2013-06-21

ХИЛОН : Афоризм

Буруу замаар олсон олзноос гарз хавьгүй дээр. Гарз гарахад хүн нэг л удаа халаглаад өнгөрнө, харин нөгөөгөөс нь болж насан туршаа гаслах вий.

               *               *               *

Найрлан суугаа нөхөдрүүгээ биш,
Зовлонд унасан нөхөдрүүгээ л бүхнийг орхин яарах хэрэгтэй

               *               *               *

Өөрийн чинь тухай хүн тэгж ярьвал баярлахгүй үгсийг ойр дотныхоо хүмүүст хамаатуулан бүү хэлж бай

               *               *               *

Хэрэв чи хүч чадалтай бол хүнлэг зөөлөн бай. Тэгвэл хүмүүс чамаас айхын оронд хүндэтгэх болно.

               *               *               *

Сайн удирдах аргад урьдаар гэр бүлийнхээ дотор суралцаж боловсор

               *               *               *

Зоогийн ширээний ард амаа сайн хамхиж бай

               *               *               *

Ярьж байхдаа гараа бүү занга.
Энэ бол ухаан мөхөсийн л тэмдэг.

               *               *               *

Дайн дэгдээгүй амар тайван цаг мөчийг ашиглахгүй дэмий бүү өнгөрөө

               *               *               *

Нууцыг хадгалах; завтай цагаа үр дүнтэй ашиглах; гомдлыг тэвчин өнгөрөөх. Энэ гурав л хамгаас хэцүү.

               *               *               *

Өөрийгөө л таньж ав. Тэгсэн цагт чи бурхадыг ч, хорвоо ертөнцийг ч таних болно.

               *               *               *

Хүмүүжилтэй, бүдүүлэг ямар ч хүн тодорхой хэмжээгээр найдвар төрүүлдэг.
               *               *               *

7 сэтгэгдэл:

null
Хайрри
Таалагдлаа баярлаллаа
hi (зочин)
Mash ih maalagdlaa. tsaas chichhees tsaash. hun helehees naash uhaarahgui. gedgeer saihan ugsiig unshaad uram zorig avah bi durtai
Наранцэцэг
Найрлан суугаа нөхөдрүүгээ биш, Зовлонд унасан нөхөдрүүгээ л бүхнийг орхин яарах хэрэгтэй. Энэ нь яг чамд тохирсон афоризм юм шигээ. Чи яг л ийм хүн шүү дээ найз минь. Ямар азаар чам шиг ийм сайн хүнтэй таараваа. Баярлалаа.
С.Гантулга
Маш их баярлалаа! Анд мину!
Таалагдвал сэтгэгдэл үлдээнэ /★✿☆ Эдди★✿☆/
Го юм байна :D
отгоо (зочин)
Дандаа санаж явах хэрэгтэй зүйлс байна Баярлалааааааааааа :)
Xinxr (зочин)
Нууцыг хадгалах; завтай цагаа үр дүнтэй ашиглах; гомдлыг тэвчин өнгөрөөх. Энэ гурав л хамгаас хэцүү. энэ гоё үг байна надад бол үнэндээ завтай цагаа үр бүтээлтэй ашиглах л хамгийн хэцүү юм байна.Нөгөө 2 бол хэцүү бишээ. блогт чинь амжилт

5 сэтгэгдэл:

Anonymous said...

Sain uu ganaa blogt chin zochilloo goe boljee
amjilt husey

Anonymous said...

Ganaa egch ni bna

Гантулга said...

Баярлалаа!
Ганаа эгчээ!
Та 3 сайн бээз?

Anonymous said...

гоё блог байна маш их сонирхолтой танд амжилт хүсье.

Гантулга said...

Баярлалаа! :-)

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.