Нэг эр ядуу хоосондоо үргэлж сэтгэл дундуур явдаг байж гэнэ. Гэтэл түүнд аз таарч бурхантай уулзах хувь тохиожээ. Бурхан түүнд за чи удахгүй хүссэнээсээ илүү баян худалдаачин болно. Тэгээд өөр шигээ ядууст тусалж тосгонийхоо хамгийн нэр хүндтэй хүн нь болно. Бүх хүн чамд талархаж сайн сайхныг ерөөж, чи хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй сайхан бүсгүйтэй гэрлэж, олон хүүхэдтэй болж өнөр өтгөн сайхан амьдарлаар амьдарч, урт насалж удаан жаргах болно гэжээ. Залуу баярлан гэртээ харьж бурханы өгсөн хишгийг хүлээн суусаар баян ч болсонгүй, сайхан бүсгүйтэй ч ханилсангүй, өлсөж ядран зовсноосоо болж хүндээр өвдөн удаан тарчилж үхжээ. Тэгээд бурханы өмнө ирээд уурлан та надад худал хэллээ, таны хэлсэн нэг ч зүйл биелсэнгүй хэмээв. Тэгсэн бурхан хариуд нь үгүй ээ би чамд хэлсэн бүхнээ өгсөн. Гэвч чи өөрөө алийг нь ч авсангүй. За би чамд сануулая надтай уулзаад явсаны чинь дараа чамд нэг гайхалтай наймаа хийж үзэх бодол төрсөн үү гэж асуухад нөгөө эр тиймээ гэв. Чи тэгэхэд заа над шиг амьтан яаж тийм зүйл хийж чадахав гээд юу ч хийгээгүй. Хэрвээ чи бодсоноо хэрэгжүүлсэн бол миний хэлснээр баян худалдаачин болж сайхан амьдрах байлаа. Харин тосгоны баяраар чиний дэргэдүүр ганган хээнцэр хувцастай, үзэсгэлэн гоо төгс бүсгүй зөрж өнгөрөхөд чи өөрийн эрхгүй татагдаж түүнтэй гэрлэхийн тулд амиа ч өгөхөд бэлэн мэт санагдаж байсан тиим үү гэж асуухад нөгөө эр тиймээ би тэр эмэгтэйг сайн санаж байна гэв. Хэрэв чи тэгэхэд тэрэн дээр очисон бол хожим чиний насны чинь хань болох бүсгүй байсан юм. Гэвч чи мөн л энэ сайхан амьтан яаж над шиг ядуу хоосон эрийг тоохов гээд очоогүй. За чи харав уу би хэлсэн бүхнээ өгсөн харин нэгийг нь ч чи авсангүй тэгэхээр надад гомдох хэрэггүй өөртөө л гомд гэжээ.
2013-04-25
2013-04-24
Сайныг сийлж үлдээ - Сургамжит өгүүллэг
Хоёр найз аян замд явахдаа нэг удаа ам муруйн муудалцаж нэг нь нөгөөгөө алгаджээ. Алгадуулсан найзынх нь хацар тун их өвдсөн боловч тэрээр юу ч хэлэлгүй элсэн дээр ингэж бичжээ: "Өнөөдөр миний хамгийн сайн найз намайг алгадсан." Хоёр найз явсаар цөлийн дундах нэгэн баян бүрдэд иржээ. Тэгээд тэнд усанд орж амрахаар шийджээ. Усанд сэлж байтал алгадуулсан найз нь гэнэт намагт шигджээ. Намаг түүнийг хүчтэй сорон доошилж байлаа. Үүнийг харсан найз нь маш хурдан сэлж ирэн намгаас татаж гарган аварчээ. Аврагдсан найз нь намгаас гарсны дараа нэг том хадан дээр "Намайг миний хамгийн сайн найз аварлаа" гэж бичжээ. Найзыгаа алгадаж дараа нь аварсан нөгөө найз нь, "Чамайг алгадахад минь элсэн дээр бичсэн хэрнээ, аврахад минь яагаад хадан дээр сийлж байгаа юм бэ" гэж асуухад нөгөөх нь: "Хэн нэгэн бидэнд муу зүйл хийхэд бид түүнийг сэтгэлдээ элсэн дээр бичих хэрэгтэй. Учир нь уучлах салхинд амархан арилаг. Харин хэн нэгэн танд сайн зүйл хийх юм бол чулуун дээр сийлэх хэрэгтэй. Ямар ч салхи бүү хийсгэн алга болгог гэсэндээ" "Мууг элсэн дээр, сайныг хадан дээр сийлж сурцгаая." Таны амьдралын хамгийн чухал хүнийг олоход ганц хором байдаг бол түүнийг мартахад бүх амьдралаа зориулдаг.
2013-04-19
Хулс мод - Сургамжит өгүүллэг
Хулс модны ургах нь тууштай байхын тухайд тохирсон жишээ юм. Хятад хүмүүс хулс модыг тарихдаа эхлээд үрийг газарт булан усалж борддог. Эхний жил үрэнд ямар нэг өөрчлөлт гарахгүй. Үрийг дахин усалж бордоно. Хоёр дахь жилдээ ч хөрсөн дээр ил нахиалж гөлөглөхгүй. Дахиад гурав дахь, дөрөв дэх жил ч урд жилүүдийн адил хулсны үрийг усалж бордсоор л байдаг. Гэвч зөрүүд хулс бас л нахиалдаггүй. Хятад хүмүүс их тэвчээртэйгээр 5 дахь жилдээ ч усалж бордсон хэвээр байдаг бөгөөд арай гэж 5 дахь жилийнхээ сүүлээр хулс мод соёолж зургаан долоо хоногийн богинохон хугацаанд ойролцоогоор 27 м болдог. Хүний толгойд хамгийн түрүүнд урган гарч ирдэг асуулт бол “хулс мод зургаан долоо хоногийн дотор уу, 5 жилийн дотор 27 м өндөр болсон уу”юм. Энэ асуултын хариулт нь мэдээж 5 жилийн дотор. Маш их тэвчээр, цөхрөлтгүй хүлээсний эцэст хулсыг 5 жилийн турш усалж бордоогүй бол хулс ургах нь битгий хэл нахиалах тухай ч ярихын хэрэггүй. Амжилтын зарчмууд нь маш энгийн. Хэсэг хугацаанд хөдөлмөрлдөж бас нэг хэсэг хугацаанд тэсвэртэй хүлээх хэрэгтэй. Үргэлж итгэлтэй байж хэзээ ч бүү бууж өг.
Л.Өлзийтөгс - Залуу нас
Зовлонг таригч хүслийнхээ
Зоргоор явах сайхан
Зоргоор дураар аашныхаа
Зоригонд бүдрэх сайхан
Салхилж, шуургалж, хийсч
Сарнин зүдэвч өндийж
Санаснаар болдоггүй хорвоод
Санаснаар зүтгэх сайхан
Тэнгээр хэмждэггүй орчлонд
Тэрсэлж явах сайхан
Тэрслүү зангийнхаа бурууд
Тээглэж явах сайхан
Зөнгөөр, хорвоог сөрж
Зөрүүд аалиндаа алгадуулж
Зөвхөн чиний төлөө
Хоёр бүдрэх сайхан
Зоргоор явах сайхан
Зоргоор дураар аашныхаа
Зоригонд бүдрэх сайхан
Салхилж, шуургалж, хийсч
Сарнин зүдэвч өндийж
Санаснаар болдоггүй хорвоод
Санаснаар зүтгэх сайхан
Тэнгээр хэмждэггүй орчлонд
Тэрсэлж явах сайхан
Тэрслүү зангийнхаа бурууд
Тээглэж явах сайхан
Зөнгөөр, хорвоог сөрж
Зөрүүд аалиндаа алгадуулж
Зөвхөн чиний төлөө
Хоёр бүдрэх сайхан
Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...
-
“Жирмийн сүлжээ” хэмээх дөрвөн мөртийн цоморлигоос... 1.Афган андын асуулт Таны нутагт эрийн гурван наадам болдог юм гэв үү? Таван зуун...
-
Дуучин: Батболд Дэлгэж барьсан хадаг шиг Дээдлэн хайрлах нутгийн уулаа Дэндүү их хайраар өсгөсөн Дэлхийд ховорхон миний ханагар ...
-
" Зөвхөн Монголдоо " бүлгийн 10 дахь аялал Аялал бүлг ийн 20 гаруй гишүүдээс бүрдсэн баг 2012оны 5р сарын 18-20ны Баасан, Бямба, Н...
-
Дээрх тольны plugin-г нь эндээс татаад Firefox дээрээ суулгачихаж болно. Энэ бас гүүглийн нилээн олон хэлтэй хөрвүүлэгч.
-
Нэгэн өдөр мэлхийнүүд тэмцээн явуулжээ. Маш өндөр цамхагийн оройд гарах зорилготой ажээ. Маш олон мэлхий болон найз нөхөд нь цуглажээ. Ингэ...
-
1625 онд Манж Чин улсын угсаа залгасан хунтайж Тай Цун нь 15 хан настай нэгэн охинтой ураглан хуримлажээ. Энэ охин бол Хорчин аймгийн ноё...
-
Би нэг удаа ангийнхандаа энэ өгүүллэгийг ярьж өгсөн юм. Даанч бүгд ийм нөхөрлөл гэж юу байсан юм бэ? гэцгээгээд л өнгөрсөн дөө. Яагаад ...
-
Нэгэн хаан өөрийн шадар түшмэдийн хамт морьтой зугаалж байжээ. Тэгээд замдаа алимны мод тарьж буй өвгөнтэй таарчээ. Хаан өвгөнийг ёжломоор ...
-
Хүн хүнийхээ хүчинд, загас усныхаа хүчинд амьдардаг нь хорвоогийн жам. Дээр дор, баян ядуу, хөгшин залуу ялгаагүй дэм, дэмэндээ явж амь...
-
Он солигдох нь ээ... Хүн бүр л өнгөрсөн жилийн амжилт бүтээл, алдаа оноогоо цэгнэн ирэх жилийн зорилго, төлөвлөгөөгөө гаргаж байгаа байх. М...
"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.