2011-08-02

О.Дашбалбар : Би огт гунихгүй

Зорилгогүй тоглоомонд өртөж, золгүй амьдралаа мартаж
Зол жаргалыг үзэн ядавч зоргоороо амьдрах би дуртай
Ертөнц даяараа намайг мартсан ч би огт гунихгүй
Ертөнц даяараа намайг магтсан ч би огт мишээхгүй
Энэ ертөнцөд ердийн энгийн адуу шиг, шувуу шиг амьдарч
Эргэж ирэхээр нисэн одож, буцан ирэхдээ хүн шиг л амьдарна
Амьдралын зорилго инээдийг минь хүргэнэ, юу юм бэ…
Амьд яваа минь бурханы тоглоом, үйлийн сүлжээс!
Далдуу модтой, номтой, хүүхэнтэй, дарстай тоглож
Дашбалбартайгаа ч тоглож явсаар би дөч гарлаа
Намайг Дашбалбар гэж нэрлэсэн юм, энэ миний өмсгөл
Надаас нэр-хувцсыг минь хуу татвал би хэн юм бэ?

5 сэтгэгдэл:

null
би огт гунихгүй (зочин)
Ертөнц даяараа намайг мартсан ч би огт гунихгүй Ертөнц даяараа намайг магтсан ч би огт мишээхгүй
 
Зочин
Амьдралын зорилго инээдийг минь хүргэнэ, юу юм бэ…
 
Khulan
Намайг Хулан гэж нэрлэсэн юм, энэ миний өмсгөл Надаас нэр-хувцсыг минь хуу татвал би хэн юм бэ?
Зочин
Шалдан бишээ нүцгэн ээмэгтэй хүн :P нүцгэн биеийг алдаршуулёоо энэ хатуу билүү зөөлний тэмдэг нь олдкүен :P
ollie (зочин)
ёооооооооооо лайтай. хавьд ийм супер шүлэг уншсангүй!!!

0 сэтгэгдэл:

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.