2013-03-15

Хурд ба амь нас - Сургамжит Өгүүллэг

Хурд
Жек хурдаа хасахаасаа өмнө хурдныхаа хэмжүүрээ харлаа. Тэр 50 км/цаг хурдтай явахын оронд 73 км/ц хурдтай давхиж байсан бөгөөд сүүлийн 4 сард 4 удаа цагдаа түүнийг зогсоож байжээ. Хүн яаж ийм аймшиггүй байж болдог байнаа. Жек машинаа баруун талд зогсоолоо. “Удахгүй хажуугаар минь илүү хурдтай машин өнгөрөх байх” гэж бодож байх үед нь дэвтэр барьсаар цагдаа ойртлоо. Боб? Энэ цагдаа чинь сүмд явдаг Боб биш үү? Жек машинаасаа буулаа. Байдал үнэхээр муу байсан бөгөөд нэг сүмийн анд гэж тооцдог хүн нь түүнийг хурдны дүрэм зөрчсөн учраас зогсоожээ. – Сайн байна уу, Боб. Ингээд уулзаж байгаа минь ямар сайхан хэрэг вэ?”
– Сайн байна уу Жек! Боб инээмсэглэх ч үгүй байв.
– Гэр рүүгээ явж байхад минь саатууллаа.
– Тийм ээ, гээд тоосон шинжгүй байлаа.
– Би сүүлийн үед гэртээ их орой харьж байгаа. Хүүхдүүд минь намайг ойрдоо хараагүй. Бас Диана орой шарсан махтай төмс хийнэ гэсэн. Юу гэх гээд байгааг минь ойлгож байгаа биз дээ.
– Тийм ээ, ойлгож байна. Гэхдээ хөдөлгөөний дүрэм зөрчсөнийг чинь ч мэдэж байна гэж Боб хариуллаа. “Энэ арга маань ч бүтэхгүй бололтой, өөрчлөе” гэж Жек санаад
– Би хэр их хурдтай явж байсан бэ?
– 70, Жек машиндаа суу.
– Боб, хүлээ л дээ. Чамайг хармагцаа хурдны хэмжүүрээ харахад 65 байсан шүү дээ.
– Жек машиндаа суу.

Жек гунигтай байдлаар машиндаа суун, хаалгаа тасхийтэл хаалаа. Боб дэвтэртээ ямар нэг юм тэмдэглэж байв. “Боб яагаад миний жолооны үнэмлэхийг нэхэхгүй байнаа” гэж Жек бодлоо. Юу ч болдог байсан энэ хүний хажууд суухаар болбол Жек сүмдээ хэдэн удаа ч явахгүй байхаа. Боб хаалгыг нь тогшиход Жек цонхоо 5 см орчим онгойлоход нэг цаас өгөөд эргээд явчихав. “Торгууль биш байна” гэж бодоод Жек үнэхээр баярлажээ. Цаасан дээр “Хүндэт Жек минь, би охинтой байлаа. 6 настай байхдаа хурдтай явж байсан машинд дайруулаад нас барсан юм. Тэр хүнийг 3 сарын хугацаатай шоронд суулгасан бөгөөд тэр гарч ирчихээд өөрийнхөө хүүхдүүдийг тэвэрч, үнсэж байлаа. Гэтэл би… Охиноо тэвэрч үнсэхийн тулд үхтлээ хүлээх хэрэгтэй болсон юм. Тэр хүнийг уучлахыг олон удаа оролдож, олон удаа уучилсан гэж санаж байлаа. Гэвч охиныхоо тухай бодсоор байна. Жек үүнээс хойш болгоомжтой яв, гуйя. Одоо надад цорын ганц хүү минь л үлдсэн” хэмээн бичсэн байлаа. Жек хэсэг зуур хөдөлж чадсангүй. Тэгээд машиндаа суун аажуухан явсаар гэртээ очоод, хүүхдүүдээ халуун дотноор тэвэрчээ. Хүний амьдрал үнэхээр их үнэ цэнэтэй учир үргэлж болгоомжтой байгаарай.
Болгоомжтой! 
Машин барьж байхдаа бусдын тухай бодож бай. Та хүссэн машинаа худалдаж авч болох ч, хүний амь насыг худалдаж авч болохгүйг бүү март.




4 сэтгэгдэл:

null
naran (зочин)
bicheed bgarai saihan bdag shuu chinii bichlegiig unshihad
huurhun tiff
bayarlalaa,goy bn
Аймааар иртэй хутга
Бас л их гоё байна. Надад үнэхээр их таалагдлаа
enhriihen (зочин)
hain... imaar unen .

1 сэтгэгдэл:

ok said...

uneheer taalagdlaa bayarlalaa buhhumuus unshaasai

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.