2011-03-31

Л.Хасар : Усан үзэмнээс нарны нулимс амтагдана

Усан үзэмнээс нарны нулимс амтагдана
Уйлж суугаа чамаас алдаа амтагдана
Тойрмын бараанаас туучаад өнгөрсөн тэмээ амтагдана
Өндөр холын одноос гэрэл амтагдана
Өнгөрсөн цагийн дурьтатгалаас гэнэн амтагдана

2011-03-16

Титэм үг - Итгэл

МУ-ын Еранхийлөгч асан Нацагийн Багабанди

Н.Багабанди
Итгэл бол хүн чанарын нэг шалгуур, ёс суртахуун ёс зүйн нэн чухал хэмжүүр. Итгэл бол аугаа их хүч. Хайр сэтгэл, гэр бүл итгэл дээр оршин тогтнож батжин бэхжинэ. Хиргүй тунгалаг итгэлтэй гэр бүл хэврэг эмзэг байдаггүй ээ. Хүмүүний харилцаа, үерхэл нөхөрлөл мөн л итгэл дээр суурилна. Хүн, хүндээ хэдийчинээ гүн итгэлтэй байна үерхэл нөхөрлөл төдийчинээ бат бэх. Бие биедээ итгэнэ гэдэг хүн ёсны хамгийн ариун нандин бат холбоос билээ. Итгэл нь үл үзэгдэх мөртлөө үл тасрах сэтгэлийн учигаар хүмүүсийг гагнан холбож өгдөг юм. Итгэж болох нөхөр энэ хорвоогийн бүхнээс үнэт эрдэнэс лугаа ховор эрхэм хүн. “Бүх зүйлээ ярьж болох тэр итгэлт хүн миний нөхөр мөн”.
Ажил хэрэгч харилцаа, арилжаа наймаа бүгд харилцан итгэлцэл дээр буурь сууриа засч, буурьтай суурьтай, үр өгөөжтэй хөгжинө. Итгэл олсон найдвартай түнш ажил төрөл, амжилт ололтын чинь бат бэх тулгуур байдаг болохоор өөрөө ч тэдний итгэлийг нь хотойлгүй дааж, хос хоёр багана шиг бие биенээ түшин тогт.
Хүүхэд залуус та нар юуны урьд өөртөө итгэлтэй бай. Санаандаа багтаасан бардам итгэлтэй хүн санасан зорьсондоо баттай хүрнэ. Үүнд эргэлзэх хэрэггүй. Итгэл үгүй бол амжилт үгүй. Итгэл дутуу бол амжилт мөн дутуу. Чадна гэсэн гүн итгэлтэй хүнд цаана нь гарах чадал эрч хуран хуримтлагдаж байдаг юм. Хүч чадвартаа итгэ. Өөрийгөө аль ч цагт дутуу дулимаг бүү үнэл. Би заавал чадна гэсэн итгэлийн дөлөө бадраан байж давшгүйг давж, гэтлэшгүйг гэтлэж, төсөөлшгүйг бүтээж, шинийг нээж, шилдэгийг туурвина. Чамд заяасан төрөлх ухаан, төгс чадвар, дотоод эрчим хүч яндашгүй дундаршгүй болохоор бүрэн итгэлтэйгээр зориглон, бүтээлч хичээлттэйгээр зүтгэвээс холын хол, хүрч чадахгүй мэт төсөөлөгдөж байсан өндөр оргилдоо мацан гарч магад дөнгөнө.

2011-03-15

Ахын сэтгэл



Дуучин: Батболд
Дэлгэж барьсан хадаг шиг
Дээдлэн хайрлах нутгийн уулаа
Дэндүү их хайраар өсгөсөн
Дэлхийд ховорхон миний ханагар ах минь ээ
Дахилт:
Дэндүү их хайраар өсгөсөн
Дэлхийд ховорхон миний ханагар ах минь дээ
Санаж хүлээсэн сэтгэл шиг
Сүслэн залбирдаг нутгийн уулаа
Сайханаас сайхан амьдралд минь сургасан
Сэтгэлд ганцхан миний түшиг ах минь дээ
Дахилт:
Сайханаас сайхан амьдралд минь сургасан
Сэтгэлд ганцхан миний түшиг ах минь дээ
Аавын гэрийн хоймор шиг
Алсаас бараатай шүтээн уулаа
Алдаа оноог наддаа таниулсан
Амьдралд хатуужсан миний түшиг ах минь дээ
Дахилт:
Алдаа оноог наддаа таниулсан
Амьдралд хатуужсан миний түшиг ах минь дээ
Дэндүү их хайраар өсгөсөн
Дэлхийд ховорхон миний ханагар ах минь дээ
Дэлхийд ховорхон миний түшиг ах минь дээ

2011-03-09

Цахим эрх чөлөө

Biznetwork Twitter Facebook Linkedin RSS

2011-01-12

Сохор Зоосны Үнэ Цэнэ - Сургамжит өгүүллэг

Зоос
Нэгэн баян эзэн байжээ. Ганц хүүтэй, хүү нь ажилгүй, эрхийн тэнэг юмсанж. Ингээд хүүгээ бага дээр нь засаж авахаар шийдэн өөрийн танил нэгэн баянд зарцлуулахаар өгч гэнэ дээ. Өгөхдөө нөгөө баян эзэнд:
- За чи миний хүүгээр яг нэг жил ажил хийлгэ. Ажлын хөлсөнд нь сохор зоос байхад л болно гэж гэнэ.
Нөгөө баян ямар учиртайг нь гайхаад, гайхаад учрыг нь олсонгүй, намайг сонжиж байж магад гэж бодоод хүүг нь тааваар нь байлган, сайн хувцас, сайн хоолоор хооллосоор яг нэг жил болоод болзсон газартаа хэлсэнийх нь дагуу ганц зоостой авчирч өгчээ. Харих замд нэгэн том мөрөн тааралдав. Мөрний эрэг дээр амарч байхдаа аав нь:
- За миний хүү ажил хийж сурав уу? гэхэд хүү:
- Ажил хийж сурлаа гэж гэнэ. Аав нь ажлын хөлсний ганц зоосыг нь авсанаа мөрний ус руу шидэж орхив.
Харин хүү гайхсан шинжтэй харсанаа юу ч хэлсэнгүй цааш явжээ.
Аав бас өөр нэгэн эзэнд урдын адил болзолтойгоор өгсөн боловч нөгөө эзэн ч мөн л адил эргэлзэж байснаа тааваар нь нэг жил болгоод буцаажээ. Мөн харих замдаа ажлын хөлс ганц зоосыг нь ус руу шидсэн ч мөн урдын явдал давтагдаж гэнэ.
Ингээд аав хаширсангүй бас нэгэн баян эзэнд зарцлуулахаар өгчээ. Харин энэ эзэн өмнөх эздийн адил гайхширсан боловч “Энэ ямар нэгэн учиртай байх” гэж бодоод хүүг нь жирийн нэгэн барлагийн адил ажилд зүтгүүлж өгчээ. Өглөө хар үүрээр хөөн ажилд гарган, үд дээр аяга усанд чанасан тутрага, орой ганц ширхэг эрдэнэ шишээр хооллон, харанхуй болтол ажилд зүтгүүлэн бүтэн жил талхиж гэнэ. Ингээд болзсон хугацаа болон аавд нь хүргэж өгөөд ажил сайн хийсэн гээд өөрийн санасанаар ажлийн хөлс төлөх гэсэн боловч аав нь зөвшөөрсөнгүй, тохиролцсоноо л өг гэж гэнэ. Ингээд хоёул буцаж яваад мөн л мөнөөх мөрний эрэг дээр амрахаар суув. Аав:
- За миний хүү ажил хийж сурав уу? гэхэд хүү:
- За даа, аав минь дөнгөж л ажлын зах, зухтай л болж байна даа гэхэд аав гайхан ажлын хөлс ганц сохор зоосыг нь аван усруу шидэхээр далайтал хүү учиргүй сандран эцгийнхээ гарыг барин хорьж:
- Аав минь, энэ хэдийгээр ганц муу сохор зоос төдийхөн боловч миний бүтэн жилийн ажлын хөлс билээ гээд нүдэнд нь нулимс тунаж ирэхэд сая аав:
- Тийм байна, миний хүү үнэхээр ажил сурчээ. Урд нь хоёр удаа чиний бүтэн жилийн ажлын хөлс гэгдэж ирсэн зоосыг усруу шидэхэд чи огт тоохгүй байж билээ. Харин энэ ганц зоосыг чи үнэхээр хөлсөө гойжуулан, хүчээ шавхаж олсон болохоор чи усруу хийчиэхвий гэж бачимдан сандарч байгаагаас тодхон байна. Жинхэн ажлын хөлс гэж энэ дээ гэж гэнэ.

Зарим боломж ердөө ганцхан удаа л олддог - Сургамжит өгүүллэг

Хараацай
Хараацай шувуу нэг залууд дурлажээ. Өдөр бүр цонхны тавцан дээр сууж түүнийг хардаг байлаа. Нэг өдөр зоригоо чангалж байгаад түүнд "Залуу минь би чамд дурлажээ. Өдөр бүр чамайг хархаар цонхон дээр чинь ирж суудаг" гэжээ. Залуу ууурлан "Чи бол шувуу, би бол хүн. Хүн шувуу хоёр яаж бие биедээ дурлах юм бэ" гээд хөөгөөд явуулжээ. Хараацай эргэж ирээд "Би чамд ер саад болохгүй хоёулаа зүгээр л сайн найзууд болцгооё" гэхэд залуу огт халгаасангүй бас л хөөжээ. Хараацай дахин эргэж ирээд "Залуу минь гадаа хүйтэрч байна чамтай найзууд болцгооё, намайг гэртээ оруулахгүй бол би хөлдөх нь байна намайш аваач дээ" гэж гуйсаар байлаа. Гэвч залуу авах нь бүү хэл түүнийг хөөгөөд бүх цонхоо хаажээ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа залуу ихэд гэмшжээ. Зун болж цэцэг навч дэлгэрэхэд залуу бусад хараацайнуудаас түүнийг асууж сурагласан боловч хэн ч түүнийг хараагүй байв. Эцэст нь залуу мэргэн ухаантан дээр очиж бүх учираа хэлжээ. Мэргэн ухаантан : "Хараацай 6 сарын настай байдаг. Амьдралд зарим боломж ердөө ганц л удаа гарч ирдэг.

2011-01-01

Өнгөрөн одож буй 2010 оноо дүгнэхүй

Өнөөдөр 2010 оны сүүлчийн өдөр энэ өдөр хүн бүхэн л хуучин оныхоо алдаа оноо, амжилт бүтээлийг дүгнэн ирэх ондоо алдаагаа давтахгүй байх, амжилтаа улам арвижуулхын төлөө өнгөрснөө дүгнэн ирээдүйгээ төлөвлөдөг билээ. Миний хувьд өнгөрч буй онд олон ажил эхлүүлсэн гэвч эцсийн үр дүнд хараахан хүргээгүй орхисондоо ихээхэн харамсаж байна. Гэхдээ цаашид аль болох ажилуудаа зохицуулаад явхад болохгүй, бүтэхгүй зүйл нэгээхэн ч үгүй...
Өнгөрсөн онд их сургуулиа төгссөн, шинэ ажилд орсон энэ нь миний хувьд ихээхэн сонирхолтой ёстой л уйдах завгүй цаг хугацаа өнгөрснийг эргэн хархад сайхан байна.
Бас нэг сайхан зүйл бол өнгөрсөн жил кибер эрх чөлөөний амтыг мэдэрч блог хэмээх нэгэн талбарт үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдлэн, хүмүүст хэрэгтэй гэсэн зүйлсээ нийтэлж, олон сайхан хүмүүстэй нэр зүсээ мэдэлцэхгүй ч дотоод ертөнц үзэл бодлоороо танилууд, найзууд болцгоожээ. Бодсон жилийн дотор 6н блог нээжээ. Хаана ямар эрх чөлөө эдлээд яваагаа сонирхуулья
1. Энэ блог маань. Энд би хэрэгтэй, хүмүүст уншихад нэгийг бодогдуулах зүйлсийг нийтэлдэг. Мөн өөрийн үзэл бодлоо бусадтай хуваалцах, сонирхдог сэдвүүдээрээ сонирхолтой зүйлс бусдад хүргэхийг хичээж амой. Хаа нэгтээ бусад сайтаас копи пээст байгаа ч эх сурвалжийг дурддаг учир асуудалгүй биз.
2. Мэргэжлийнхээ чиглэлээр бичиж буй. Би програм хангамжийн инженер хүн л дээ. Манай мэргэжлийн чиглэлээр сурч буй хүүхдүүдэд хэн нэгний тусламж дэмжлэг их хэрэгтэй санагддаг. Энэ чиглэлээр анхлан суралцагсдад туслах зорилгоор блогоо нээсэн боловч ойрд цаг зав багатай хичээлүүд бичиж оруулж амжихгүй л байна. Гэхдээ ирэх ондоо нилээд сайхан хөгжүүлнэ гэж бодож байгаа.
3. Бодлууд. Блогспот дээр өдрийн тэмдэглэлээ хөтлөдөг нэг блог бий. Тэнд миний жинхэнэ дотоод эрх чөлөөний илэрхийлэл бий. Гэхдээ үүнийг  надаас өөр хэн ч унших боломжгүй. Наана нь бас нэг блог бий хэдэн найзтайгаа үзэл бодлоо хуваалцах, зорилгоор ашигладаг.

4. Хүмүүс. Энийг хэдэн найз нартайгаа хамтраад хөтөлнөө.

Зиа тэгээд нийт блог ертөнцийн андууддаа болон блог умшдаг бүх хүмүүстээ
Ирж буй шинэ ондоо Аз жаргал, Амжилт бүтээлийн дээдийг хүсье!

Дутуугаа дүүргээд аваарай, цаг байна
Дутагдлаа засаад амьдраарай, нас байна
Буурлаа дээдэлж яваарай, буян нь ирнэ
Бусдыгаа хүндэлж амьдраарай, нэр нь ирнэ
Бодлоо цэгцэлж амьдраарай, үйлс нь бүтнэ
Буянаа түгээж яваарай, жаргал ирнэ.
Та бүхэндээ! Шинэ оны мэнд хүргье!

2010-11-22

Сэтгэл амьд байгаа цагт....

I love you
...Бидний сэтгэл одоо ч амьд байна. Сэтгэл амьд байгаа цагт тэд ч бас амьдарсаар байх болно...

Happy birthday tooo my blog !

Төрсөн өдөр
 Жилийн өмнө блогоо нээж байж дээ.

2010-02-03

Блог гэж юу вэ?

Блог
Хувь хүний вэб мэдээлэл Блог ертөнц Blog буюу Монголоор “блог” гэх болсон энэ үг нь "weblog" гэдэг үгний хураангуй хэлбэр ажээ. Blog нь website-ийн нэг төрөл бөгөөд ихэвчлэн хувь хүн үйл явдлын тухай, тодорхойлолт, тайлбар, сэтгэгдэл эсвэл видео, зураг зэрэг дуртай зүйлээ бичдэг. Дэлхийн хамгийн анхны блог нь вэбийг зохиогч Тим Бернарс Лигийн 1992 оноос эхлэн бичсэн хуудас гэж тооцдог бөгөөд 1996 оноос блогийг өргөнөөр хэрэглэж эхэлжээ. Ерөнхийдөө blog нь текст, зураг, бусад blog холбоос, web хуудас болон тухайн сэдэвтэй холбоотой бүх л media буюу мэдээллийн хэрэгслийг агуулж байдаг. Уншигч нь бичлэгт шууд сэтгэгдэл үлдээх боломжтой байх нь олон blog-ийн маш чухал хэсэг болдог. 2007 оны 12 сард Technorati сайтын мэдээлснээр дэлхий дээр 112 сая гаруй блог байна гэж тоолсон бөгөөд энэ тоо хагас жил тутамд 2 дахин өсч байгаа гэсэн мэдээлэл байдаг ажээ. Хувийн блог : Хувийн блог нь хамгийн өргөн тархсан, уламжлалт блогийн төрөл бөгөөд хувь хүний өдрийн тэмдэглэл юм уу сэтгэгдэлүүд байдаг. Блогчид блогийг нь хэн нэгэн, хэзээ ч уншаагүй байсан ч өөрийн бичлэгээсээ таашаал авч чаддаг. Блогууд нь зөвхөн харилцан холбогдохын тулд бус ажил, амьдрал, урлаг, соёлын ажлыг илэрхийлэх байдлаар ч бий болдог. Блог хөтлөх гэдэг нь хувь хүнээс маш идэвхтэй, санаачлагатай байхыг шаарддаг.

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.