Газрын магнайнаас хөлөрч урссан Сэлэнгийн салаа тохой дээр
Гандсан намрын шаргал өдөр устай мушгиран одохыг харжээ суугаад
Ганц дуу чамд зориулан дуулж түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн
Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов би
Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь
Нуруу алаг ангир цоохор дуугаар ганганан ус цахлаад
Нулимс сувдан бороо тэнгэрийн хаяанд цайраад болив бололтой
Нутаг алсын чамайгаа эзгүй хойгуур голын чинь тохой дээр санаашран
Нууцхан шаргал гунигийг минь нарны утас хөвөрдөхөд хөндүүр төрнө
Тэр нэг хаврын энгэрийн чинь гэгээ шиг хэсэг үүл
Тэр л цагаас хойш миний цээжинд нүүсээр одов
Тийм сайхан нүдэнд гуниг суусныг олж харсан цагаас хойш
Тэнгэрийн дор хайрын үлгэр эхлүүлэн чамайг бодов
Ирж яваа цаг бид хоёрыг амрагийн төгөлд уулзуулан зурж
Ирэх хайрын зовлонгоор жил сар тохуурхан урсах ч билүү
Идэр зүрхний гүнд хаврын нэг өдрийн салхи тоглон эргэж
Ийм нэг намар голын чинь тохой дээр суулгана гэж санаа ч билүү
Гэрлийн мянган долгис мод бургас сүлжин уул ороогоод
Гэнэн хонгор шувуу өвс зууж амраг ижилдээ нисэх нь уярал хөндөнө
Гэгэлгэн ийм нэг агшныг сэтгэлдээ намуухан хонгор салхиар бичиж
Гэгээн хорвоогийн хуудас бүхэнд хувилан чамд илгээх болов
Мартагдсан хуучин дууны нэг бадаг гэнэт санаанд орж аялагдаад
Манантай алсын ууланд зүр хур эрхлэхийг бодолдоо харж сууна
Мандаж жаргах нар сарны урсгалд сэтгэлийн навч ганц нэгээр унаж
Магадгүй энэ голын тохой дээр дахиад л дурсамжийн салхи сэвэлзэх биз ээ
Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь
Алчуур нь дэрвэх бүсгүй шиг салхины хаяа цэнхэртээд
Алсын хөхрөгч ууланд манан суугаад босов бололтой
Амрагийн санаашралд гунигших нь залуу насны эгшиглэн юм аа
Аниргүйн дунд ганцаардах минь тэнгэрийн мөнгөн зүүд юм аа
2011-06-07
Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...
-
Дээрх тольны plugin-г нь эндээс татаад Firefox дээрээ суулгачихаж болно. Энэ бас гүүглийн нилээн олон хэлтэй хөрвүүлэгч.
-
Дуучин: Батболд Дэлгэж барьсан хадаг шиг Дээдлэн хайрлах нутгийн уулаа Дэндүү их хайраар өсгөсөн Дэлхийд ховорхон миний ханагар ...
-
1. Achieve /эчиив/- хvрэх, гvйцээх, биелvvлэх 2. Agree /эгрии/- зөвшөөрөх, санал нэгдэх, дэмжих 3. Appreciate /эпришэйт/- таалагдах, илvv ...
-
Нэгэн сувилагчийн ярьсан түүх: “Би олон жил энэ эмнэлэгт ажилласан. Эцсийн мөчөө хүлээж буй өвчтөнүүд л миний хариуцсан тасагт ирдэг. Тэдн...
-
Сэлли охиных өнөр отгон олуулаа нэг умгархан байранд амьдардаг айл билээ. Сэлли охины бяцхан дүү нь маш хүнд өвчтэй бөгөөд тэднийд хөөрхий х...
-
И-мэйл нь бичиж болох текстийн хэмжээ, санаагаа зөв илэрхийлэх боломж, мэдээлэлээ олон хүнд, хурдан шуурхай хүргэх боломж гэх мэт бусад...
-
Аавын сургаал алт, ээжийн сургаал эрдэнэ. Үр хүүхдэдээ сайны дээдийг хүсч, сайхны дээжийг хүртээхийг хичээх нь бүх аав, ээжийн чин зүрхн...
-
Нэгэн удаа багш шавь нартаа хандан, ангидаа байгаа бүх сурагчдын нэрсийг хоёр хуудсан дээр жагсаагаад нэр бүрийн ард зай үлдээхийг хүсэв.Ба...
-
Нэгэн хаан өөрийн шадар түшмэдийн хамт морьтой зугаалж байжээ. Тэгээд замдаа алимны мод тарьж буй өвгөнтэй таарчээ. Хаан өвгөнийг ёжломоор ...
-
“Жирмийн сүлжээ” хэмээх дөрвөн мөртийн цоморлигоос... 1.Афган андын асуулт Таны нутагт эрийн гурван наадам болдог юм гэв үү? Таван зуун...
"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.

2 сэтгэгдэл:
Хуучин блог дээрх уншигчдын сэтгэгдэл
5 сэтгэгдэл:
Төгөлдөр (зочин)
Сайхаан сайхан...
2011 оны 05-р сарын 09
nayanaa (зочин)
shn shuleg shu, ene eegii ah gehde shine hsuleg oird bichee yum boly
2011 оны 05-р сарын 09
Ицми
энэ Анимэд зааж өгүүштэй шүлэг байна :Р
2011 оны 05-р сарын 09
Урсогүухидду
Арлааны Эрдэнэ-Очир. Яруу найраг хэмээх нэгэн том түүдгээс үсэрсэн тодхон дөл билээ...
2011 оны 05-р сарын 31
Н.Амарсанаа
Wow uneheer shn shuleg shuuu blogoor chin daraa l shn zugaalii
2011 оны 06-р сарын 01
хөтлөгч Гантигмаад дурлаж энэ шүлгийг бичсэн гэдэг....
Post a Comment