Нүүрээн тэнгэрт л харуулан
Зогсоод баймаар цасанд мод шиг даруулан
Зогсоод л баймаар
Царай зүсэнд минь
Цагийн төрх тодортол
Зогсоод
Зогсоод л баймаар
Улаан алчуураа
Цагаан болтол
Зогсоод л баймаар
Урсатлаа
Урсаад арилтлаа
Бороонд зогсоод л баймаар
Чиний үнэрийг авч явсан салхи
Авчирч өгөхөөс өөр
Аргагүй болтол нь
Зогсоод л баймаар
Ирэхгүй гэдэг үг
Ичээд нуугдтал
Зогсоод л баймаар
Ирэх замыг чинь зөөллөн
Элс болон бутартлаа
Зогсоод
Зогсоод л баймаар
6 сэтгэгдэл:
- Ирэxгүй гэдэг үг Ичээд нуугдтал нь xүлээлгээл баймаар xммм. Амьдрал тэр чигтээ xүлээлт xойно xайртыгаа xүлээсээр бүгдийг xүлээсээр эцэст нь үxлийг xүлээгээл дуусаx байx даа.
- энэ шүлгийг надад нэг хүн уншиж өгчийж билээ ёстой гояа.
- Галзуу, стандарт бус. Энэ бүхэн нийлээд өлзийтөгст гайхамшигтай мэдрэмж түрүүлдэг байх аа. Зүрхэн дор загас цалгилна гэж бас нэг мөр байдаг даа. жирэмсэн хүнийг дүрсэлсэн. Гайхалтай
- Ирэхгүй гэдэг үг Ичээд нуугдтал Зогсоод л... Зогсоод л баймаар . . .
- Yamar goe shuleg ve yag odoogiin minii setgel .... Facebookiinhe status bolgochihloo..
- Yamar saihan shuleg veee
0 сэтгэгдэл:
Post a Comment