Аав нь хүүгээ согтуу явахыг үзлээ
Азгүй хүнээ би...
Аманд багтдаг байсан тэр хөөрхөн хөл нь
Агуу орчлонг онож ядан тэнчигнэнэ
Залуу насны багтаж ядсан аагинд
Заамны товч нулимс шиг унаж
Дээл битгий хэл
Дэлхий багадсан чиний насыг аав нь
Үүл хуйлартал янцгаах морьдын
Дэл сүүлний салхин дунд
Үнэн дүнжгэр уулынхаа
Дэнж бэлийн цэцгэн дунд
Бүрэг номхон зантай нь
Бүдрэхдээ гутдаггүй зоригтой нь орхисон сон
Аав нь хүүгээ согтуу явахыг харахад
Алтан ургийн багана ганхаж байх шиг уйтай
Аавыгаа чи лав хоёр болгон үзэж байгаа
Нэг нь үхэхэд
Нөгөө нь үлдэх юм шиг дэвэрч байгаа
Чи бидэн хоёр хэн хэндээ ганцхан шүү үр минь...
2011-09-07
Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...
-
" Алхаж яваа хүн бүдэрдэггүй гүйж яваа хүн бүдэрдэг " гэдэг үгийг би анх бүү яар! аливаа зүйлд тайван ул суурьтай ханд гэсэн у...
-
Он солигдох нь ээ... Хүн бүр л өнгөрсөн жилийн амжилт бүтээл, алдаа оноогоо цэгнэн ирэх жилийн зорилго, төлөвлөгөөгөө гаргаж байгаа байх. М...
-
И-мэйл нь бичиж болох текстийн хэмжээ, санаагаа зөв илэрхийлэх боломж, мэдээлэлээ олон хүнд, хурдан шуурхай хүргэх боломж гэх мэт бусад...
-
Дуучин: Батболд Дэлгэж барьсан хадаг шиг Дээдлэн хайрлах нутгийн уулаа Дэндүү их хайраар өсгөсөн Дэлхийд ховорхон миний ханагар ...
-
Шинэ оны эхний өглөөний нар. Цонжин болдог орчимоос... Шинэ ондоо санасан сайн үйл бүхнээ бүтээгээрэй найзуудаа! :-)
-
Залуу анд минь! Аливаа зүйлд туйлбартай байхыг хичээгээрэй. Хайр сэтгэл, үерхэл нөхөрлөл, хичээл сурлага, ажил хөдөлмөр бүхэндээ туй...
-
Даархад минь сэтгэл нь жиндэх юм Өвдхөд минь дагаад зовох юм Бүлээцхэд минь одоо л тайвширах юм Эдгэрэхэд минь дагаад хөөрөх юм ...
-
Өлгийд минь буцааж аваачих шидтэн гэж үгүй Өвгөрсөнийг минь залуу болгох хүчтэн гэж үгүй Өөрийн минь ээжийг ахиж төрүүлж өгөх увдистан гэж...
-
Толгойтой болгон м ө нг ө нд ү хэж Торготой нэг нь Хоргой з үү длэх орчлонд Ш ү лгээр ө вчилж Ардын дуунд уярч Ш ү дэнз шиг асч Зул ши...
-
1. Achieve /эчиив/- хvрэх, гvйцээх, биелvvлэх 2. Agree /эгрии/- зөвшөөрөх, санал нэгдэх, дэмжих 3. Appreciate /эпришэйт/- таалагдах, илvv ...
"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.
0 сэтгэгдэл:
Post a Comment