2011-09-07

"Дуу хуурын өлгий нутгаар..." аялалын тэмдэглэл /2р хэсэг/

Дундговь, Их газрын чулуу
Говийн шаргал наран мандах гэж байна.

Бид "Их газарын чулуу"-ны зүүнтээ малчны хотноос говийн наран мандахыг хараад Дундговь аймгийн төв Мандалговь хотруу хөдлөлөө. Аялалын эхний өдрийн тэмдэглэлийг ЭНДЭЭС уншина уу!


Дундговь аймгийн төв Мандалговь хот

Хамтран зохион байгуулагчид
Манай аялалын түшиг тулгуур Тулга ах, Соко эгч 2
Дундговь аймгийн Мандалговь хот
Хар овоо гэх уулын өмнө

Морин хуур
 Аргагүй л дуу хуурын өлгий нутаг. Морин хуураа залаад л...

Зава Дамдин
Гүн ухаантан, түүхч Заваа Дамдины хөшөө

Тэнгэрийн хүлэг
 Чандмань залсан тэнгэрийн хүлэг
 Хар овоо
 Уулын баруунтаа Хонх, Дамар зэрэгийг залсан байв

Цэцэрлэг
Баруун талд шинээр байгуулж буй цэцэрлэг харагдаж байна

Тулга
Уулынхаа энгэрт тулга залжээ...


Шарга азарга хөшөө
Амгалан Төрийн ажнай шарга азарганд зориулан босгосон хөшөө. 

Аялалын багийнхан "Амгалан Төрийн ажнай шарга"-ын хөшөөний өмнө дурсгалын зураг татуулав

Ингээд бид Мандалговь хотоос Сүм хөх бүрдийг зорин аялалаа үргэлжлүүлэв.

Ийм пайз байхад ч алзахгүй ээ... 
Замын уулзвар болгонд байдаг бол ч...

Замд оторын айлтай таараад. Дундговь нутгийн айраг уугаад аялалаа үргэлжлүүлэв...
Энэ автобусан дотроо хөөрхөн тохижчихсоон. Нүүх болхоороо УАЗ-469өөрөө чирээд л явчихдаг гэсэн.

Хөдөөний нэгэн төрх. Энэ зургийг хэн авсан нь тодорхой. :-)

4. СҮМ ХӨХ БҮРД: Бүрдэн дунд байдаг хуучин хэлмэгдүүлэлтийн үед нураагдсан боловуу гэмээр чулууг маш нарийн өрж барьсан сүмийн туурь. Яагаад бүрдэн дунд барьсан юм бол?  хэрхэн намаг дундуур чулуу зөөж, ямар зохион байгуулалттай төлөвлөж, барьж байгуулж байсан бол? гэх мэт бодол эргэлдэж л байв. Эргэн тойрон цул намагтай тул бид ойрхон очиж үзэхийн тулд гутлаа тайлж барин хөл нүцгэн туурийг зорив.
 


Сүмийн туурь: Хуучин 2 давхар байсан боловуу даа
Дотогшоо чигээрээ орход саяхан тахисан боловуу гэмээр тахил, өргөл харагдаж байна лээ.

 2 хэсэг туурь байсан. Зүүн хэсэг нь

Хаалга
Цонх

 Нурсан хэсгүүд...

Манайхан ингэжугаад админаас банга хүртээд...
Нээрээ ч түүх соёлын дурсгалт газарт бид ч бас л хариуцлагагүй л үйлдэл хийсэн байгаам шүү. Нэг ширхэг ч чулуу унагаагүй боловч хайрлаж хамгаалах учиртай юман дээрээ ганц зураг авхуулхын төлөө гишгээд, авираад байвал ямар олиг байхав дэээ....

Сүм хавиас орчиныг тольдохуй...

Хөх бүрд

Бид сүм хөх бүрдийг үзээд цааш Бага газрын чулууг зорив.

5. БАГА ГАЗРЫН ЧУЛУУ: Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт оршдог, энд Нүдний рашаан, Агуй, Сүмийн туурь гээд үзэх юм бас л чамгүй...


Бага газрын чулууны хойд хэсэгээс орохоор тойрч явна...



Сүмийн туурь
Хэлмэгдүүлэлтийн үед энд маш олон ламыг хомроголон устгасан гэх... 

Анх Сүмийн туурин дээр очоод жолоочоосоо яг ямар газар вэ? гэтэл хариулдаггүй, зүгээр тийшээ яваад үзээрэй л гэсэн. Ийм юм үзнэ гэж бодоогүй болхоор ч юмуу үзээд энэ газрыг зорьж ирсэндээ ихэд олзуурхаж байв.


Сүмийн туурь дундуур яваад дээшээ гарахад нилээд хэдэн овоо босгон тахисан өндөрлөг дээр гарч ирнэ. Тэндээс орчныг ажих, сүмийг дээрээс нь харах үнэхээр сайхан юм билээ.

Нүдний рашаан: Энэ нь уулаад багахан өгсөөд хад цоолж гаргасан багахан нүхээр халбагаар хутган авч хэрэглэдэг рашаан байна лээ. Их газарын чулуунд мөн ариун рашаан ууланд байх хадыг цоолон гаргасан, гар орох л зайтай тохой хэр цаанаас рашаанаа хутган авдаг юм байна лэээ... Рашаан байгааг хэрхэн мэдээд том хавтгай хадыг цоолоод гаргадаг нь бас л сонин....


6. Зоргол хайрхан

Ингээд бид аялалаа үргэлжлүүлсээр шөнө 8,9 цагийн орчимд Ариун нуур, Зоргол хайрханаа хүрсэн юм. Дурсгалын зураг татуулаад бэлд нь орших рашаанаас хүртээд Улаанбаатарын зүг хөдлөв.

4 сэтгэгдэл:

Bi Mongolooroo goydog said...

Баярлалаа. Гантулгаа сайхан тэмдэглэл болжээ. Энийгээ бүлэгтээ сэдэв нээж тавиарай. Бас клубтээ

bilgee said...

Goyo zuragnuud uzlee bayarlalaa,avtobustai ail huurhun yumaa

Anonymous said...

Гоё тэмдэглэл болжээ. Амжилт Ганаа.

Anonymous said...

goyo zuragnuud bna
amjilt hvsei oshoo ih zvil buteegerei

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.