан дээрх чухал мэдээллийг голд нь болон баруун дээд буланд нь бичвэл үргэлж илтод байж хүний нүдэнд шууд тусдаг байна. Хүнээс нэрийн хуудсыг нь мөн 2 гардан аваад шууд унших ёстой.
7. Нэрийн хуудсыг авто машин, автобус, хонгил,цахилгаан шатанд солилцох нь эвгүй тул зөвхөн албан ёсны уулзалт, зоог дээр солилцвол зүйтэй. Зочноо анзаараагүй үед, завгүй, гар нь сул биш байхад нэрийн хуудсаа өгөх гэж бүү яар.
8. Эцэст нь сануулахад, хэрэв нэрийн хуудсыг нь авсан л бол зөвхөн нэрээр нь эсвэл цол хэргэм, албан тушаалаар нь дуудах нь зүйтэй. Чухам харилцааны энэ таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд л харилцаа эхлэхээс өмнө нэрийн хуудсаа солилцдог учиртай юм.
Эх сурвалж : http://biznetwork.mn/topic/show/28098/1

1 сэтгэгдэл:

Гантулга said...

1 сэтгэгдэл:

САНАСААР
харин наадхыг чинь сурмаар л байгаа юм даа чадахгүй байгаа юм хэхэхэ
2011 оны 04-р сарын 11

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.