2011-07-01

Эссэ хэрхэн бичих вэ?

Хvн уншиж сурахаасаа ємнє хамгийн тvрvvнд бодож сурдаг уу? Бичиж сурахаасаа ємнє хамгийн тvрvvнд уншиж сурдаг уу?
Хvн єдрєєс єдєрт геометр прогрессоор єсєн нэмэгдэж байгаа мэдээлэл, ном, сэтгvvлийг ямарч замбараагvй уншвал “бариагvй ч номгvй, барьсан ч чиггvй байрны хvvхдvvд” болох нь ойлгомжтой. Оюутан залуус бид хэрэгтэй мэдээллээ хайж олоод уншихад ч учир байдаг бол тэрхvv уншсан мэдээллээ хэрхэн эзэмшснээ эссе бичиж, яаж илэрхийлж сурах вэ?

Амьдралаас хэрхэн хүссэнээ авах вэ?

1. Та амьдралаас хүссэнээ авахын тулд эхлээд өөрийгөө хэн гэдгээ сайн мэдэж байх хэрэгтэй. Өөрийгөө чухам хэн бэ гэдгээ үнэлж,дүгнэх нь танаас нилээд хугацаа шаардаж болно.
Танд өөрийгөө үнэлэхэд тус болох дараах  асуултууд байдаг.
  • Та өөрийн сурахыг хүсэж байгаа зүйлээ хэр сайн судалсан хүн бэ?
  • Та амьдралынхаа өөр өөр салбаруудад ямар ямар хүчин чармайлтуудыг гаргадаг вэ?
  • Таны хамгийн давуу болон сул талууд юу вэ?
  • Та найз нөхөд, ажил, хоббигоо хэрхэн сонгодог вэ?
  • Та танил хүмүүс, гэр бүл, найз нөхөд, танихгүй хүмүүстэй хэрхэн харьцдаг вэ?
  • Та өөртэйгээ ярилцдаг уу?
  • Танд маш их бололцоо байгаа. Та тэднээс хэдийг нь хөгжүүлж чадсан бэ?
  • Таны хамгийн муу зан чанар тань юу вэ?
  • Та өнгөрсөн жил, түүний өмнөх жилүүдэд, өнгөрсөн сард, түүний өмнөх сард та ямар ажлуудыг хийж гүйцэтгэсэн бэ?
  • Таныг хэн гомдоож байсан бэ? Та хэнийг гомдоож байсан бэ?
Хамгийн гол асуулт бол та 5 жилийн өмнө өөрийгөө төсөөлж байсан шигээ, хэдэн жилийн өмнө хүрнэ гэж бодож байсан түвшиндээ одоо хүрсэн байна уу, үгүй юу?
Тэгэхээр та эдгээр асуултуудад хариулах үед л өөрийгөө хэн гэдгээ ухаарсан байх.
Таны юу хүсэж байгаа чинь таныг хэн гэдгийг мөн тодорхойлох болно.

Эйнштенээс суралцахуй...

1. Сониуч зандаа хєтлєгд: Ямар зvйл чиний хорхойг хvргэж, сониуч занг чинь єдєєдєг вэ? Тэр сонирхсон зvйлдээ vнэн сэтгэлээ зориулах хэрэгтэй.

2. Цєхрєшгvй зан гэдэг бол vнэлж баршгvй эрдэнэ юм. Та тэсвэртэйгээр бvхнийг давж, зорьсон зогсоолдоо хvрч чаддаг уу? Шуудангийн маркийг бодоод vз дээ. Тvvний vнэ цэнэ нь дугтуйн дээр наасан vеэс эхлэн зорьсон газраа очин захидлыг задлах хvртэл байдаг.

3. Одоо цагт анхаарлаа хандуул:
Ухаанаа тєвлєрvvлэх эсэхээс л амжилт, алдаа хоёрын ялгаа гардаг юм шvv.

4. Тєсєєлєл хамгийн хvчтэй: “Тєсєєлєл дотор бvгд бий. Энэ бол ирээдvйн одоо цаг юм. Тєсєєлєл бол мэдлэгэзс ч илvv чухал шvv. Оюун ухааны мєн чанар нь хэр их зvйл мэддэгээс бус, харин хэрхэн амжилттай тєсєєлж чаддагаас л хамаардаг.

Нэрийн хуудас солилцох ёс зүй

Нэрийн хуудсыг өнөөдөр хүмүүс, тэр дундаа бизнесийн салбарынхан ихээр хэрэглэх болжээ. Мэдээж энэ нь мэдээлэл солилцох хамгийн хурдан бөгөөд амар арга.
Тэгвэл нэрийн хуудас солилцох бичигдээгүй хуулиуд байдаг аж. Дүрэм ёсоор нэрийн хуудсыг хувь хүн өөрийн биеэр харилцагч хүндээ өгдөг. Ажил хэргийн уулзалтанд очсон хэн боловч нэрийн хуудсаа заавал үлдээх ёстой.

Амжилттай яваа МОНГОЛ эр хүн бүрийн ард ухаалаг МОНГОЛ бүсгүй бий... /Домог/

Домог
Хэдэн зууны өмнө монголын дайчин эрсийг дийлж чадаагүй дорны нэг их хаан нэгэн туршуулыг явуулсан юм гэдэг. Түүний үүрэг даалгавар нь монгол эрсийн дайчин, эрэмгий, эх оронч шинж чанар хаанаас бүрдэн бий болдог, яагаад нүүдэлчин эрсийг зэр зэвсгийн илүүгээр ч дийлж чадахгүй байгаагийн ул суурийг олж сул талыг илрүүлэх байжээ. Тэр хүн монголын нутгаар хөндлөн гулд таван жил явсан гэдэг. Тэгээд буцан ирж хаандаа бараалхан ингэж хэлсэн юм гэнэ: Агуу их хаан минь ээ. Таны тушаалаар монгол эрсийн уугуул нутагт таван жил амьдарлаа. Нэг л зүйлийг ойлголоо. Монгол дайчин эр бүрийн ард ухаан төгс хатан байна. Тэр хатан болгон хүү төрвөл чи бол монголын хаан. Чи дайчин эр болж монгол эх орноо хамгаалан тэмцэх ёстой гэж сургаж өсгөдөг юм байна. Охин төрвөл чи бол монголын хатан. Чи дайчин монгол эрийн хатан байж үр хүүдээ хааны болон хатны зэрэгт өсгөх ёстой гэж сургадаг юм байна. Тиймээс ч монгол нутагт айл бүрт хаан, хатан өсөн торниж, бидэнтэй байлдаж буй эрс өөрсдийгөө тэр нутгийн хаан нь гэж үздэгээс амь хайрлалгүй тэмцэлдэж чаддаг юм байна. Тэд хэдий арьс хөдөс нөмөрсөн ч дотроо хааны зэрэгт сэтгэж байгаагаас бид дийлдэггүй юм байна. Бид нэг дайчин эрийг устгахад ард нь арван хаан өсөн бойжиж байдаг юм байна гэжээ.

Өөдрөг явах 25 зарчим

1. Сэтгэлийн их тэнхээтэй бай
2. Хэн нэг нь таныг ивээнэ гэж бvv найд. Єєртєє л найд. Бусдын хийснийг ажиглан єєрєє бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд.
3. Зорилготой байж тvvндээ хvр. Хий хоосон мєрєєдєлд бvv авт. Хийх зvйлээ тєлєвлє.
4. Нєхрєє зєв ол. Чамайг єєд татах нєхєр ол.
5. Тєлєвлєгєєтэй ажил. Маргааш юу хийхий урьд орой нь тєлєвлє. Олон жилийн дараа ямар зорилго биелvvлсэн байхыгаа ч тєлєвлє.
6. Vгvй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа эвгvй байдаг ч vгvй гэж хэлж сураагvй, урсгалаар явдаг хvн єєдтэй явсан нь vгvй.
7. Єєрийгєє битгий чамла. Хувийн¬хаа шилдэг чанаруудыг улам бvр зvлгэн єнгє оруул.
8. Муу зуршлаас бага багаар сал. Дутагдлаа шударгаар хvлээн, єєрийгєє зэмлэж сур.
9. Єдрийн аль цагт хамгийн их бv¬тээлтэй байдгаа мэдэж ав. Чухам тэр л цагийг дэмий бvv vр.
10. Хийх гэж буй зvйлээ vнэхээр чухал эсэхийг єєрєєсєє асууж тунгаа¬гаарай.
11. Битгий цухалдаж бачимд. Яагаад гэдгийнх нь учрыг ол.
12. Vнэхээр юм хийж бvтээе гэвэл биеээ эрvvл авч яв.
13. Сайн сайхныг мєрєєд. Гутранги vзэл сайн юманд хvргэдэггvй. Vvнээс ч их юм хийж чадна гэж єєрийгєє зоригжуулж байв.
14. Хийх зvйлсээ зvрх алдалгvй барьж ав. Ажлаа хаанаас, юунаас эхлэхийг эхлээд бод. Дараа нь ямар аргаар хийхээ тунгаа. Хvнтэй элбэх бол тvvнтэйгээ зєвлєлд. Бvтэх эсэхийг нь тооцоолж, vр дvнг нь шалгаж бай.
15. Та дарга ч бай, цэрэг ч бай хувийн харьцаагаа ухамсарла.
16. Бусдыг ашигтай зvйлд урам¬шуулан ятга, зоригжуул, тусал.
17. Хийх гэсэн ажлаа хойш нь бvv тавь. Нэн даруй хийж сур.
18. Бусдын vгийг нухацтай сонсож сур. Хvний хэлснээс хэрэгтэйг нь ав, хэрэг¬гvйг нь хая. Бусдын шvvмжлэлийг хvлээж авч сур. Энэ нь ямагт амжилт олохын vндэс байдаг.
19. Учрах бэрхшээл саадыг урьдчи¬лан тооцоолж бай. Тэгвэл таны ажил бvтэмжтэй болно.
20. Мэдрэхvй, зєн совиндоо vе vе ч болов итгэж бай. Дан ухаанаар бvхнийг дийлэхгvй байх vе бий.
21. Даруу байж сур. Бардам зан, хулч¬гар шинж хvнийг єєдтэй болгосон удаагvй.
22. Хийж байгаа зvйлээ хvнд, хэцvv гэж хааяа ч болов бусдадаа ойлгуулж бай.
23. Хvнээс vг дуулах сайхан. Бусдыг магтаж, єєрийгєє магтуулахад юу нь муу байх вэ?
24. Єєртєє их vvрэг, ачаалал хvлээж сур. Тэгвэл илvv ихийг бvтээнэ.
25. Тайван бай. Бусад чинь оволзож байсан ч тайван байж гагцхvv зорилгоо хэрэгжvvлэхийг хичээж сур. 

2011-06-16

Зорилготой хүн дэлхий дүүрэн боломж ярьдаг ...

Агуу хүмүүс сэдэв ярьдаг.
Энгийн хүмүүс амьдрал ярьдаг
Жижиг хүмүүс хүн ярьдаг
Зорилготой хүн дэлхий дүүрэн боломж ярьдаг
Зорилгогүй хүн таваг дүүрэн бэрхшээл тоочдог
Хүчирхэг нь боломжийг бүтээдэг
Оюунлаг нь боломжийг ашигладаг
Сул дорой нь боломжийг хүлээдэг
Тэнэгүүд нь боломжийг алддаг.

2011-06-08

Титэм үг - Мэдлэг бол хүч

МУ-ын Еранхийлөгч асан Нацагийн Багабанди

Багабанди
Шувууд даль жигүүрийнхээ хүчээр зах хязгааргүй уудам огторгуйд элин халин нисдэг билээ. Хүүхэд, залуус та нар танин мэдэхүйн орчлон ертөнцийн уудам орон зайд шувуу адил чөлөөтэй нисэх хүсэл мөрөөдөл тээж яваа, мэдээж. Нисэхийн тулд та бүхэнд шувуудын адил даль жигүүр хэрэгтэй. Энэхүү даль жигүүр нь мэдлэг юм. Мэдлэгээр жигүүрлэсэн хүн хүссэн газартаа хаалт хориггүй чөлөөтэй хүрч чадна. Хүчтэй, чадалтай байя гэвэл мэдлэгтэй бай. “Мэдлэг бол хүч”. Юунд ч дийлдэшгүй хүч.
Байгалийн нар хүнийг гаднаас нь гийгүүлж, дулаацуулж байдаг бол, мэдлэгийн нар хүний сэтгэл санааны харанхуйг дотор талаас нь гийгүүлж, дулаацуулж байдаг юм. Нүдэнд харагдах гаднах гоо сайхан, сэтгэлд мэдрэгдэх доторх гоо сайхан цогцолсон хүнийг төгс гоо сайхан бүрджээ хэмээн хүндлэн биширдэг билээ. Гаднах гоо сайхан бурхны хишиг байдаг бол, доторх гоо сайхныг эзэн хүн өөрөө буй болгон цогцлуулна. Гаднах үзэмж, гоо сайхан нь цаг зуурын, залуу насны л явдал.
Харин дотоод сэтгэлийн гоо сайхан өтөлж үрчийхгүй, үргэлж гэрэлтэх гоо сайхан. Тиймээс дотоод сэтгэлийн гоо сайхан аль дивангараас нааш илүү үнэлгээтэй байж ирсэн маргашгүй намтартай. Дотоод сэтгэлийн гоо сайхныг мэдлэг, авьяас билэг цогцлуулна. Дотоод сэтгэлийн гоо сайхнаар үргэлж гэрэлтэж явья гэж хүсвэл оюун ухааны шавхагдашгүй эх булгаас мэдлэгээ үргэлж сэлбэ, билэг авьяасаа хөгжүүл.

2011-06-07

А.Эрдэнэ-Очир : Голын тохой дээр

Газрын магнайнаас хөлөрч урссан Сэлэнгийн салаа тохой дээр
Гандсан намрын шаргал өдөр устай мушгиран одохыг харжээ суугаад
Ганц дуу чамд зориулан дуулж түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн
Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов би

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Нуруу алаг ангир цоохор дуугаар ганганан ус цахлаад
Нулимс сувдан бороо тэнгэрийн хаяанд цайраад болив бололтой
Нутаг алсын чамайгаа эзгүй хойгуур голын чинь тохой дээр санаашран
Нууцхан шаргал гунигийг минь нарны утас хөвөрдөхөд хөндүүр төрнө

Тэр нэг хаврын энгэрийн чинь гэгээ шиг хэсэг үүл
Тэр л цагаас хойш миний цээжинд нүүсээр одов
Тийм сайхан нүдэнд гуниг суусныг олж харсан цагаас хойш
Тэнгэрийн дор хайрын үлгэр эхлүүлэн чамайг бодов

Ирж яваа цаг бид хоёрыг амрагийн төгөлд уулзуулан зурж
Ирэх хайрын зовлонгоор жил сар тохуурхан урсах ч билүү
Идэр зүрхний гүнд хаврын нэг өдрийн салхи тоглон эргэж
Ийм нэг намар голын чинь тохой дээр суулгана гэж санаа ч билүү

Гэрлийн мянган долгис мод бургас сүлжин уул ороогоод
Гэнэн хонгор шувуу өвс зууж амраг ижилдээ нисэх нь уярал хөндөнө
Гэгэлгэн ийм нэг агшныг сэтгэлдээ намуухан хонгор салхиар бичиж
Гэгээн хорвоогийн хуудас бүхэнд хувилан чамд илгээх болов

Мартагдсан хуучин дууны нэг бадаг гэнэт санаанд орж аялагдаад
Манантай алсын ууланд зүр хур эрхлэхийг бодолдоо харж сууна
Мандаж жаргах нар сарны урсгалд сэтгэлийн навч ганц нэгээр унаж
Магадгүй энэ голын тохой дээр дахиад л дурсамжийн салхи сэвэлзэх биз ээ

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Алчуур нь дэрвэх бүсгүй шиг салхины хаяа цэнхэртээд
Алсын хөхрөгч ууланд манан суугаад босов бололтой
Амрагийн санаашралд гунигших нь залуу насны эгшиглэн юм аа
Аниргүйн дунд ганцаардах минь тэнгэрийн мөнгөн зүүд юм аа

2011-03-31

Л.Хасар : Усан үзэмнээс нарны нулимс амтагдана

Усан үзэмнээс нарны нулимс амтагдана
Уйлж суугаа чамаас алдаа амтагдана
Тойрмын бараанаас туучаад өнгөрсөн тэмээ амтагдана
Өндөр холын одноос гэрэл амтагдана
Өнгөрсөн цагийн дурьтатгалаас гэнэн амтагдана

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.