“Жирмийн сүлжээ” хэмээх дөрвөн мөртийн цоморлигоос...
1.Афган андын асуулт
Таны нутагт эрийн гурван наадам болдог юм гэв үү?
Таван зуун арван хоёр бөхөөс нь нэг нь үзүүрлэдэг юм гэв үү?
Нар тэр өдөр жаргахаа мартан наадамддаг юм гэв үү?
Мянган морь уралдаж гав ганц нь түрүүлдэг юм гэв үү?
2.Уртын дуу
Уудам саруулхнаараа яг л Монголын дорнот тал
Утга гүнзгийгээрээ яг л гүн ухааны нэвтэрхий толь
Уяхан хөглөгөөрөө яг л эх хүний сүүн сэтгэл
Уртын дуу монгол дуу удахгүй сансрын аялгуу!
3. Ухаант буурлын асуулт
Гол гатлаагүй хүнийг усчин гэдэг юм уу?
Тал туулаагүй морийг унаа гэдэг юм уу?
Гал асаагаагүй бүсгүйг бэр гэдэг юм уу?
Хил манаагүй хөвгүүнийг эр гэдэг юм уу?
4.Хос дэрний дууль
Хоорондоо хоорондоо холдохгүй ээ хө! гэх шиг
Хоёр дэр зэрэгцэн хэвтэнэ
Үнэнч хосын дэр болохоосоо урьд
Үүр нэгтэй шувуу байсныг буу гэрчилнэ!
5.Үр ач өсч торнихын нууц
Идээ ундаа элбэгтэй айлд хүү төө өсдөг
Инээд баясал цалгиастай айлд хүү тохой өсдөг
Итгэл хайр тэгшрээстэй айлд хүү дэлэм өсдөг
Эрдэм ажил хослоостой айлд хүү алд өсдөг.
Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...
-
Дуучин: Батболд Дэлгэж барьсан хадаг шиг Дээдлэн хайрлах нутгийн уулаа Дэндүү их хайраар өсгөсөн Дэлхийд ховорхон миний ханагар ...
-
Бид Дундговь аялалаа анх 8р сарын 13,14нд хийхээр төлөвлөсөн боловч аялагчдын тоо гүйцээгүйн улмаас хойшлуулаад 9р сарын 3,4ний БЯМБА, НЯМ г...
-
2011онд Говийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн сургаалиа айлдаж, алдарт бүтээлүүдээ туурвиж, амьдарч байсан газар болох Дорноговь ...
-
Яаая хүмүүс нээрээ "Бид чинь Бөртэ чоно Гуа маралын удамтай" гэж ирээд л "Чоно гэдэг чинь ижил тэнгэртэйдээ харагддаг Илүү т...
-
Дээрх тольны plugin-г нь эндээс татаад Firefox дээрээ суулгачихаж болно. Энэ бас гүүглийн нилээн олон хэлтэй хөрвүүлэгч.
-
1625 онд Манж Чин улсын угсаа залгасан хунтайж Тай Цун нь 15 хан настай нэгэн охинтой ураглан хуримлажээ. Энэ охин бол Хорчин аймгийн ноё...
-
Нэгэн хаан өөрийн шадар түшмэдийн хамт морьтой зугаалж байжээ. Тэгээд замдаа алимны мод тарьж буй өвгөнтэй таарчээ. Хаан өвгөнийг ёжломоор ...
-
Усан борооноор би ганцхан хүнийг боддог Угаас тэр хэзээ ч буцаж ирэхээргүй явсан Сүүлчийн удаа тэр гунигтай эргэж хараад Сүүрс алдсан. ...
-
Буруу замаар олсон олзноос гарз хавьгүй дээр. Гарз гарахад хүн нэг л удаа халаглаад өнгөрнө, харин нөгөөгөөс нь болж насан туршаа га...
-
Ник галт тэрэгний депод ажилладаг, ажилсаг, хүчтэй, сайн ажилчин байлаа. Найзуудтайгаа ойлголцдог, хүмүүстэй элэгсэг харьцдаг, ажлаа үнэн ...
"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.


0 сэтгэгдэл:
Post a Comment