2010-02-03

Блог гэж юу вэ?

Блог
Хувь хүний вэб мэдээлэл Блог ертөнц Blog буюу Монголоор “блог” гэх болсон энэ үг нь "weblog" гэдэг үгний хураангуй хэлбэр ажээ. Blog нь website-ийн нэг төрөл бөгөөд ихэвчлэн хувь хүн үйл явдлын тухай, тодорхойлолт, тайлбар, сэтгэгдэл эсвэл видео, зураг зэрэг дуртай зүйлээ бичдэг. Дэлхийн хамгийн анхны блог нь вэбийг зохиогч Тим Бернарс Лигийн 1992 оноос эхлэн бичсэн хуудас гэж тооцдог бөгөөд 1996 оноос блогийг өргөнөөр хэрэглэж эхэлжээ. Ерөнхийдөө blog нь текст, зураг, бусад blog холбоос, web хуудас болон тухайн сэдэвтэй холбоотой бүх л media буюу мэдээллийн хэрэгслийг агуулж байдаг. Уншигч нь бичлэгт шууд сэтгэгдэл үлдээх боломжтой байх нь олон blog-ийн маш чухал хэсэг болдог. 2007 оны 12 сард Technorati сайтын мэдээлснээр дэлхий дээр 112 сая гаруй блог байна гэж тоолсон бөгөөд энэ тоо хагас жил тутамд 2 дахин өсч байгаа гэсэн мэдээлэл байдаг ажээ. Хувийн блог : Хувийн блог нь хамгийн өргөн тархсан, уламжлалт блогийн төрөл бөгөөд хувь хүний өдрийн тэмдэглэл юм уу сэтгэгдэлүүд байдаг. Блогчид блогийг нь хэн нэгэн, хэзээ ч уншаагүй байсан ч өөрийн бичлэгээсээ таашаал авч чаддаг. Блогууд нь зөвхөн харилцан холбогдохын тулд бус ажил, амьдрал, урлаг, соёлын ажлыг илэрхийлэх байдлаар ч бий болдог. Блог хөтлөх гэдэг нь хувь хүнээс маш идэвхтэй, санаачлагатай байхыг шаарддаг.

2 сэтгэгдэл:

null
gg (зочин)
тээгээд блоог вэб яаж хийхүү
С.Гантулга
Хэхэ. Эх хэл дээр зөндөө л блог үйлчилгээ үзүүлэгчид байна. www.gogo.mn www.inet.mn www.banjig.net гээд л... Эд нарын аль нэгэнд нь бүртгүүлээд оролдоод л байж дээ.

0 сэтгэгдэл:

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.