Нэг авгай өглөгчөөрөө алдартай ухаант мэргэн настан дээр очоод: Энэ хотод надаас ядуу хүн гэж алга. Хотынхон бүгдээрээ л таныг маш өгөөмөр хүн гэлцэх юм. Надад туслаач дээ!
Ухаант мэргэн настан, эмэгтэйн өвөр дээрх хүүхдийн торгомсог зөөлөн хацрыг нь илж өхөөрдөн үнсээд: - Та ядуу юм биз дээ! Маш ядуу юмуу тэгээд? Тэгвэл би чамд тусална. Гэхдээ би тусалсныхаа хариуг хүмүүсээс авдаг юм. Хэрэв чи үнэхээр тусламж авмаар байвал хүүхдийнхээ нэг хурууг надад өгөх болох нь дээ. Авгай эхлээд нөгөө мэргэнийг ухаан самуурч байна гэж бодов. Дараа нь тоглож байна гэж бодсонч өвгөний царайд ухаан самуурсан эсвэл тоглосон янз огт үгүй байлаа.
Өвгөн авгайд нэг уут алт өгөхөөр гараа сунгаад: - За тэгвэл ядаж хөлийнх нь хурууг өгчих л дөө! Би өөрөө мэс засалч хүн учир өвтгөхгүй цэвэрхэн тайрч чадна. Авгайн нуруугаар хүйтэн хөлс нь цутгаж явахыг завдтал өвгөн, - Тэгвэл ядаж хумсыг нь авч болох уу? Тэртэй тэргүй шинэ хумс ургаад гарчихна шүү дээ! Авгай галзуу солиотой өвгөний гэрээс ухаангүй зугатан гарч гүйв.
Харин өвгөн араас нь, - Чи чинь ядуу юмуу үгүй юм уу? Өвөр дээрх эрдэнэсээсээ хумсын чинээг нэг уут алтаар сольж чадахгүй байна шүү дээ!
Сургамжит өгүүллэг ном-с
0 сэтгэгдэл:
Post a Comment