...Бидний сэтгэл одоо ч амьд байна. Сэтгэл амьд байгаа цагт тэд ч бас амьдарсаар байх болно...
2010-11-22
Сэтгэл амьд байгаа цагт....
...Бидний сэтгэл одоо ч амьд байна. Сэтгэл амьд байгаа цагт тэд ч бас амьдарсаар байх болно...
2010-02-03
Блог гэж юу вэ?
Хувь хүний вэб мэдээлэл Блог ертөнц Blog буюу Монголоор “блог” гэх болсон энэ үг нь "weblog" гэдэг үгний хураангуй хэлбэр ажээ. Blog нь website-ийн нэг төрөл бөгөөд ихэвчлэн хувь хүн үйл явдлын тухай, тодорхойлолт, тайлбар, сэтгэгдэл эсвэл видео, зураг зэрэг дуртай зүйлээ бичдэг. Дэлхийн хамгийн анхны блог нь вэбийг зохиогч Тим Бернарс Лигийн 1992 оноос эхлэн бичсэн хуудас гэж тооцдог бөгөөд 1996 оноос блогийг өргөнөөр хэрэглэж эхэлжээ. Ерөнхийдөө blog нь текст, зураг, бусад blog холбоос, web хуудас болон тухайн сэдэвтэй холбоотой бүх л media буюу мэдээллийн хэрэгслийг агуулж байдаг. Уншигч нь бичлэгт шууд сэтгэгдэл үлдээх боломжтой байх нь олон blog-ийн маш чухал хэсэг болдог. 2007 оны 12 сард Technorati сайтын мэдээлснээр дэлхий дээр 112 сая гаруй блог байна гэж тоолсон бөгөөд энэ тоо хагас жил тутамд 2 дахин өсч байгаа гэсэн мэдээлэл байдаг ажээ. Хувийн блог : Хувийн блог нь хамгийн өргөн тархсан, уламжлалт блогийн төрөл бөгөөд хувь хүний өдрийн тэмдэглэл юм уу сэтгэгдэлүүд байдаг. Блогчид блогийг нь хэн нэгэн, хэзээ ч уншаагүй байсан ч өөрийн бичлэгээсээ таашаал авч чаддаг. Блогууд нь зөвхөн харилцан холбогдохын тулд бус ажил, амьдрал, урлаг, соёлын ажлыг илэрхийлэх байдлаар ч бий болдог. Блог хөтлөх гэдэг нь хувь хүнээс маш идэвхтэй, санаачлагатай байхыг шаарддаг.
2010-01-02
Блоггеруудын тухай сонирхолтой тоо баримтууд
Блогчид ямар хүмүүс байдаг вэ?
Блогчид ерөнхийдөө өндөр боловсролтой хүмүүс байдаг ажээ. Бүх блогчидын бараг тал нь судалгаа шинжилгээний ажил хийдэг ямар нэгэн эрдмийн зэрэг авсан, мөн зонхилох хэсэгийн гэр бүлийн орлого нь жилдээ 75,000$ болон түүнээс их байдаг. Мөн дундаж блогчин 3 эсвэл түүнээс олон жил блог хөтөлж байна. Блог хөтлөгчдийн тоо улам бүр нэмэгдсээр байна. Technorati сайтын блогчдын дунд хийсэн судалгаагаар доорхи сонирхолтой тоо баримтууд гарчээ.
- Нийт блогчдын 3ны 2 нь эрэгтэй
- 60% нь 18 - 44 насныхан
- Ерөнхийдөө блогчдын ихэнхи нь маш их баян мөн өндөр боловсролтой
- 75% нь коллеж дүүргэсэн
- 40% нь баклавраас дээш боловсролын зэрэгтэй
- 3н блогчны нэгийнх нь гэр бүлийнх нь жилийн орлого 75000 $ буюу түүнээс их
- 4н блогчны нэгийнх нь гэр бүлийн орлого 100000 $ буюу түүнээс их
- Мэргэжилтэй болон бие даасан блогчид бусдаас илүү чинээлэг : бараг тал нь жилийн өрхийн орлого нь 75000$ мөн 3ны нэгийнх нь 100000 $ байгаа нь өндөр үзүүлэлт юм.
- Талаас илүү нь гэрлэсэн
- Талаас илүү нь Аав, Ээжтэй
- Тал нь бүтэн өдрийн ажилтай , хэдий тийм боловч мэргэжлийн блогчдын 4ний 3 нь бүтэн өдрийн ажилтай.
Боловсролтой блогчдын эзлэх хувь байнга дээшилж байгаа боловч. Эрдмийн зэрэг хүртсэн блогчдын эзлэх хувь багасч байна. Блогчдын тал хувь нь багадаа л хоёр дахь блог дээрээ ажиллаж байгаа, мөн 68 хувь нь хоёр буюу түүнээс олон жил блог хөтөлж байна. Блогчдын 86 хувь нь хамгийн багадаа жил блог хөтөлсөн. Судалгаанд оролцогчдын тал хувь нь анхны блогоо одоо болтол хөгжүүлж байгаа, 60 хувь нь ажилтай. Судалгаагаар дундаж блогчин 3 эсвэл 4 блогтой байдаг ажээ.
Блогчдын үндсэн идэвхижүүлэгч нь өөрийгөө илэрхийлэх болон мэдлэгээ хуваалцах эргэн санах, мөн бүх блогчдын 70 хувь нь блогийн амжилтаасаа хувийн сэтгэл хангалуун байдлаа олж авдаг гэсэн дүн гарсан байна.
2009-11-23
Анхны бичлэг
Сайн байцгаана уу?
Миний бяцхаан ертөнцөөр аялаж буй танд баярлалоо! Миний бие блогоо оноос өмнө нээсэн боловч зав чөлөө гаргахгүй явсаар одоо л салхи оруулж байна. Бусадтай санал бодлоо хуваалцах бусдын санаа оноог сонсох, мөн өөрийн үзэл бодлоо илэрхийлэх зорилгоор блог нээж байна. Олон сонирхолтой зүйлүүдийг хүргэхийг хичээнэ. Та бүхэнд амжилт хүсье!
Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...
-
Дуучин: Батболд Дэлгэж барьсан хадаг шиг Дээдлэн хайрлах нутгийн уулаа Дэндүү их хайраар өсгөсөн Дэлхийд ховорхон миний ханагар ...
-
2011онд Говийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн сургаалиа айлдаж, алдарт бүтээлүүдээ туурвиж, амьдарч байсан газар болох Дорноговь ...
-
Бид Дундговь аялалаа анх 8р сарын 13,14нд хийхээр төлөвлөсөн боловч аялагчдын тоо гүйцээгүйн улмаас хойшлуулаад 9р сарын 3,4ний БЯМБА, НЯМ г...
-
Дээрх тольны plugin-г нь эндээс татаад Firefox дээрээ суулгачихаж болно. Энэ бас гүүглийн нилээн олон хэлтэй хөрвүүлэгч.
-
Нэгэн сувилагчийн ярьсан түүх: “Би олон жил энэ эмнэлэгт ажилласан. Эцсийн мөчөө хүлээж буй өвчтөнүүд л миний хариуцсан тасагт ирдэг. Тэдн...
-
1625 онд Манж Чин улсын угсаа залгасан хунтайж Тай Цун нь 15 хан настай нэгэн охинтой ураглан хуримлажээ. Энэ охин бол Хорчин аймгийн ноё...
-
Яаая хүмүүс нээрээ "Бид чинь Бөртэ чоно Гуа маралын удамтай" гэж ирээд л "Чоно гэдэг чинь ижил тэнгэртэйдээ харагддаг Илүү т...
-
Уулын амралтад гурав хоног амраад Вена хотод өглөө эрт буцаж ирсэн нэрт зохиолч Р... галт тэрэгний буудлаас сонин худалдан авч сар өд...
-
" Алхаж яваа хүн бүдэрдэггүй гүйж яваа хүн бүдэрдэг " гэдэг үгийг би анх бүү яар! аливаа зүйлд тайван ул суурьтай ханд гэсэн у...
-
Блогийнхоо архивыг ухаж яваад нэгэн аялалын тэмдэглэлээ яагаад ийм удаан нийтлээгүй орхисоноо ойлгосонгүй. За ингээд 5н сарын өмнө шаргал на...
"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.


