2010-01-02

Блоггеруудын тухай сонирхолтой тоо баримтууд

Блогчид ямар хүмүүс байдаг вэ?

Блогчид ерөнхийдөө өндөр боловсролтой хүмүүс байдаг ажээ. Бүх блогчидын бараг тал нь судалгаа шинжилгээний ажил хийдэг ямар нэгэн эрдмийн зэрэг авсан, мөн зонхилох хэсэгийн гэр бүлийн орлого нь жилдээ 75,000$ болон түүнээс их байдаг. Мөн дундаж блогчин 3 эсвэл түүнээс олон жил блог хөтөлж байна. Блог хөтлөгчдийн тоо улам бүр нэмэгдсээр байна. Technorati сайтын блогчдын дунд хийсэн судалгаагаар доорхи сонирхолтой тоо баримтууд гарчээ.
  • Нийт блогчдын 3ны 2 нь эрэгтэй
  • 60% нь 18 - 44 насныхан
  • Ерөнхийдөө блогчдын ихэнхи нь маш их баян мөн өндөр боловсролтой
  • 75% нь коллеж дүүргэсэн
  • 40% нь баклавраас дээш боловсролын зэрэгтэй
  • 3н блогчны нэгийнх нь гэр бүлийнх нь жилийн орлого 75000 $ буюу түүнээс их
  • 4н блогчны нэгийнх нь гэр бүлийн орлого 100000 $ буюу түүнээс их
  • Мэргэжилтэй болон бие даасан блогчид бусдаас илүү чинээлэг : бараг тал нь жилийн өрхийн орлого нь 75000$ мөн 3ны нэгийнх нь 100000 $ байгаа нь өндөр үзүүлэлт юм.
  • Талаас илүү нь гэрлэсэн
  • Талаас илүү нь Аав, Ээжтэй
  • Тал нь бүтэн өдрийн ажилтай , хэдий тийм боловч мэргэжлийн блогчдын 4ний 3 нь бүтэн өдрийн ажилтай.

Боловсролтой блогчдын эзлэх хувь байнга дээшилж байгаа боловч. Эрдмийн зэрэг хүртсэн блогчдын эзлэх хувь багасч байна. Блогчдын тал хувь нь багадаа л хоёр дахь блог дээрээ ажиллаж байгаа, мөн 68 хувь нь хоёр буюу түүнээс олон жил блог хөтөлж байна. Блогчдын 86 хувь нь хамгийн багадаа жил блог хөтөлсөн. Судалгаанд оролцогчдын тал хувь нь анхны блогоо одоо болтол хөгжүүлж байгаа, 60 хувь нь ажилтай. Судалгаагаар дундаж блогчин 3 эсвэл 4 блогтой байдаг ажээ.
Блогчдын үндсэн идэвхижүүлэгч нь өөрийгөө илэрхийлэх болон мэдлэгээ хуваалцах эргэн санах, мөн бүх блогчдын 70 хувь нь блогийн амжилтаасаа хувийн сэтгэл хангалуун байдлаа олж авдаг гэсэн дүн гарсан байна.

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.