Тохойн чинээ би
Ирлээ гэж чарлахад
Эх орон минь намайг тоогоогүй
Тоохгүй байх тусам нь би
Эх орондоо уйлж хайртай болсон
Энд тэнд гишгэлж
Өвдгөө шалбалахад минь
Эх орон минь намайг тоогоогүй
Тоохгүй байх тусам нь би
Нулимсаа дотогш залгиж
Эх орондоо инээж хайртай болсон
Эмээлт морин дээрээс унахад минь
Эх орон минь намайг тоогоогүй
Тоохгүй байх тусам нь би
Товгор мөнгөн дөрөөг дахин дөрөөлж
Эх орондоо би дүүлж хайртай болсон
Атаа хорсол сүүдрээс минь том болж
Аргаа барж явахад минь
Эх орон минь намайг тоогоогүй
Тоохгүй байх тусам нь би
Энэ юу ч биш
Эхийн сүү байхад гэж чивчирч
Эх орондоо би дуулж хайртай болсон
Халуун амьдралын тохуутай нугачаанд
Хагацаж учирч явахад минь
Эх орон минь намайг тоогоогүй
Тоохгүй байх тусам нь би
Толгой бөхийхийн тулд
Заяагаагүйг ухаарч
Эх орондоо би хайртай болсон
Уруулыг нь салхи л үнссэн охинд
Ухаан элийрэн дурлаж явахад минь
Эх орон минь намайг тоогоогүй
Тоохгүй байх тусам нь би
Модны мөчир хүртэл
Хайрлахын амьсгаанд ургадгийг анзаарч
Монголдоо би үхэн хатан хайртай болсон
Ижил олон үр нь
Цагийг залгаж төрдөг юм чинь
Эх орон минь намайг тоохгүй байхад яадгийм
Ийм эх орон бидэнд дахиад заяахгүй юм чинь
Хайртай байхгүй яахийм
Энэ бие минь
Олон олны нэг тоо
Орчлон их дайдад
Ганц тоо
2011-07-01
Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...
-
Дуучин: Батболд Дэлгэж барьсан хадаг шиг Дээдлэн хайрлах нутгийн уулаа Дэндүү их хайраар өсгөсөн Дэлхийд ховорхон миний ханагар ...
-
2011онд Говийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн сургаалиа айлдаж, алдарт бүтээлүүдээ туурвиж, амьдарч байсан газар болох Дорноговь ...
-
Бид Дундговь аялалаа анх 8р сарын 13,14нд хийхээр төлөвлөсөн боловч аялагчдын тоо гүйцээгүйн улмаас хойшлуулаад 9р сарын 3,4ний БЯМБА, НЯМ г...
-
Дээрх тольны plugin-г нь эндээс татаад Firefox дээрээ суулгачихаж болно. Энэ бас гүүглийн нилээн олон хэлтэй хөрвүүлэгч.
-
Нэгэн сувилагчийн ярьсан түүх: “Би олон жил энэ эмнэлэгт ажилласан. Эцсийн мөчөө хүлээж буй өвчтөнүүд л миний хариуцсан тасагт ирдэг. Тэдн...
-
1625 онд Манж Чин улсын угсаа залгасан хунтайж Тай Цун нь 15 хан настай нэгэн охинтой ураглан хуримлажээ. Энэ охин бол Хорчин аймгийн ноё...
-
Яаая хүмүүс нээрээ "Бид чинь Бөртэ чоно Гуа маралын удамтай" гэж ирээд л "Чоно гэдэг чинь ижил тэнгэртэйдээ харагддаг Илүү т...
-
Уулын амралтад гурав хоног амраад Вена хотод өглөө эрт буцаж ирсэн нэрт зохиолч Р... галт тэрэгний буудлаас сонин худалдан авч сар өд...
-
"Зөвхөн монголдоо" бүлгийн 2011 оны зуны аялалын хүрээнд 3 дахь аялал болгон Эзэн Чингисийн өлгий Хан Хэнтий нутгаар аясан юм. Бид...
-
Блогийнхоо архивыг ухаж яваад нэгэн аялалын тэмдэглэлээ яагаад ийм удаан нийтлээгүй орхисоноо ойлгосонгүй. За ингээд 5н сарын өмнө шаргал на...
"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.


0 сэтгэгдэл:
Post a Comment