Цаг хугацаа амсхийх зуур би гүнзгий амьсгалаад
Цаашаа явж эхлэхэд нь санаа алддаг.
Цаг хугацаа амсхийх зуур би ухаангүй дурлаад
Цаашаа явж эхлэхэд нь тэнгэрээс буудаг.
Цаг хугацаа амсхийх зуур би шүлэг бичээд
Цаашаа явж эхлэхэд нь үзгээ тавьдаг.
Цаг хугацаа амсхийх зуур би нүдээ нээгээд
Цаашаа явж эхлэхэд нь үхлийг хардаг.
Цаашаа явж эхлэхэд нь санаа алддаг.
Цаг хугацаа амсхийх зуур би ухаангүй дурлаад
Цаашаа явж эхлэхэд нь тэнгэрээс буудаг.
Цаг хугацаа амсхийх зуур би шүлэг бичээд
Цаашаа явж эхлэхэд нь үзгээ тавьдаг.
Цаг хугацаа амсхийх зуур би нүдээ нээгээд
Цаашаа явж эхлэхэд нь үхлийг хардаг.
7 сэтгэгдэл:
- ямар гоё шүлэг вэ
- хамгийн дуртай нь..
- Гоё.....
- Цаг хугацаа амсхийх зуур би ухаангүй дурлаад Цаашаа явж эхлэхэд нь тэнгэрээс буудаг.
- ахиад тааралдах хойнодоо
- үнэхээр гоё...
- Аюурзанын өгүүллэгүүдээс метаромануудаас нь уншиж байсан боловч шүлэгүүдээс нь ганцыг ч уншиж байсангүй ээ. Анхных нь энэ боллоо. Зүгээр шүү нэг иймэрхүү юм байх болов уу л гэж бодож байлаа. Яг.
0 сэтгэгдэл:
Post a Comment