2012-03-29

Р.Чойном: Жаргал зовлон

Хатмал цөлд явахад хар ус амттай
Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй
Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай
Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай
       Ингэхэд ер нь жаргал гэж
       Илэрхийлж юуг хэлдэг юм бол оо
       Хүндэт тэр жаргал тэгээд
       Хүн бүхэнд адилхан уу?
Үгүй ээ
Үүлэнд хэлбэр байхгүй
Үйсэнд ширхэг байхгүй
Үнсэнд тоо байхгүй
Усанд өнгө байхгүй
Утаанд үнэ байдаггүй
Ургамалд дуу байдаггүй
Учир нь гэвэл
       Хэтэрхий баян байгаль
       Хэлбэрт захирагдах дургүй гэнэ
       Хэнд юу сайхан бэ гэдгийг
       Хэлж тогтоож болдоггүй гэнэ
Амттаны сайхныг идэж өнгөтний сайхныг өмсөж
Аливаад дутах зовлонгүй амар жимэр суухыг
Зарим хүн жаргал гэнэ
Залхаж хагас нь зовлон гэнэ
       Гэтэл бусдаас харамлах өмчгүй
       Будаж гоодох гоёлгүй
       Буруудсан ч зөвдсөн ч хувьдаа
       Буйдхан тэнэж явахыг
       Эр хүний жаргал гэнэ
       Энэ насны зовлон ч гэнэ
Сайн хүлэг унаад
Сайхан эмээл тохоод
Хүүхний сайхантай ханилаад
Хүнд гайхуулж явахыг
Хамгийн дээд жаргал гэнэ
Хагас нь бас зовлон гэнэ
       Гэтэл, хүн тоохгүй унаатай
       Хүүхэд ч тоохгүй эмээлтэй
       Амьтан тоохгүй эхнэртэй
       Амиа борлуулж суухыг
       Алд биений жаргал гэнэ
       Арчаа байхгүйн зовлон ч гэнэ
Төрийн тушаалд дэвшиж
Төмөр царай царайлж
Эгэл олныг айлгаж
Эрх ямбатай явахыг
Дурлаж зарим нь жаргал гэнэ
Дургүйцэж зарим нь зовлон гэнэ

2012-03-23

Лхамноржмаа - Чамд хэн хэлсэн юм бэ?

Миний амрагийг хав хархан нүдтэй гэж
Миний амрагийг хачин дөлгөөн аальтай гэж
Миний амрагийг хавар эртийн бороо шиг гэж
Миний амрагийг намар оройн нар шиг гэж
Чамд хэн хэлсэн юм бэ ?

Миний амрагийг халгин цалгин дуулдаг гэж
Миний амрагийг хад эмтэртэл гуньдаг гэж
Миний амрагийг халуун зуны харз шиг гэж
Миний амрагийг хайруу өвлийн зэрэглээ шиг гэж
Чамд хэн хэлсэн юм бэ ?

Миний амрагийг тэнгэр мэт амгалан гэж
Миний амрагийг тэнгис мэт омголон гэж
Миний амрагийг эр сэтгэлдээ эрмэгхэн гэж
Миний амрагийг энгэрийг нь түшихэд энхрийхэн гэж
Чамд хэн хэлсэн юм бэ ?

Миний амрагийг хараад л дурламаар гэж
Миний амрагийг хайраа дэвсч аргадмаар гэж
Миний амрагийг хажууд нь эрхэлж нялхармаар гэж
Миний амрагийг хагацалгүй учралгүй жаргамаар гэж
Чамд хэн хэлсэн юм бэ ?

Миний амрагийг миний аялагхан шаналал гэж
Миний амрагийг миний алс одохын шалтаг гэж
Миний амрагийг миний аргадлын дуу гэж
Миний амрагийг миний амин хайрын учрал гэж
Чамд хэн хэлсэн юм бэ ?

2012-03-17

АлтанОвоо Шилийн Богдоороо алдартай Монгол орны зүүн хязгаар Дарьганга нутгаар аяласан тэмдэглэл

Блогийнхоо архивыг ухаж яваад нэгэн аялалын тэмдэглэлээ яагаад ийм удаан нийтлээгүй орхисоноо ойлгосонгүй. За ингээд 5н сарын өмнө шаргал намраар Дарьганга нутгаар аяласан аялалын маань тэмдэглэлтэй танилцан хамт аялаарай!

Манай аялалын баг 2011оны 10р сарын 7ны Баасан гарагийн орой Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Ганга нуур, Алтановоо, Шилийн богдыг зорин 2011оны хамгийн урт аялалдаа гарав. Баасан гарагийн орой Хэнтий аймгийн төв Өндөрхаан хот хүрч хоноглоод цааш аялалаа үргэлжлүүлсээр Бямба гаригийн орой зорьсон газар буюу Сүхбаатар аймгийн Дарьганга сумд хүрч хоноглов.

Аялал
Ням гарагийн өглөө Алтан овооны урд хэсэг. 
Өглөөний наран ургахыг харахаар хүлээж байна.

Алтан овоо
Алтан овоо

Сэтгэлийн гуйлга

Сэтгэлийн гуйлга

Зүрх минь зөөлөн дуулна

зүүдэндээ айхдаа аавдаа эрхлэнэ

Од мичид сар жил чи надад шивнээд

Сэмхэн зарлиг дуулгах гээд байна уу?

Дахилт:

Аав минь аянд битгий яваач

Үнэндээ ганцхан үр нь аавдаа хорогддог юмаа

Бурхан минь!

Надад шагнах жаргалаа хасаад

Намайг ганцхан аавтай минь үлдээ!

Нас минь амьдрал дуулна

Надаас урт наслахгүй ааваасаа айна

Од, сар Он, жил аавыг минь дуудаад

Намайг уйлуулж та минь явахвий дээ

Дахилт:

Аав минь аянд битгий яваач

Үнэндээ ганцхан үр нь аавдаа хорогддог юмаа

Бурхан минь!

Надад шагнах жаргалаа хасаад

Намайг ганцхан аавтай минь үлдээ!

Зүрх минь совинг дуулна

Зүүдэндээ айхдаа аавдаа эрхлэнэ

Од, мичид Сар, жил чи надад шивнээд

Сэмхэн зарлиг дуулгах гээд байна уу

Дахилт:

Аав минь аянд битгий яваач

Үнэндээ ганцхан үр нь аавдаа хорогддог юмаа

Бурхан минь!

Надад шагнах жаргалаа хасаад

Намайг ганцхан аавтай минь үлдээ!

Бурхан минь!

Надад шагнах жаргалаа хасаад

Намайг ганцхан аавтай минь үлдээ!

2012-03-10

″Хайр дуусахад″ - Сургамжит өгүүллэг

Нэгэн голын эрэгт маш үзэсгэлэнтэй бүсгүй, нөгөө эрэгт ни нэгэн сайхан залуу амьдардаг байжээ. Тэр хоер бие биедээ хайртай болсон байлаа. Залуу орой болгон гол гатлан нөгөө эрэг дээр амьдардаг бүсгүй дээрээ очдог байлаа. Үүр цайхад залуу бүсгүйгээ үнсээд эргээд нөгөө эрэг рүү буцдаг байв. Олон шөнийг ингэж өнгрүүлжээ.
Харин нэгэн шөнө бүсгүйтэйгээ уулзаад буцах болж бүсгүйгээ үнсээд сайн ажиглан харснаа :
- Чиний нэг нүд юм хардаггүй юм уу гэв. Бүсгүй залууд хандан:
- Чи минь энэ хэвэрээ л байгарай. Өнөөдөр голоор битгиу гараарай гэж гуйв. Харин залуу бүсгүйнхээ үгэнд оролгүй гол гатлах гээд сэлж чаддаггүй учраас живж үхжээ. Энэ залуу ерөөсөө сэлж чаддаггөи байжээ. Агуу их хайрынхаа хүчээр л  голыг гаталдаг байж. Харин хайр дуусахад ...

2012-03-06

Аяга уу? Кофе юу? - Сургамжит өгүүллэг

Тухайн ажил албандаа нэлээд өндөр байр сууринд хүрцгээсэн нэг ангийн төгсөгчид уулзаж их сургуулийнхаа профессор багшийнд цуглацгаажээ.
 Элдвийг ярилцсаар тэдний яриа нэг мэдэхэд тэдний ажил амьдрал дээрхи бухимдал, бэрхшээлүүдийн тухай яриа болон хувирчээ. Профессор ирсэн зочиддоо кофе уухыг санал болгон гал тогооныхоо өрөө ороод том савтай кофе болон шаазан, хуванцар, шилэн, болор зэрэг зарим нь энгийн, зарим нь үнэтэй, зарим нь гоёмсог зэрэг олон төрлийн аягануудын хамтаар авч иржээ. Профессор тэдэнд кофеноос аягалан ууцгаа гэв. Тэгээд бүгд кофе аягалан барьсаны дараа профессор "Хэрэв та бүхэн анзаарсан бол бүх гоё хээнцэр аяганууд нь шилэгдэж харин энгийн болоод хямдхан аяганууд нь үлдэж хоцорсон байгаа. Та бүхэн өөрт таалагдсан хамгийн сайн гэснээ л сонгосон нь ердийн үзэгдэл хэдий ч энэ чинь л та бүхний тэр бухимдал, бэрхшээлүүдийн чинь гол эх үүсвэр нь юм. Та бүхэний гол хүсэж байсан зүйл чинь кофе болохоос аяга биш биз дээ гэтэл та бүхэн ухамсартайгаар хамгийн сайн болон муу гэсэн аяганд сонголт хийлээ шүү дээ. За тэгэхээр амьдрал гэдэг бол кофе харин ажил алба, мөнгө, нийгэмд эзлэх байр суурь бол аяга нь юм. Тэд бол зөвхөн амьдралд хэрэгтэй зүйлс боловч амьдралын чухал мөн чанар хэзээ ч өөрчлөгддөгүй юм. Заримдаа бид зөвхөн аяганд хэт анхаарснаас түүн доторхи кофег мартчихдаг"
Сургамжит өгүүллэг ном-с

2012-03-03

Хулганы хавх - Сургамжит өгүүллэг

Нэгэн хулгана хананы цоорхойгоор фермэр эхнэрийн хамт боодолтой зүйл задлаж байхыг харлаа. Ямар хоол хүнс байгаа юм бол хэмээн бодоод энэ нь хулганы хавх байхыг олж мэдээд өнөөх хулгана ихэд цочирдлоо.
Хулгана гадагш гүйн гараад “Байшинд хавх тавьсан байна. Байшинд хавх тавьсан байна.” хэмээн бусдад сэрэмжлүүлэн хашгирлаа.
 Үүнийг сонсон тахиа толгойгоо өргөн ингэж донгодов. “Хулгана аа Энэ чинь чамд л тийм чухал асуудал болохоос надад огтхон ч хамаагүй. Энэ чинь миний санааг зовоохгүй байна ” гэлээ.
 Хулгана цааш гүйж гахай дээр очин “Байшинд хавх тавьсан байна. Байшинд хавх тавьсан байна.” хэмээн хашгирахад гахай санаа зовсон байдалтайгаар “Хулгана аа намайг уучлаарай. Үнэндээ би чиний төлөө залбирахаас өөр зүйл хийж чадахгүй нь” гэлээ.
Хулгана дахин цааш гүйж үнээн дээр очин дахиад л “Байшинд хавх тавьсан байна. Байшинд хавх тавьсан байна.” хэмээн хэллээ. Хариуд нь үнээ “Намайг өршөөгөөрэй. Энэ чинь надад ямар хамаатай юм бэ?” гэлээ. Энэ бүхэний эцэст ихэд гутарсан хулгана толгой гудайлган байшингийн зүг буцлаа.
 Шөнө хулганы хавх тасхийн буух чимээ байшинд сонсогдож фермэрийн эхнэр хавханд орсон зүйлийг харахаар яаран сандран гүйж хүрлээ. Тэнд харанхуй байсан болохоор тэрээр хавханд хортой могой сүүлээ хавчуулсан байгааг олж харсангүй. Өнөөх уурссан могой ч фермэрийн эхнэрийг хатгаж орхив. Фермэр эхнэрээ яаран эмнэлэгт хүргэж өгчөө. Удалгүй эхнэр нь гэртээ буцаж ирсэн хэдий ч өнөөх могойн хорноос болоод маш ихээр халуурч байлаа. Тахианы шөл халуун бууруулдаг гэдэгийг фермэр мэдэх тул шөл бэлдэхээр хутгаа шүүрэн гарлаа. Гэвч эхнэрийнх нь өвчин улам хүндэрсээр түүний найз нөхөд хөршүүд нь түүнийг ээлжлэн сахиж, сувилж байлаа. Тэдгээр хүмүүсийг хооллохын тулд фермэр гайхайгаа нядлав. Эхнэрийнх нь бие улам доройтсоор нас баржээ. Оршуулганд нь маш олон хүн цугласан тул тэдэнд зориулан хоол бэлдэхээр өнөөх фермэр үнээгээ нядалжээ. Энэ бүх үйл явдлыг өнөөх хулгана ханан дахь цоорхойгоор гунигтайгаар харж байлаа.
 Хэрэв дараагийн удаа хэн нэгэнд ямар нэгэн асуудал тулгарсан бол өөрт хамаагүй гэж бүү хувиа хичээ. Бидний хэн нэгэнд тулгарсан асуудал бид бүхэнд хамаатай. Амьдрал гэж нэрлэгддэг энэ аялалд бид бүгд өөр хоорондоо ямар нэгэн сэжимээр холбоотой билээ. Тиймээс бусдад санаа тавьж, урам зориг хайрлаж явцгаая. 

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.