Хувь хүний вэб мэдээлэл Блог ертөнц Blog буюу Монголоор “блог” гэх болсон энэ үг нь "weblog" гэдэг үгний хураангуй хэлбэр ажээ. Blog нь website-ийн нэг төрөл бөгөөд ихэвчлэн хувь хүн үйл явдлын тухай, тодорхойлолт, тайлбар, сэтгэгдэл эсвэл видео, зураг зэрэг дуртай зүйлээ бичдэг. Дэлхийн хамгийн анхны блог нь вэбийг зохиогч Тим Бернарс Лигийн 1992 оноос эхлэн бичсэн хуудас гэж тооцдог бөгөөд 1996 оноос блогийг өргөнөөр хэрэглэж эхэлжээ. Ерөнхийдөө blog нь текст, зураг, бусад blog холбоос, web хуудас болон тухайн сэдэвтэй холбоотой бүх л media буюу мэдээллийн хэрэгслийг агуулж байдаг. Уншигч нь бичлэгт шууд сэтгэгдэл үлдээх боломжтой байх нь олон blog-ийн маш чухал хэсэг болдог. 2007 оны 12 сард Technorati сайтын мэдээлснээр дэлхий дээр 112 сая гаруй блог байна гэж тоолсон бөгөөд энэ тоо хагас жил тутамд 2 дахин өсч байгаа гэсэн мэдээлэл байдаг ажээ. Хувийн блог : Хувийн блог нь хамгийн өргөн тархсан, уламжлалт блогийн төрөл бөгөөд хувь хүний өдрийн тэмдэглэл юм уу сэтгэгдэлүүд байдаг. Блогчид блогийг нь хэн нэгэн, хэзээ ч уншаагүй байсан ч өөрийн бичлэгээсээ таашаал авч чаддаг. Блогууд нь зөвхөн харилцан холбогдохын тулд бус ажил, амьдрал, урлаг, соёлын ажлыг илэрхийлэх байдлаар ч бий болдог. Блог хөтлөх гэдэг нь хувь хүнээс маш идэвхтэй, санаачлагатай байхыг шаарддаг.
2010-02-03
Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...
-
Дээрх тольны plugin-г нь эндээс татаад Firefox дээрээ суулгачихаж болно. Энэ бас гүүглийн нилээн олон хэлтэй хөрвүүлэгч.
-
Дуучин: Батболд Дэлгэж барьсан хадаг шиг Дээдлэн хайрлах нутгийн уулаа Дэндүү их хайраар өсгөсөн Дэлхийд ховорхон миний ханагар ...
-
Аавын сургаал алт, ээжийн сургаал эрдэнэ. Үр хүүхдэдээ сайны дээдийг хүсч, сайхны дээжийг хүртээхийг хичээх нь бүх аав, ээжийн чин зүрхн...
-
Тэр өдөр Алиса охины хувь заяаг шиидэхээр тийм нэгэн явдал болжээ. Хичээлээ тараад өдөр бүр хажуугаар нь өнгөрдөг цэцэрлэгт анх удаа...
-
И-мэйл нь бичиж болох текстийн хэмжээ, санаагаа зөв илэрхийлэх боломж, мэдээлэлээ олон хүнд, хурдан шуурхай хүргэх боломж гэх мэт бусад...
-
Юу хамгаас уудам бэ? Бүхнийг бүтээгч орон зай * * * Юу хамгаас мэргэн бэ? Цаг хугацаа учир нь тэр...
-
Нүд чинь, харц чинь, хацар чинь бүдгэрчихэж Бүдгэрчихэж ээ! Нүүр чинь хов хоосон Энд миний үнсэх дуртай уруул байсан Энд миний уйлуулах...
-
Гэр бүлийн уламжлалаа бодоод охиноо ядуу хүнтэй амьдарвал насан туршдаа зовно гэж үздэг учраас эцэг эх нь охиноо найз залуутай нь уулзуулж...
-
1625 онд Манж Чин улсын угсаа залгасан хунтайж Тай Цун нь 15 хан настай нэгэн охинтой ураглан хуримлажээ. Энэ охин бол Хорчин аймгийн ноё...
-
Залуу анд минь! Аливаа зүйлд туйлбартай байхыг хичээгээрэй. Хайр сэтгэл, үерхэл нөхөрлөл, хичээл сурлага, ажил хөдөлмөр бүхэндээ туй...
"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.
