2011-09-29

Т.Галсан - Жирмийн сүлжээ /1988 оны Болор цомын тэргүүн шүлэг/

“Жирмийн сүлжээ” хэмээх дөрвөн мөртийн цоморлигоос...


1.Афган андын асуулт
Таны нутагт эрийн гурван наадам болдог юм гэв үү?
Таван зуун арван хоёр бөхөөс нь нэг нь үзүүрлэдэг юм гэв үү?
Нар тэр өдөр жаргахаа мартан наадамддаг юм гэв үү?
Мянган морь уралдаж гав ганц нь түрүүлдэг юм гэв үү?


2.Уртын дуу
Уудам саруулхнаараа яг л Монголын дорнот тал
Утга гүнзгийгээрээ яг л гүн ухааны нэвтэрхий толь
Уяхан хөглөгөөрөө яг л эх хүний сүүн сэтгэл
Уртын дуу монгол дуу удахгүй сансрын аялгуу!


3. Ухаант буурлын асуулт
Гол гатлаагүй хүнийг усчин гэдэг юм уу?
Тал туулаагүй морийг унаа гэдэг юм уу?
Гал асаагаагүй бүсгүйг бэр гэдэг юм уу?
Хил манаагүй хөвгүүнийг эр гэдэг юм уу?


4.Хос дэрний дууль
Хоорондоо хоорондоо холдохгүй ээ хө! гэх шиг
Хоёр дэр зэрэгцэн хэвтэнэ
Үнэнч хосын дэр болохоосоо урьд
Үүр нэгтэй шувуу байсныг буу гэрчилнэ!


5.Үр ач өсч торнихын нууц
Идээ ундаа элбэгтэй айлд хүү төө өсдөг
Инээд баясал цалгиастай айлд хүү тохой өсдөг
Итгэл хайр тэгшрээстэй айлд хүү дэлэм өсдөг
Эрдэм ажил хослоостой айлд хүү алд өсдөг.

2011-09-22

Валерия и Стас Пьеха - Ты грустишь



Энэ дууг гүээ мөн их хайж билээ...

2011-09-21

Эр зориг {Титэм үг}

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

Багабанди Солонгост ажиллаж байсан монгол залуус түймэрийн аюулаас хүний амь аварч, зориг баатарлагийн үлгэр жишээ үзүүлэв. Монгол залуусын хувьд энэ түймэр эр зоригийн шалгуур байлаа. “Алтыг гал дээр, эр зоригийг гай зовлонгийн үед сорьж үздэг” гэсэн үг бий. Тэд аюултай мөчид амь насаараа дэнчин тавьж, айж сандралгүй, уужуу тайвуу байж эр зоригийн шалгуурыг нэн амжилттай давж, зовох цагт нөхрийн чанараа таниулав. Монгол хүн нөхөрлөж болох нөхөр, найдаж болох хань, хүнлэг нинжин сэтгэлтэй жинхэнэ сайн хүмүүс гэдгийг үг хэлээр бус үйлдлээрээ нотлов. Солонгосчуудын тархинд монгол хүний мөс чанарын үзүүлэлтийг маш сайнаар тамгалан хадаж өглөө. Түүнээс хойш монголчуудад хандах солонгосчуудын хандлага их өөр болсон гэж ярих юм билээ. Тэд эр зоригийн хүмүүжилтэй, эх орон нэгтнүүдийнхээ нэр төрийг өргөж өгсөн сайн залуус. “Аливаа эр зоригтон, аливаа шударга хүн эх орондоо нэр төр авчирдаг” гэж бичсэн нэрт зохиолчийн үг үнэн ажээ.
Монгол хүн аль дивангараас үр хүүхэддээ эр зоригийн хүмүүжил олгодог өөрийн гэсэн аргатай байлаа. Монгол үлгэр туульс тэр аяараа л эр зоригийн баатарлаг үйл явдлаар дүүрэн. Бидний үеийнхэн арван таван толгойтой атгаалжин хар мангасыг дарж, ард олондоо жаран жилийн жаргал авчирч, наян жилийн найр хийж байгаа эр зоригтны тухай үлгэр туульсыг чих тавин, амьсгаа даран сонсч өссөн. Ийм монгол үлгэр сонссон хүүхдүүд тэр эр зоригтон шиг баатар эр болохыг мөрөөдөлдөө тээн, зүүдэндээ үзэж, эр зоригийн хүмүүжлийг шингээн тусгадаг байв.

Ц . Хулан - ″ Анд найз нартаа ″

Ц.Хулан
Алаг дэлхийд намайг ганцаардал бүү үзэг гэж
Ашгүй бурхан гар таталгүй хайрласан
Амины хэдэн нөхөдтэй билээ би
Цэцэг шиг залуу насандаа бид инээлдэж уулзлуу
Цэнгэл найрын дунд гар сунгаж танилцлуу
Цэцэн шүлгээр тургиж сум шиг нисэж эсвэл
Цээжинд хүнд оргиод уйлж суухдаа би та нарыгаа дуудлуу
Яасныг санамаар байна хэдхэн найзаа яримаар байна
Яруу найрагчын зүрх нөхөрлөл хайрын данс юм

Алтан үсэгээр бичиж, титэм хийж өмсмөөр
Анд нөхөд минь миний цорын ганцхан гангараа юм
Будант Богдын орой ертөнцийн гунигт цэг дээр
Буугаад нисэх шувууны жигүүрт би атаархдаггүй
Буруудаж зөвдөж, дутаж, сагаж явлаач
Бусад нь яах вэ? Анд нөхдөөр би дутаагүй
Намрын усан бороо яндан дагаад урсхад
Найзынхаа дэргэд дулаацах гэж би гэрээсээ гардаг
Нанчид бүлээн цай хаанаас ч олддог орчлон дээр
Найзынхаа гараас хор уугаад сэхэх гэж би яардаг аа
Дайнтай цагын тэнгэр мэт бараан нь голдуу амьдралд
Дайзтай сум шиг эгнэж явлаа ч нөхөд минь цувж одсоор байна
Шархадсан зүрхийг минь ертөнцийн ямар ч рашаанаар анагаахгүй
Шарилынх нь цэцгийг үнэрлэж нэг тайтгардаг аа
Шүлгэндээ тавих эцсийн цэг миний нөхдийн нулимс юм
Шүтээндээ бурхантай цуг залах нь миний нөхдийн хөрөг юм
Шүүх эцсийн цааз миний нөхдийн үнэн гашуун үг юм
Шүүдэртэй талд намайг тавих нь миний нөхдийн л мутар юм аа

2011-09-16

Д.Цоодол - Миний муусайн найз нар /1993 оны Болор цомын тэргүүн шүлэг/

Толгойтой болгон мөнгөнд үхэж
Торготой нэг нь
Хоргой з
үүдлэх орчлонд
Ш
үлгээр өвчилж
Ардын дуунд уярч
Ш
үдэнз шиг асч
Зул шиг унтарч явдаг аа
Миний муусайн найз нар
Цанхаалж
«Оны тэрг
үүн бүсгүй»-д сэвж
Цаадах нь тоохг
үй бол бүр сайхан бичиж
Цагийн лантуун дор
Цавтаж явсан ч
Царцанги амьдралын гавал дээр
Цахиур болон хагарч
Цалгисан хувь заяа
Миний муусайн найз нар!
Тоонотой гэр нь тэнд
Ундуй сундуй хэвтлээ чиг
Тоотой насаа олны т
өлөө
Задгай м
өнгө шиг үрж
Цэрэг Шандорын унасан
Тулалдааны талбараас
Цэцэн Ли бай сар тэвэрч уйлсан
М
өрний урсгал дундаас
Нацагдоржийн тарчилсан
Шоронгийн зэв
үүн өрөө
Нанчидаа Чойномын х
өнтөрсөн
Дарсны ширээний дэргэдээс
Найрагчид
Найз нар минь
үгээ хэлж
Нар х
үн хоёрыг өмөөрч
Нажид худал хоёрыг
Навтаргын цаас шиг базаж хаядаг аа
Гашуун юмны донтой гэж атлаа
Гар дороос нь
Гайхамшигт бадаг т
өрөх л болно
Галзуу соггуу т
үшмэдүүд хэлэг!
Гагцх
үү
Миний муусайн найз нар л
Газар дэлхийн хамаг халууныг
Ганцхан би
өдээ авч дагжих болно
Сумнаас дор
үгээ тэднээс онил!
Судсандаа нартай юм чинь дээ бид
Шатсаар л дуусна!
Шоргоолж шиг бужигнах энэ орчлон
Шорон гяндан, хуримын цагаан
өргөөтэй
Шоовдорловч гунихг
үй хэдэн найрагчтай
Будда
Христо
Аллах
Бууж ирээд та нартай уулзталаа хол оо
Бурхнаас дор гэж биднийг битгий гол оо!
Будаг,
үнэн хоёрыг ялгуулъя гэвэл
Бусад нь нэмэрг
үй ээ
Наад хэдэн «навсгар»-ыгаа хайрла!
Миний муусайн найз нарыг хайрла!

2011-09-15

Өгүүлбэрээр орчуулагч програм + Google Translater




Дээрх тольны plugin-г нь эндээс татаад  Firefox дээрээ суулгачихаж болно.
Энэ бас гүүглийн нилээн олон хэлтэй хөрвүүлэгч.

2011-09-12

ПИТТАК : Афоризм

Питтак

Шунал хэзээ ч ханадаггүй

               *                *                *

Сэдсэн ажлаа бусдад бүү ярьж бай.

Биелэхгүй бол олны доог тохуу

               *                *                * 

Өшөө хонзонгоо авхаас өршөөл уучлах нь амархан

               *                *                * 

Хамгаас сайн үйл юу вэ?

Хийж байгаа ажилаа сайн хийх.   

               *                *                * 

Ажил хэргийн хагсыг нь бүтээнэ гэдэг бүгдийг нь бүтээснээс ч дутуугүй үр дүн билээ.

               *                *                * 

Сайн хүн байх ХЭЦҮҮ юу? Сайн хүн байх нь ХЭЦҮҮ хэрэг үү?)
Сайн ХҮН байх хэцүү юу? (Сайн байх нь ХҮНИЙ ХУВЬД хэцүү юм уу?)
Сайн хүн БАЙХ хэцүү юу? (Сайн хүнд ОРШИН АМЬДАРНА ГЭДЭГ хэцүү юм уу?)
САЙН хүн байх хэцүү юу? (Хүн байх нь бус, харин САЙН хүн байх нь хэцүү юу?) 

                *                *                *

Золгүй явдал болоогүй байхад нь урьдчилан харна гэдэг ухаан. Нэгэнт нүүрлэсэн хойно нь түүнтэй тэмцэлдэнэ гэдэг зориг.

               *                *                * 

Итгэж зээлдүүлсэн зүйлийг заавал буцааж өгч бай.

               *                *                * 

Эрх мэдэл хүний жинхэнэ мөн чанарыг харуулдаг.

               *                *                * 

Гарцаагүй үйлийн үртэй бурхад ч маргадаггүй

               *                *                * 

Бусдын атаархлыг төрүүлэхгүйн тулд өөрийн аз жаргалыг нуу.

Гэхдээ бусдаар өрөвдүүлтлээ хэтрүүлчихэвзэй.

2011-09-10

Согтуу ч гэсэн сохор ухаантай

Согтуу

Роналд өглөө сэртэл гэртээ хэвтэж байлаа. Шартсаныг хэлэхүү дотор нь муухай оргино. Нүдээ арай гэж нээтэл хамгийн түрүүнд ширээн дээр 2ш аспирин аяга ус байхыг олж харав. Бүх хувцасыг нь цэвэрлэж индүүдээд эвхээд урд нь тавьжээ. Роналд өрөөгөө эргэн тойруулан хартал бүх зүйл хэвийн цэвэрхэн байв. Тэр аспиринаа уучихаад захидал байхыг олж харав. Хонгор минь өглөөний цай гал дээр байгаа өнөөдөр эртхэн дэлгүүр ороод ирье гэж бодлоо. чамдаа хайртай шүү гэжээ. Гэрийн эзэн гал тогооны өрөөрүү ортол өглөөний цай халуунаараа бүр өглөөний сонин хүртэл байна гэнэ. Хүү нь цайгаа уугаад сууж байлаа. Роналд хүүгээсээ өнгөрсөн шөнө юу болсон бэ гэж асуухад хүү нь ааваа та өчигдөр шөнө 3 цагт шал согтуу бүр ухаанаа алдчихсан ирсэн гарах гэж байна гээд буйдан дээр бүдрээд уначихсан. Гэрийн эзэн бүр гайхширч хоцров. Тэгээд яагаад бүх юм эмх цэгцтэй цэвэрхэн надад зориулж ширээн дээр өглөөний цай хүртэл бэлдчихсэн байдаг билээ Өглөө сэрэхэд ээжийг чинь хэрүүл үүсгэх байх гэж бодсон огт өөр байдаг байна шүү гэхэд хүү хариулсан нь Тэр тийм учиртай Ээж таныг унтлагын өрөөрүү чирээд гутал хувцасыг чинь тайлах гэж оролдож байтал та Хадагтай минь намайг орхиж үз би гэр бүлтэй хүн гээд эсэргүүцээд байсан гэжээ.

2011-09-09

ФАЛЕС : Афоризм

Фалес

Юу хамгаас уудам бэ?

Бүхнийг бүтээгч орон зай

               *               *               *

Юу хамгаас мэргэн бэ?

Цаг хугацаа учир нь тэр л ганцаараа бүхнийг нээдэг

               *               *               *

Юу хамгаас хэцүү вэ?

Өөрөө өөрийгөө таних

               *               *               *

Юу амархан бэ?

Бусдад зөвлөгөө өгөх

               *               *               *

Ямар хүн аз жаргалтай вэ?

Бие эрүүл, сэтгэл санаа тайван, билиг авьяасаа хөгжүүлж буй бол тэр чухам жаргалтай ажээ.

               *               *               *

Юу бүхнээс том бэ?

Аугаа их орон зай. Бүхнийг өөртөө багтаасан байдгийн хувьд

               *               *               *

Бүхнээс гайхамшиг юу вэ?

Бурханы бүтээл ертөнц юм.

               *               *               *

Бүхнээс хурдан юу вэ?

Бүхнээс хурдан нь ухаан юм. Тэр бүхнээс тэргүүлдэг

               *               *               *

Бүхний хувьд юу нийтлэг вэ?

Итгэл, хэнд юу ч байхгүй ч итгэл байдаг.

               *               *               *

 Хэн муу үйл хийнэ бурхны хараанаас хэзээ ч нуугдаж чадахгүй,тэр ч байтугай өөрийнхөө санааг ч түүнээс нууж чадахгүй

               *               *               *

Хамгийн шилдэгт суралц, хамгаас шилдэг зүйлд л бусдыг сурга

               *               *               *

2011-09-08

Ш.Гүрбазар ″ Ижий танаа ″

Ээж минь та хүүдээ гомдоогүй биз дээ
Хүү чинь уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү дээ
Ээжээ үүрээс нойрыг чинь харамлахдаа өрхөндөө түрүүлж
Үдшийн галаас хацрыг чинь өмөөрөхдөө тулгандаа урьтаж
Гадаа гэртийн хооронд
Гарын хариу баривал болж л байна л даа ээжээ
Гэлээ ч ижий минь та
Гарынхаа дэргэд гар
Нүднийхээ дэргэд нүд байлгах гэж
Намайг төрүүлээгүй болохоор
Ухаанаасаа ухаан төрүүлсэн болохоор
Урт холын бодол минь
Тулганы захаас хол байдаг юм шүү ээжээ

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.