2013-01-15

КЛЕОБУЛ : Афоризм

Нас барсан атлаа мартагдаагүй хүн л мөнхийн хутгийг олжээ.
               *               *               *
Ухаантай хүн худал башир бүхнийг үзэн яддаг
Үнэн юм биш л бол түүнээс холуур яв
               *               *               *
Хэмжээ гэдэг бүхнээс чухал
               *               *               *
Бусдын дэргэд эхнэртэйгээ бүү нялуур, бүү хэрэлд: эхнийх нь чиний мулгууг, хоёр дахь нь чиний галзуу аашийг өрөөлд харуулах вий.
               *               *               *
Согтуу боолоо битгий шийтгэж цээрлүүл. Чи өөрөө согтуу байгаа мэт сэтгэгдлийг бусдад төрүүлнэ.
               *               *               *
Өөртэйгээ адил зиндааны эхнэр ав. Өөрөөсөө дээгүүр эхнэр авчихвал, хадмууддаа чи захирагдах болно.
               *               *               *
Хүсмээргүй зүйлээ бусдад тохиолдоосой гэж бүү хүс.
               *               *               *
Бүх хүнтэй эелдэг бай, олон хүнтэй эвсэг бай.
               *               *               *
Бусдыг сонсоод үг дуугүй байна гэдэг ухаан сууж буйн шинж.
Мэргэн ухааны дээд нь нам гүмд оршдог.
               *               *               *
Хангалуун амьдралд хүний муу чанарууд илрэх нь амархан.
Нөгөөтэйгүүр, ядуурал хүний сайн талуудыг тодруулдаг.
               *               *               *


4 сэтгэгдэл:
null
С.Гантулга
Нас барсан атлаа мартагдаагүй хүн л мөнхийн хутгийг олжээ . . .
Зочин
Нас барсан атлаа мартагдаагүй хүн л мөнхийн хутгийг олжээ. Хэмжээ гэдэг бүхнээс чухал Бусдын дэргэд эхнэртэйгээ бүү нялуур, бүү хэрэлд: эхнийх нь чиний мулгууг, хоёр дахь нь чиний галзуу аашийг өрөөлд харуулах вий. Өөртэйгээ адил зиндааны эхнэр ав. Өөрөөсөө дээгүүр эхнэр авчихвал, хадмууддаа чи захирагдах болно. оо бүгдийн бичих нь их гоё афоризмууд байна дахиад зөндөө гоё гоё-ийг оруулаарай идэвхтэй уншигч
butterfly
баярлалаа.сайхан үгс байна дахиад олныг бичээрэй

0 сэтгэгдэл:

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.