2011-07-01

Амжилттай яваа МОНГОЛ эр хүн бүрийн ард ухаалаг МОНГОЛ бүсгүй бий... /Домог/

Домог
Хэдэн зууны өмнө монголын дайчин эрсийг дийлж чадаагүй дорны нэг их хаан нэгэн туршуулыг явуулсан юм гэдэг. Түүний үүрэг даалгавар нь монгол эрсийн дайчин, эрэмгий, эх оронч шинж чанар хаанаас бүрдэн бий болдог, яагаад нүүдэлчин эрсийг зэр зэвсгийн илүүгээр ч дийлж чадахгүй байгаагийн ул суурийг олж сул талыг илрүүлэх байжээ. Тэр хүн монголын нутгаар хөндлөн гулд таван жил явсан гэдэг. Тэгээд буцан ирж хаандаа бараалхан ингэж хэлсэн юм гэнэ: Агуу их хаан минь ээ. Таны тушаалаар монгол эрсийн уугуул нутагт таван жил амьдарлаа. Нэг л зүйлийг ойлголоо. Монгол дайчин эр бүрийн ард ухаан төгс хатан байна. Тэр хатан болгон хүү төрвөл чи бол монголын хаан. Чи дайчин эр болж монгол эх орноо хамгаалан тэмцэх ёстой гэж сургаж өсгөдөг юм байна. Охин төрвөл чи бол монголын хатан. Чи дайчин монгол эрийн хатан байж үр хүүдээ хааны болон хатны зэрэгт өсгөх ёстой гэж сургадаг юм байна. Тиймээс ч монгол нутагт айл бүрт хаан, хатан өсөн торниж, бидэнтэй байлдаж буй эрс өөрсдийгөө тэр нутгийн хаан нь гэж үздэгээс амь хайрлалгүй тэмцэлдэж чаддаг юм байна. Тэд хэдий арьс хөдөс нөмөрсөн ч дотроо хааны зэрэгт сэтгэж байгаагаас бид дийлдэггүй юм байна. Бид нэг дайчин эрийг устгахад ард нь арван хаан өсөн бойжиж байдаг юм байна гэжээ.


21 сэтгэгдэл:

Хайрош (зочин)
Сайхан домог байна шүү.
2011 оны 04-р сарын 29

uyanga (зочин)
урьд нь сонсож байсан домог байна. сэтгэхүйн цар хэмжээ нь их байсан бгаан хэхэ. ийм учраас манж нар эмэгтэй хүнийг дорд гэсэн ухамсар суулгаж (баганаас дээш гарч болохгүй нтр гээд) эрэгтэй хүмүүсийг нь лам болгож байсан гэсэн гэж дуулсын байна.
2011 оны 04-р сарын 30

Lhagvasuren (зочин)
Энэ гоё Нийтлэл болж, Монгол эр хүн бүрийн амжилтын ард Монгол эмэгтэй хүний ухаан бий гэдэгт би итгэдэг
2011 оны 04-р сарын 30

burtuchono (зочин)
tiim shuu mongol hatadiin uhaanaar mongol huuhed er bolj usdug blee
2011 оны 05-р сарын 01

Noyon soliot (мобайл зочин)
Tmee bi mongoliin haan
2011 оны 05-р сарын 01

burtuchono (зочин)
tiim shuu mongol hatadiin uhaanaar mongol huuhed er bolj usdug blee
2011 оны 05-р сарын 01

Зүрх
сайхан домог байна аа
2011 оны 05-р сарын 01

s (зочин)
Bi ene delkhiin haan.
2011 оны 05-р сарын 02

Зочин
Сонч байсан домог байна, эмэгтэй хүнийг төрийн 7н эрдэнийн нэг гэж үздэг байсан гэсэн
2011 оны 05-р сарын 02

САНАСААР
дандаа л баатрууд хатнууд хаадууд блог бичиж сууна ш дээ би сэнтийнээсээ бичив ...
2011 оны 05-р сарын 02

u1tuba (зочин)
тийм ээ үнэн
2011 оны 05-р сарын 02

Mozula (зочин)
uneheer saihan domog bnaa. unshsan hun negiig bodoj uhaarhaar ym bna.uuniig tavisan blogiin ezen hatandaa bayarlalaa.
2011 оны 05-р сарын 02

"Маргад-Эрдэнэ"
үнэхээр их таалагдлаа гоё домог байна.
2011 оны 05-р сарын 03

Хулан
гайхалтай...
2011 оны 05-р сарын 03

B.Urangoo (зочин)
Тийм шүү. Монголчууд хол сэтгэж, алсыг хардаг байж л бидэнд энэ нутаг орныг үлдээсэн. Монголын хөх өвгөд, ухаант хатдаас харийнхан үхтэлээ айдаг байсан нь нууц биш. Домогт баатруудаас нь илүү хөх өвгөд, ухаант хатдаас нь илүү айдаг байсанд улс орон оршин тогнодог гэж үздэг юм билээ. Бахархмаар... охидууд минь бодож л явахад илүүдэхгүй шүү
2011 оны 05-р сарын 03

mazaalai (зочин)
Сайхан юм оруулсан байна .
2011 оны 05-р сарын 04

Бодолхон
гоё юм аа. гэхдээ бодохнээ орчин үед ч амжилттай залуус эрчүүдийн ард сайн хань, ухаантай гэргий байдаг гэдэг шүү дээ
2011 оны 05-р сарын 04

Атаархуу Аз
мммхн сайхан домог байна домог ч гэж дээ одоо ч гэсэн бид ингэж сэтгэсээр л байга гэж боддог
2011 оны 05-р сарын 05

Аниргүй
өөө бурхан минь яасан сайхан домог (үлгэр) вэ? нээрээ л тийндээ гэж бодсон чинь хамаг арьс бүрзийчихлээ байна лайк
2011 оны 05-р сарын 31

Уншигч (зочин)
маш сайхан санагдлаа
яг үнэн дээ
2011 оны 06-р сарын 15

2 сэтгэгдэл:

Гантулга said...
This comment has been removed by the author.
Hodko said...

Маш сайхан сэтгэгдэл үлдлээ.

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.