2011-12-22

Л.Өлзийтөгс - Би чөлөөлөгдөхийг хүсч байна

Би чөлөөлөгдөхийг хүсч байна
Бие сэтгэлээсээ ангижрахыг хүсч байна
Хайр, хүсэл, шунал, тэмүүллээс
Харанхуй мунхагаас, атаа хорслоос
Хагацахыг, амарлихыг хүсч байна

Бие минь гэрэл нэвтрүүлдэг болоод
Би өөрөө тув тунгалаг болоод
Үг, хэл, үнэр санаа минь ариун болоод
Үнэхээр би амгаланг олоод ...

Тиймээ, тийм энэ хүлээсийг тайлмаар байна
Тэгээд өөрөөсөө ахин төрмөөр байна


10 сэтгэгдэл:

null
Зочин
saihan saihan
Edelweiss
тэр ингэж магадгүйл юм ...
Баяртай,
энэ хүний шүлгүүд гайхалтай шүү
***Луна***
энэ чинь Ганцаардлын дасгал- дээр бдаг билү....
зочин (зочин)
чиний блогоор орох дуртай дажгүй блог. чатд амжилт хүсье.
зочин (зочин)
ӨӨ чамд гэж байгаан шд
С.Гантулга
Баярлалаа.
Ж.Эрхэмцэцэг
үнэхээр сайхан
Ицми
Бичас...
Aytyia
Энэ сайхан шүлэг байна аа. Хүсэл шиг

1 сэтгэгдэл:

boogii said...

Ухаарлын шүлэг байна. Хүн зөнгөөрөө тэнэж яваад сайн сайхан хүн болдоггүй. Сайн нь болох юмсан гэсэн тэмүүлэл нь түүнд сайн сайхан зүрх сэтгэлийг бий болгодог гэдэг.

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.