2011-08-24

Анхны хайр {Өгүүллэг}

Хайр
Одоогоос яг 10 жилийн өмнө би нэгэн охинд сэтгэл алдарч байсийн. Одоо бодход 6-р ангийн хүүхдүүдэд ямар юмных нь сэтгэл алдарах мэдрэмж байхав дээ гэж бодох ч хүн бий л байх. Бид 2-т хамтдаа байсан сайхан дурсамж гэхээр зүйл байхгүй ч гэлээ би түүнийг энэ яваа насандаа мартаж чадахгүй гэдэгтээ одоо ч итгэлтэй байдаг юмаа.
…1997 оны 10 сарын хорин хэдэн л байсийн. Үнэнийг хэлхэд яг хэдэн гэдгийг нь би бодоод бодоод олдоггүй юм. Би гэж нөхөр эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад энэ үед л анх хичээлдээ явж эхэлсэн юм. Тэр өдөр их л салхитай, цас бороо холилдсон тийм зэврүүхэн өдөр байж билээ. Ааваараа хүргүүлээд сургуульруугаа ирж явах замдаа би нэгэн улаан өдөн хүрэмтэй, цагаан ороолттой, малгайгүй нэгэн охиныг олж харлаа. Их ч хөөрхөн охин санагдаж билээ. Манай ангийн шинэ охин гэж би яахан мэдэх билээ. 1 давхарын мухрын нэг ангийн хаалган дээр 6г гэсэн хаяг байх нь манай анги билээ. Ангидаа явж орлоо.
Ангийн найзууд маань бодуул намайг их л санасан бололтой тал талаас бүчиж аваал, ярьж алдлаа. Би ч ангийнхаа андуудыг их санасан байсан тул ухаан жолоогүй үнэн, худал юм ярьж гарлаа. Удалгүй ангийн хаалгаар нөгөө гадаа харагдсан улаан хүрэмтэй охин орж ирээд, арын хананд байдаг өлгүүрт хувцасаа өлгөөд 3-р салааны урдхан талд очоод суулаа. Тэр үед би энэхөөрхөн охин манай анги юм байна даа гэж бодоод их баярлаж билээ. Анхны харцаар дурлана гэдэг нь тэр л байсийм байлээ. 6-р ангийн хөвгүүд гэдэг чинь охидын үснээс зулгааж, цүнхээрээ цохиж, охидыг хэн нэгэнтэйгээ холбож л “эргүүлнэ” үү гэхээс, өөр юм толгойд буудаггүй байсан үе. Харин би тэр улаан хүрэмтэй охиныг яагаад ч үснээс нь зулгааж, цүнхээрээ цохиж, өөр хэн нэгэнтэй холбох зориг, зүрх байгаагүйм. Угаасаа ч би охин эргүүлж үзээгүй хөвгүүн, яах ч учираа яаж олхов дээ. Хамгийн баярлууштай зүйл бол багшийн журналын арын хуудсанд ангийн бүх хүүхдүүдийн мэдээлэл байдаг явдал. Эндээс л би түүнийхээ нэрийг, гэрийн хаягийг, утасных нь дугаарыг олж авсан юм. Түүнийг Ц гэе. Яагаад ч юм ангийн бусад охидоос илүү нүдэнд тусаж, үснээс нь зулгаахаас ч хайр хүрэм тийм л хөөрхөн охин байсийн. Бага насны явдал байсан болхоор хөөрхөн гэдгээс өөр тодотгол үнэндээ хэлж чадахгүйнэ.

7р ангид орсон жил. Надаас гадна манай ангийн хэд хэдэн хөвгүүн түүнд сайн байлаа. Арай учрыг мэдэх цаг ирсэн болоод ч тэр үү, би болон миний өрсөлдөгчид бүгд л түүний хажууд суух, түүний дэвтэрээс хичээл хуулах нэрийдлээр дэвтэрийг нь авах, орой салхилдаг газрынх нь ойролцоо алхаж яваад санамсаргүй мэт тааралдахыг хичээдэг байлаа. Би заримдаа Ц-г хүргэж өгөхийн тулд түүний байрны ойролцоо байдаг ямар нэгэн дэлгүүр, тоглоомын газар очих нэрийдлээр хамтдаа алхдаг байлаа. Ингэж явахдаа хэн нэгэн танилтай таарчих вий гэхээс ихэд болгоомжлох мөртлөө, бас ч гэж хэн нэгэнд хамт яваагаа харуулахыг маш ихэд хүсдэг байж билээ. 7-р анги иймэрхүү дэвшилттэй л өнгөрсөн. 8-р ангид ордог жилээ, манай анги гадаад хэлний хичээл дээр Англи болон Орос хэл үзэх сонирхолоор нь 2 хэсэг болгож хуваалаа. Анхандаа ч би Орос хэлний хэсэгт нь өөрийн дураар орлоо. Харин Ц минь Англи хэлний хэсэгт орсоныг мэдээд, яаравчлан Англи хэлний хэсэгт шилжиж байсийн. Бидний үеийн хүүхдүүд бүгд л Англи хэлэндээ нэг түвшинийх. Хэн нь илүү, хэн нь дутуу гэх зүйлгүй байсан санагдаж байна. Харин нэг өдөр Ц надаас Англи хэлний хичээлийн даалгавар асуусан юм. Бичхэд ичмээр ч би энэний дараа Англи хэлний 3 сарын дамжаанд явж эхэлсийн. Энэ дамжаанд явсанаар би хувьдаа ангийн андуудаасаа арай илүү түвшинд хүрсэн гэж боддог юм. Ингээд Ц маань надаас Англи хэл асуух тусам би улам илүү сурахыг эрмэлздэг байлаа. Энэ мэтээр өдөр хоног үргэлжилсээр нэг мэдхэд Ц-ийн маань төрсөн өдөр болох дөхлөө. Ц маань ангийн 2, 3 нийлдэг найз охидуудаа гэртээ уриад бяцхан арга хэмжээ гэртээ зохиодог байсийн. Би тэр өдөр урилгагүй зочин болж очихдоо The Moffats хэмээх хамтлагийн цомог, нэг хуанлийн хамт бэлэг болгон барьж очиж билээ. Олигтой бэлэг биш ч байсан байж магад. Гэхдээ л Ц-г бага ч гэсэн баярлахыг хараад би үнэхээр баярласан. “Бэлэг өгсөн хүн чинь үнсдэггүй билүү?” гэсэн үгний хариуд би яах ч учираа олохгүй үнсмэр аядаж билээ. Хацар дээр нь үнсэх тэр үед миний зүрх яаж цохилж байсныг би одоо ч мартдаггүй юм. Магадгүй надад найдвар байна гэсэн тэнэгхэн бодолд би итгэсэн. 8-р анги төгсдөг зун юмдаг. Би орой ганц ширхэг шоколад бариад очсийн. 8 цагийн үед. Гэгээ тасрах хараахан болоогүй байсан санагдаж байна. Ц-г гэрээс нь дуудаж гаргаж ирээд элдвийг ярилцсаар байтал оройн 11 цаг аль хэдийн өнгөрсөн байсан санагдаж байна. Ц-г даарч байгаа байх гэж бодоод би цамцаа өгсийм. Цамцаа өгснөөс хойш би жаахан даарсаныг тэр минь хараад “Даарч байвал намайг тэврээч” гэж хэлж билээ. Би тэвэрмээр санагдсан ч, их л эв хавгүй, бүдүүн баараг тэвэрсэн юм. Тэр үед би ямар их аз жаргалтай байсан гээч. Хожим нь бодоод байхнээ, Ц намайг өрөвдсөндөө л тэврүүлсэн байх. Намайг өөрт нь сайн гэдгийг мэддэг байсан болхоор л тэр байх. Надад Ц-тэй хамтдаа байсан цаг мөч бүхэн сайхан ч, түүнд минь сайхан байгаагүй гэж би одоо ч бодож явдийн. Амьдралд болохгүй юм болдоггүй л байдийн, гэдэг үнэхээрийн үнэн үг. Бид 2-н харьцаа иймэрхүү байдлаас илүү гараагүй л дээ. Яаж ч хичээгээд болоогүй л юм. Тэгээд ч би хэтэрхий улайран зүтгэхээ байсан. Би түүнтэй үерхэлээ гэж бодход, би түүнийг сайн сайхан байлгаж чадахгүй нь тодорхой. Тэр минь жаргах ёстой болхоос биш, надтай зууралдаж суух хүн биш. 10-р анги төгстөл би түүнийг ангийн охидуудаас хавьгүй илүүд тавьдаг байсан бол Ц намайг бусдын л адил нэгэн гэж боддог байсан байх. 2, 3 жил гүйгээд үнэхээр өөрийн болгож чадаагүй болхоор би Ц-г жаргалтай явахыг нь харж суух л үлдсэн гэж бодож эхэлсийн. Бид 10 төгсөөд оюутан боллоо. Цоо шинэ хамт олон, цоо шинэ уур амьсгал. Газар газраас ирсэн олон охид, хөвгүүд. Тухайн үед би Ц-с илүү охин надад олдоно гэж маш их итгэдэг байсан ч, энэ бодол минь өөрчлөгдсөн юм. Би эр хүн болсон хойно ганц нэг охинтой үерхэж байлаа. Тэд бүгд л сайхан охидууд байсаан. Гэхдээ Ц-тэй минь харьцуулж яавч болохгүй санагддаг юм. Би зөвхөн баяр ёслол, төрсөн өдрөөр нь л Ц-д баярын мэнд хүргэх гэж утас цохиж, бэлэг өгөх гэж уулздаг байсийн. Яахав дээ, аргаа ядсан л хүний ажил. Ц-г минь таних, танихгүй хүмүүс сайн муу ярьж л байдаг. Хүн бүхэнд таалагдах албагүй. Бүгдэд нь ч таалагдахгүй байсан хамаагүй. Ганц надад л сайхан харагдаж байхад хангалттай. Үнэндээ би оюутан болоод Ц-г мартая гэж маш их хичээсэн. Хүний амьдралд яагаад ч мартагдахааргүй зүйл гэж байдаг л юм байна. Хүчээр мартах гэж утасных нь дугаарыг утсан дээрээсээ устгасан нь сэтгэлээс минь устаагүй л юм. Сургийг нь сонсож сэтгэлээ баясгадаг байлаа. Тэр минь оюутан болоод найз залуутай болсон юм. Ангийнхаа их сайн залуутай нөхөрлөсөн сураг сонсогдлоо. Битүүхэн атаархсан ч би баярласан. Өдөр хоногууд урссаар л. 2006 оны цагаан сарын өмнөхөн юм даг. Ц-д минь дарааллаад хүндхэн үе тохиолдсон юм. Эхлээд найз залуу нь АНУ-г зорьж, төд удалгүй түүний минь хайртай аав нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Ингээд тэр минь ээжтэйгээ, охин дүүтэйгээ 3-уулаа үлдлээ. Уй гашуу, ажил явдал дууссаны дараагаар би залгаж ярилцах санал тавьлаа. Ц намайг зүгээр жирийн л найз гэдэг үүднээсээ миний саналыг хүлээн авч бид 2 уулзаад хэсэг ярилцлаа. Надад сайхан байсан ч түүнд минь ямар байсныг би мэдэхгүйм даа. Эргээд жаргалтай сайхан мөчүүд надад ирсэн мэт санагдавч, би өөрийгөө хорьж дийлэх гэж хичээж байсийн. Хүний зовлонгоор жаргал хийх гэж буй мэт сэтгэгдэл төрж байсан юм. Мэдээж хамгийн дотны 2 хүн нь байхгүй болсон хүний сэтгэл санаа ямар байх нь ойлгомжтой. Би түүнийг ойлгохыг маш ихэд хичээсэн. Гэхдээ чадсан эсэхийг мэдэхгүй ээ. Гэхдээ л надад сайхан байсан тэр жаргалтай мөчүүд 8-р сарын 30 хүртэл үргэлжилсэн юм. Бид 2 өдөр бүхэн уулзаж чадахгүй ч, 7 хоногтоо 2 эсвэл 3 уулзаж байлаа. Хамт кино үзнэ, хамтдаа гадуур зугаална гээл цагийг аль болох зугаатай өнгөрүүлэх гэж хичээдэг байсан юм. Түүнийг хамгийн сүүлд харсан тэр өдрийг би одоо ч маш тод санаж байна. Тэр минь найз залуугийнхаа араас АНУ явах талаар хөөцөлдөж байгаа ч, нэг л сайн бүтэхгүй байна гэж хэлдэг л байсан. Гэхдээ тэр өдөр… Бид уулзаад хамтдаа хоолонд орлоо. Ард кино театрын хажууханд байдаг нэгэн Солонгос ресторанд хоол идэж байсан юм. Тэхэд тэр минь гэв гэнэт “Би явлаа” гээд бослоо. Би түүнийг тоглож байгаа гэж бодоод, нэг их тоосонгүй. Тэгтэл Ц үгийн зөрөөгүй гараад явчихлаа. Бид 2 хоолоо ч идэж дуусаагүй байсийн. Би түүнийгээ ороод ирнэ гэж бодоод хэсэг суулаа. 5… 10 минут өнгөрлөө. Би ч гайхаад араас нь гартал Ц минь байгаагүйм. Утасаа салгажээ. Уурлуулсанаас зайлахгүй гэж дотроо бодоод хэсэг учираа олохгүй байж билээ. Ингээд түүнээс минь сураг ажиг байхгүй хэд хонолоо. Ойролцоогоор 10-аад хоногийн дараа би дүүтэй нь таарсан юм. Тэгсэн чинь тэр минь найз залуугынхаа араас АНУ-г зорьсонг би согслоо. Энэ бол буруу зүйл биш л дээ. Гэхдээ яагаад надад хэлэлгүй явсаныг бодхоор өөртөө ч гомдох шиг. Тэр минь намайг бодоол надад явлаа гэдгээ хэлээгүй байх. Тэр үед надад хэлсэн бол би яаах байсныг бодоод тэр минь өрөвдсөн байх. Тэр минь угаасаа ухаалаг бүсгүй. Ингээд л би түүнийгээ хаалгаар гарахыг араас нь хараад л үлдсийм даа. Надад тэр үед өөрийгөө зүхэхээс өөр арга байгаагүйн. Эр хүн уйлдаггүй л гэдэг. Би лав уйлсан. Яахав дээ, яах ч учираа олохоо байгаад л тэгсэн хэрэг. Ажилдаа ч явмааргүй, юу ч хиймээргүй… Одоо түүнээс минь надад үлдсэн зүйл гэвэл, түүний минь хэд гурван зураг, төгсөлтийн зургийн цомог дээр минь бичсэн аз жаргалын үгс. Өөр юм надад алга. Угаас Ц минь жаргах ёстой, жаргах хувьтай хүн. Ц минь л сайн сайхан явааг нь сонсох надад жаргал. Гэв гэнэт гарч ирээд өөртөө дурлуулчаад, өөр хэнийг ч багтаах зайг зүрхэнд минь үлдээгээгүй мөртлөө “баяртай” ч гэлгүй яваад одсон энэ бүсгүйг би бүтэн 10 жил хайрлаж байна. Хайрлахгүй байхын аргагүй тийм л сайхан бүсгүй. Одоо би түүндээ сайн сайхныг хүсч суухаас өөр жаргал надад алга. Найз бүсгүйтэй болсон ч, би түүнийг хайрласан хэвээр л байх болов уу. Хайрлахгүй болсон ч гэсэн би түүнийг энэ яваа насандаа мартахгүй ээ. Анхны хайр гэж энэ л юм байна. Хүмүүсээ, хайртай хүнээ л хайрлаж яваарай. Тэр чинь чиний хамгийн том жаргал юм шүү.
Эх сурвалж : newlovestyle.wordpress.com

5 сэтгэгдэл:

null
shardeelt (зочин)
Сайхан түүх өгүүлжээ
Oyuna (зочин)
sain bainauu,tanii blogt baigaa surgamjit uguulleguud-n talaar tanaas labal asuuh yum baina.ta bolomjtoi bol deerh mail hayag ruu holboo barih utasaa bichij bolohuu.
deegii (мобайл зочин)
gaigvil ym minii bodloor bol ter ohin goshogruulj baigaad ywtsan ym shig sanagdlaa
deegii (мобайл зочин)
minii bodloor bol ohin ni goshogruulj baigaad ywtsan ym shig sanagdlaa
deegii (мобайл зочин)
minii bodloor bol ohin ni goshogruulj baigaad ywtsan ym shig sanagdlaa

1 сэтгэгдэл:

Anonymous said...

ih saihan umaa ter zaluug ooriin erhgui orowdchihloo

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.