2013-01-17

Програмистуудийн онигоо - Wife 1.0

Програмист
Сайн байна уу? Өнгөрсөн жил би Girlfriend 7.0 гэдэг программаа Wife 1.0 болгож сайжруулсан юм. Гэтэл энэ программ маань гэнэтийн урьдчилсан тооцоонд ороогүй Child 1.0 гэдэг апликэйшныг автоматаар үүсгээд байна. Энэ апликэйшн нь цаашид зогсолтгүй үргэлжлэн Child 2.0, 2.1 гэх мэт үргэлжлэх өндөр магадлалтай бөгөөд асар их зай эзэлдэг юм байна. Мөн Wife 1.0 программ суусныхаа дараа бусад программ шууд нөлөөлж системийн үйл ажиллагааг бие даан хянах боллоо. Ингээд миний Poker Night 10.3, Football 5.0 , Going to the pub 7.5, Softball 3.6 зэрэг апликэйшнүүд маань байнга гацдаг болсон. Бас заримдаа өөрийн хамгийн дуртай Girlfriend 7.0 дахин ажиллалуулах гэхээр Wife 1.0 санах ойд резидентээр суучихаад эсвэл background-д давхар ажиллаад болохгүй байна. Тэгээд un-install хийх гэхээр болохгүй юм. Надад туслаач!!! Гүнээ хүндэтгэсэн: Асуудалд орсон хэрэглэгч 
ХАРИУ Эрхэм Хэрэглэгч минь ээ, Энэ бол байнга эрчүүдийн гомдоллож байдаг асуудал юм. Ихэнх эрчүүд Girlfriend 7.0 программаа Wife 1.0, болгож апгрейд хийхдээ Wife 1.0-ийг зүгээр л нэг ютилити юм уу эсвэл нэг энтертэйнмэнт программ гэж боддог юм шиг байгаа юм. Yнэн хэрэгтээ Wife 1.0 бол бие даасан YЙЛДЛИЙН СИСТЕМ бөгөөд нэгэнт суусан тохиолдолд устгагддагүй, ан-инстол хийгддэггүй ба буцааж Girlfriend 7.0 –ийг суулгах ямарч боломжгүй болгодог юм. Та Wife 1.0 гарын авлагын АНХААР –ХYYХЭД БА ТЭТГЭМЖ гэсэн хэсгийг сайтар унших ёстой гэж юны өмнө зөвлөе. Wife 1.0 – ээ хэвээр нь хадгалсан нь ямагт зөв байдаг бөгөөд "Yes Dear" буюу “Тэгье Хонгор минь” гэдэг апликэйшныг суулгавал програмуудын хооролд зөрчилдөөн үүсэх нь бага байдаг. Ер нь хамгийн зөв үйлдэл бол C:I-AM-SORRY! коммандыг байнга хэрэглэж байх хэрэгтэй. Ингэснээр систем тогтвортой байхад сайнаар нөлөөлдөг. Хэдийгээр Wife 1.0 бол маш гайхамшигтай үйлдлийн систем боловч нэлээд нарийн тохиргоо үйлчилгээ хэрэгтэй байдаг бөгөөд Угаах Цэвэрлэх 3.0, Хоол Хийх 1.5, Санхүү барих 4.2 зэрэг программууд дагалдан нэг багц болж ирдэг. Гэсэн хэдий ч эдгээр программуудийг ажиллуулахдаа маш болгоожтой байхгүй бол болохгүй. Учир нь алдаа гарсан тохиолдолд систем Хэрүүл Тэмцэл 9.5 програмыг шууд ажиллуулж өөрийгөө тогтворгүй байдалд оруулдаг. Нэгэнт ийм байдал үүссэн бол Wife 1.0 үйлдлийн системийг хэвийн байдал оруулахийн тулд зарим нэг нэмэлт програмуудыг зайлшгүй худалдан авах хэрэгтэй болдог. Эдгээр нь flowers 2.1 ба Diamonds 5.0 зэрэг болно. АНХААР!!! Ямарч тохиолдолд Secretary With Short Skirt 3.3 апликэйшныг суулгаж болохгүй. Энэ апликэйшн Wife 1.0 үйлдлийн системийг дэмжиж ажилладаггүй ба үйлдлийн системийг дахин засаршгүйгээр гэмтээх аюултай гэдгийг ямагт санаж байх хэрэгтэй. Амжилт хүсье! Техникийн тусламжийн хэлтэс



22 сэтгэгдэл:

null
Төгөлдөр (зочин)
зааза ёстой цусыг гаргадын байна хэхэ
benifer (зочин)
whahaha xuurxun bichleg bn, yana bi texeer odoo boyfriend 8.0 programmiig husband 1.0 bolgonoo kkk
Макаров (зочин)
aimar ain???
Specter.Graham (зочин)
so fun :D
TuRuu (зочин)
Wahaha, Ymar zavtai ni iim ym zohiogood suuj baidag bna aa. Odoo tegheer Girlfriend 5.0 iig Wife 1.0 bolgonoo ;))
zochin (зочин)
WIFE 1.0 iig WIFE 2.0 oor saijruulj solih bolomjtoi yuu??
С.Гантулга
Wife 1.0 ч тийм амархан uninstall хийгддэг эд биш дээ. хэхэ...
Зочин
хаха, таалагдлаа
Laurent Severack
энэ дандаа ийм хөөрхөн юм бичиж байхын ккк сайхан тархиа амраалаа баярлалаа.
End dar (зочин)
Wife 2.0, Wife 3.0 , Bitch X.XX gesen Upgrade bdag bolovch Wife 1.0 n ihevchlen hamgyn togtvortoi ajillagaatai baidag n togtoogdson. Girlfriend 1.0 oos shuud Wife 1.0 hiivel neg bol hamgyn togtvortoi system, neg bol hamgyn togtvorgui system boldog. Huviin turshlagasaa :D
С.Гантулга
Тогтвортой эсэх нь Testing сайн хийгдсэн эсэхээс л шалтгаална даа. хэхэ Тэгээд шууд Wife 1.0 болгочихвол Development, Update хийх ч бас хэцүү шдээ.
Хайрош (зочин)
Хаха. Үнэн гоё
Зочин
гоё Афоризмуу хажуу хавирганд буй ажээ
Girlfriend 1.0 developing by (зочин)
Friend 1.0 - Girlfriend 1.0 - Wife 1.0 ene 3asaa Life 1.0 udamshina daa kkk. iimerhuu development ni iluu naidvartai bhaa
С.Гантулга
Тийм байх шөө. Ккк...
Zaya (зочин)
xe xe, yostoi xuurxun yum bnaa, comment uldeexgui baij chadsangui, kkkk
ALaka (зочин)
Hehe Gantulga oortoo husband 1.0 hezee suulgah gej bn daa.
Gazette
Манай блогоор зочлоорой. Сонин содон мэдээг зөвхөн эндээс. http://mynews_blog.blog.gogo.mn/index.html
Дөл (зочин)
Хөөрхөн онигоо байна ЛОЛ...
nomio (зочин)
hi hoorhon yumaa
Зочин
end neg l yumiig ogt duridahgui bnadaa gj kk. terigi odoo yu gediin bgaan :D. trojan.secret_life.vbs :D. ene talaar jaahan sonirhmoor l bna shuu hun ardaa kk
С.Гантулга
trojan.secret_life.vbs гэнүү? Хаха. Програмистууд тэр тал дээр истоо No бхө. Ккк... Цаадууд чинь нэг дор олон юм амжуулж чаддаггүймаа. Энэ чинь л мэргэжлийн онцлог шд. Зарим нэг сэргэлэн нь дэндээд буруу замаар будаа тээж яваа буцахдаа шороо тээх нэг нь ч бгаа л бх л даа...

1 сэтгэгдэл:

Chingundorj said...

хэхэ

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.