2011-03-31

Л.Хасар : Усан үзэмнээс нарны нулимс амтагдана

Усан үзэмнээс нарны нулимс амтагдана
Уйлж суугаа чамаас алдаа амтагдана
Тойрмын бараанаас туучаад өнгөрсөн тэмээ амтагдана
Өндөр холын одноос гэрэл амтагдана
Өнгөрсөн цагийн дурьтатгалаас гэнэн амтагдана

2011-03-16

Титэм үг - Итгэл

МУ-ын Еранхийлөгч асан Нацагийн Багабанди

Н.Багабанди
Итгэл бол хүн чанарын нэг шалгуур, ёс суртахуун ёс зүйн нэн чухал хэмжүүр. Итгэл бол аугаа их хүч. Хайр сэтгэл, гэр бүл итгэл дээр оршин тогтнож батжин бэхжинэ. Хиргүй тунгалаг итгэлтэй гэр бүл хэврэг эмзэг байдаггүй ээ. Хүмүүний харилцаа, үерхэл нөхөрлөл мөн л итгэл дээр суурилна. Хүн, хүндээ хэдийчинээ гүн итгэлтэй байна үерхэл нөхөрлөл төдийчинээ бат бэх. Бие биедээ итгэнэ гэдэг хүн ёсны хамгийн ариун нандин бат холбоос билээ. Итгэл нь үл үзэгдэх мөртлөө үл тасрах сэтгэлийн учигаар хүмүүсийг гагнан холбож өгдөг юм. Итгэж болох нөхөр энэ хорвоогийн бүхнээс үнэт эрдэнэс лугаа ховор эрхэм хүн. “Бүх зүйлээ ярьж болох тэр итгэлт хүн миний нөхөр мөн”.
Ажил хэрэгч харилцаа, арилжаа наймаа бүгд харилцан итгэлцэл дээр буурь сууриа засч, буурьтай суурьтай, үр өгөөжтэй хөгжинө. Итгэл олсон найдвартай түнш ажил төрөл, амжилт ололтын чинь бат бэх тулгуур байдаг болохоор өөрөө ч тэдний итгэлийг нь хотойлгүй дааж, хос хоёр багана шиг бие биенээ түшин тогт.
Хүүхэд залуус та нар юуны урьд өөртөө итгэлтэй бай. Санаандаа багтаасан бардам итгэлтэй хүн санасан зорьсондоо баттай хүрнэ. Үүнд эргэлзэх хэрэггүй. Итгэл үгүй бол амжилт үгүй. Итгэл дутуу бол амжилт мөн дутуу. Чадна гэсэн гүн итгэлтэй хүнд цаана нь гарах чадал эрч хуран хуримтлагдаж байдаг юм. Хүч чадвартаа итгэ. Өөрийгөө аль ч цагт дутуу дулимаг бүү үнэл. Би заавал чадна гэсэн итгэлийн дөлөө бадраан байж давшгүйг давж, гэтлэшгүйг гэтлэж, төсөөлшгүйг бүтээж, шинийг нээж, шилдэгийг туурвина. Чамд заяасан төрөлх ухаан, төгс чадвар, дотоод эрчим хүч яндашгүй дундаршгүй болохоор бүрэн итгэлтэйгээр зориглон, бүтээлч хичээлттэйгээр зүтгэвээс холын хол, хүрч чадахгүй мэт төсөөлөгдөж байсан өндөр оргилдоо мацан гарч магад дөнгөнө.

2011-03-15

Ахын сэтгэл



Дуучин: Батболд
Дэлгэж барьсан хадаг шиг
Дээдлэн хайрлах нутгийн уулаа
Дэндүү их хайраар өсгөсөн
Дэлхийд ховорхон миний ханагар ах минь ээ
Дахилт:
Дэндүү их хайраар өсгөсөн
Дэлхийд ховорхон миний ханагар ах минь дээ
Санаж хүлээсэн сэтгэл шиг
Сүслэн залбирдаг нутгийн уулаа
Сайханаас сайхан амьдралд минь сургасан
Сэтгэлд ганцхан миний түшиг ах минь дээ
Дахилт:
Сайханаас сайхан амьдралд минь сургасан
Сэтгэлд ганцхан миний түшиг ах минь дээ
Аавын гэрийн хоймор шиг
Алсаас бараатай шүтээн уулаа
Алдаа оноог наддаа таниулсан
Амьдралд хатуужсан миний түшиг ах минь дээ
Дахилт:
Алдаа оноог наддаа таниулсан
Амьдралд хатуужсан миний түшиг ах минь дээ
Дэндүү их хайраар өсгөсөн
Дэлхийд ховорхон миний ханагар ах минь дээ
Дэлхийд ховорхон миний түшиг ах минь дээ

2011-03-09

Цахим эрх чөлөө

Biznetwork Twitter Facebook Linkedin RSS

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.